Гуалиг жирэмслэх энгийн аргууд…

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
2 min readSep 25, 2018

Жирэмсэн бүсгүйчүүдийн маань хамгийн их санаа зовдог асуудлуудын нэг нь “Жирэмсэн үеийн жингийн нэмэгдэл” байдаг. Мэдээж бид хүүхдээ хэвлийдээ тээж байгаа учраас тодорхой хэмжээгээр жин нэмэгдэх нь ойлгомжтой! Гэхдээ дэлхий нийтийн жишгээр эмэгтэй хүн жирэмсэн байх хугацаандаа хэдий хэр жин нэмбэл хэвийн гэж үздэг тухай хуваалцая.

Үүнийг мэдэхийн тулд эхлээд бүгдээрээ жаахан тоо бодно оо.

1. Өөрийн өндрийг квадрат зэрэг дэвшүүлнэ. (Жишээ нь: 170cм өндөртэй бол 1,7*1.7=2.89 гэх мэт)

2.Жирэмсэн болохоос өмнөх үеийн жингээ дээрх тоондоо хуваана. (60кг/2.89=20.7 гэхчилэн)

За одоо таны гарсан тоо 18,5 аас бага байвал та туранхайвтар байсан гэж үзэх тул та жирэмсэн байх хугацаандаа 12–18кг нэмэхэд хэвийн гэж үзнэ.

18,5–25 хооронд гарвал хэвийн жинтэй байсан гэж үзээд жирэмсэн байх хугацаандаа 8–10кг нэмэхэд болно.

Харин 25-аас дээш гарсан бол таргалалттай байсан гэж үзээд жирэмсний хугацаандаа 6–8кг нэмбэл зүгээр гэсэн үг.

Жирэмсэн эмэгтэйчүүд маань жингээ хэт нэмэхгvй байх хамгийн эрүүл арга бол ЗӨВ ХООЛЛОЛТ, ЗОХИСТОЙ ХӨДӨЛГӨӨН болно. Ихэнх хүмүүс жирэмсэн ээж хоёр хүний хоол идэх хэрэгтэй гэж ярьдаг. Гэвч энэ туйлын буруу мэдээлэл бөгөөд яг үнэндээ жирэмсэн эх жирийн үеийн хооллолтоос 10% илүү шим тэжээл авах шаардлагатай. Энэ нь хоолоо нэмэх биш харин хоолоо илүү шим тэжээлтэй болгож өөрчлөх хэрэгтэй л гэсэн үг.

Ингээд та нартаа гуалиг үлдэх боломжтой хэрнээ шим тэжээлээ нэмэгдүүлэх хэдэн хооллолтоос хуваалцая!

  1. Ус маш сайн уух

Жирэмсэн ээжүүд өдөрт дунджаар 2 литр ус уух зайлшгүй шаардлагатай. Үүний үр дүнд төрсөн хойноо сүүгүй гэх зовлон үгүй болно. Мөн жин ихээр нэмэхгүй. Ялангуяа хордлоготой, хавантай байгаа бол ус таны хамгийн дотны анд.

2. Ясны шөл

Энэ бол бараг жирэмсэн эхэд хамгийн шим тэжээлтэй хоол. Ясны шөлөө дангаар нь уухаас гадна шинэ ногоо, олон төрлийн үр тариа, будаа, таван цулаар баяжуулаад идэж болно. Үүнийг уугаад байхад та ямар ч кальцийн бэлдмэл, минерал хэрэглэхгүйгээр өөрийн бас хүүхдийн шим тэжээлийн хэрэгцээгээ авах болно. Мэдээж жин нэмэхэд санаа зовохгүй байж болно.

3.Тараг

Тараг өөртөө кальци, магнезим, витамин С, В6, В12 гэх мэт жирэмсэн эхэд хамгийн хэрэгтэй шим тэжээлийг нэг дор агуулахаас гадна эх хүн хүүхэддээ өвлүүлэх ашигтай бактерийг бий болгоход тусална. Мөн жирэмсэн эхийн өтгөн хатах гэдэг асуудлаас ч сэргийлэхэд тусална. Хамгийн гоё нь хоол шингээж өгч байгаа учраас таныг гуалиг жирэмслэхэд тусална.

За ингээд энэ сэдвээр маргааш 13.30 аас Gamma лайваар дэлгэрэнгүй ярилцая. Асуултаа бэлдээд шууд ороод ирээрэй!

--

--