Инээмсэглэж буй сэтгэл гутрал

Zolsaikhan Batmunkh
GammaState
Published in
2 min readDec 18, 2019
Сэтгэл гутрал — Уйтгар гунигтай, ядарсан, үнэ цэнэгүй, уцаарласан, сонирхлоо алдсан….
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоогоор 264 сая хүн сэтгэл гутралаа шаналж байна гэсэн судалгаа байдаг.
  • Жил бүр 80'000 хүн амиа хорлодог
  • Амиа хорлолт нь 15–29 настнуудын үхлийн шалтгааны 2т орж байна.

Сэтгэл гутралыг Шинжлэх ухаанд нэгэн төрлийн сэтгэл зүйн эмгэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд магадгүй хажууд байгаа хүн чинь ч гэсэн энэ эмгэгээр шаналж байгааг хэлж мэдэхгүй.

Тэгвэл ИНЭЭМСЭГЛЭЖ БУЙ СЭТГЭЛ ГУТРАЛ гэж юу вэ? Хэдийгээр эмнэл зүйн хэллэгт энэ нэр томъёо байхгүй ч гэлээ, өөрийн сэтгэл гутралаа инээмсэглэлээр, “Би зүгээрээ” гэх үгээр нуун хэр их хүн шаналж байгаа бол? Эдгээр хүмүүс зүгээр л инээмсэглэхэд бусад хүмүүс түүнийг аз жаргалтай, зүгээр байна гэж ойлгоод асуулгүй орхино гэдэгт тэд итгэдэг. Гэхдээ сэтгэл гутралыг ганцаараа шийдэх гэж нуулгүйгээр бусадтай хуваалцаж ярилцах юм.

Сэтгэл гутралаа нуухыг хүссэн учраас Инээмсэглэж буй сэтгэл гутралтай хүн гадаад ертөнц рүү үргэлж жаргалтай байдлаа харуулдаг.

Удаан хугацаагаар сэтгэл гутралтай явах нь хүнд эрүүл мэндийн ноцтой асуудлыг үүсгэх бөгөөд цаашлаад амиа хорлолтод хүргэдэг.

Энэ бол Linkin Park хамтлагийн дуучин Chester Bennington-ий гэр бүлээрээ тоглож байсан бөгөөд 36 цагийн дараа тэр өөрийгөө дүүжлэж амиа хорлосон бөгөөд гэр бүлийнхэн, дотнынхон нь түүнийг сэтгэл гутралаас болж шаналж байгааг мэдээгүй.

Сэтгэл гутрал бол зөвхөн сэтгэл зүй биш нийгмийн, бие физиологийн асуудал юм. Сэтгэл гутрал амьдралд тохиолдол маш олон зүйлээс шалтгаалан үүсдэг тэр бүхнийг давах хүч хүн бүрд байдаггүй та ч гэсэн нэг хүнд туслаад эдгээр асуултыг өөрөөсөө, бусдаас нэг асуугаарай.

  1. Яг одоо юу мэдрэгдэж байна вэ?
  2. Чамд надтай хуваалцах зүйл байна уу?
  3. Би чамайг үргэлж сонгоход бэлэн байх болно, чи үнэхээр зүгээр үү?
  4. Өөрөө шийдвэрлэж чадахгүй асуудлууд байна уу?

Хамгийн сүүлд нь нөгөө хүнээ тэврээрэй 🤗, бидний өдөр тутамдаа хийдэг зүйл биш ч гэлээ, тэр хүнд түүнийг гэсэн халуун сэтгэл ❤️ тань мэдрэгдэх болно.

Хүндэтгэсэн, Gamma нь…

--

--

Zolsaikhan Batmunkh
GammaState

Editor on Gamma state, Team member of #Балиар өөдрөг