АМЬДРАЛ ӨӨРЧЛӨГДСӨН ТҮҮХҮҮД

Origin of Gumuda
GammaState
Published in
4 min readJan 2, 2019

Би тийм ч их буруу зуршилтай хүн биш л дээ, гэхдээ зөв сайн амьдралын хэмнэлтэй юу гэвэл бас үгүй. Биеийн хэлбэртээ сэтгэл хангалуун бус, ажил амьдралдаа түүртдэг, амархан ядарч, юу юугүй гомдож тунирхдаг л нэгэн. Өөрийгөө хайрлаж, эрхлүүлдэг гэж боддог ч үнэндээ энэ талаар олигтой мэдлэггүй гэдгээ харин мэднэ. Стресс даах чадвар маань дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг учраас хэн нэгэн намайг жаахан л уурлуулахад, амьдрал дахиад жаахан л хүнд санагдахад би бүх зүйлд бууж өгөөд, цагаан тугаа өргөхөд бүхнийг хаяад явчихад бэлэн санагддаг. Ирмэг дээр дэнжигнэж байхдаа доошоо унах уу, дээшээ гарах уу гэдгийг минь шийдэж өгсөн нэгэн үйл явдлын тухай би энэ нийтлэлийн төгсгөлд та бүхэнд ярьж өгье. Үүнээс өмнө надтай адилхан түүхтэй бусдын сэтгэгдлийг сонсоорой.

Өөрчлөгдсөн амьдралын түүх 1.

Би өмнө нь хоолны тал дээр ямар нэгэн дүрэм байтугай цаг ч баримталж байсангүй. Өглөө эрт байна уу, үдэш орой байна уу хамаагүй иддэг. Шарсан хуурсан ч гэлтгүй сонгодог, найз нөхөдтэйгээ уулзаж суухдаа дарс сөгнөөд авдаг байсан. Сэтгэлзүйн хувьд маш амархан хямардаг. Бодол санаа тогтворгүй бас өөдрөг бус байлаа. Нойрны хувьд үдэш орой болтол зурагт ширтдэг, гар утсаа үздэг байсан учраас шөнийн 00.00 цаг хүртэл унтана гэж байхгүй. Энэ бүхнээс болоод ч тэр үү биеийн жин хэвийн хэмжээнээс их байсан. Харин нэг сарын дараа би яаж өөрчлөгдсөн гээч? Зорилготой зөв амьдарч чаддаг болж эхэлсэн. Хагас мацаг, бүтэн мацаг барьж сурсан. Биеийн жин маш их өөрчлөгдөж булчингийн хөгжил сайжирсан. Аливаа зүйлийг өөдрөгөөр харж ирээдүйдээ итгэл, амьдрах чадвар эрч хүчээр бүрэн сэлбэгдсэн. Цаашид энэ хөтөлбөрийнхөө дагуу дор хаяж жил амьдарна. Мацаг 14 хоногт 1 удаа тогтмол мацагаа барина. Зөв хооллолтоо өглөө оройдоо мөрдөнө. Сэтгэлзүйн хувьд бясалгалаар нэмэн хичээллэж үзэл бодлын зөрчлийг арилгана. 58 НАСТАЙ ЭМЭГТЭЙ

Өөрчлөгдсөн амьдралын түүх 2.

Би ямар хоол сонгож идэхээ сайн мэддэггүй байлаа. Одоо бол өөрийн бие, монгол хүний онцлог, газар нутгийн уялдаа холбоо зэрэг олон төрөл зүйлээс шалтгаалж юу идвэл надад ашиг тустай гэдгийг мэддэг болсон. Ер нь хүн яавал таргалдаг, хэрхэн турдаг гэдгийг үнэн зөвөөр нь ойлгож авсандаа үнэхээр баяртай байна. Бас мацгийн тухай огт ойлголтгүй байсан бол энэ нэг сарын дараа мацаг барихад ямар ач тустай болон хүнс хоолоо зөв сонгон зөв цагт нь хуваарилаж идэхэд бидний биенд ямар ач тусыг авчирдаг талаар мэдэж авлаа. Их л юм ойлгож мэдсэн өдрүүд байв. Одоо миний бие болон сэтгэл санаа маш хөнгөрсөн. Яг л дутагдаж байсан зүйлээ олсон мэт санагдаж байна. Ирээдүйд ч гэсэн эрүүл зөв хооллож хүссэн жиндээ эрүүлээр хүрэх болно. Сэтгэлзүйн орон зайд шинэ мэдлэг ухаан нэмсэн, дүүрэн итгэл сэтгэл өгсөнд баярлалаа. 25НАСТАЙ ЭМЭГТЭЙ

Өөрчлөгдсөн амьдралын түүх 3.

Би эрүүл зөв хооллох тухай судлах их дуртай. Өмнө нь энэ амьдралын хэв маягийг амьдралдаа мөрдөх гэж өөрөө олон баталгаагүй эх үүсвэрээс мэдээлэл авч, түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээдэг ч тууштай байж чаддаггүй байлаа. Бас одоо бодоод байхад монгол хүний биеийн онцлогт тохирохгүй хүнс их хэрэглэдэг байжээ. Биеэ эрүүлжүүлж, жингээ зохицуулах үүднээс дасгал хийдэг байсан ч тогтмол хийлгүй тасалдаг, хэт хүндрүүлдэг, зарим нь огт нөлөө үзүүлэхгүй учраас түүндээ их стрессддэг байсан. Гамма 30 хөтөлбөрт хамрагдсанаар цаашдын амьдралдаа мөрдөх, “төгс” гэж хэлж болохуйц аргачлалтай болсондоо маш их баяртай байна. Уг хөтөлбөрийн дагуу шинэ хотол үүсгэж чадсанаар бусдаасаа суралцаж, урам авах боломж бүрдсэн. Уг хөтөлбөрт хамрагдсанаар ямар ч сөрөг сэтгэгдэл илэрсэнгүй. Үргэлж эерэг. Энэ хөтөлбөрөө зөвхөн энэ сонгогдсон хугацаанд бус бүх л амьдралынхаа туршид үргэлжлүүлэхээр шийдсэн. Зөвхөн өөртөө бус гэр бүл, хамт олон, найз нөхөддөө сурсан мэдлэгээ түгээж олон хүнд зөв дадал суулгаж байгаа шүү. Эрүүл амьдралын хэв маягтай хүн дахин хэзээ ч хөвсгөр байхгүй. 43 НАСТАЙ ЭМЭГТЭЙ

Өөрчлөгдсөн амьдралын түүх 4.

Би өмнө нь эрүүл хооллолтын тухай их өөр бодолтой байжээ. Жишээ нь би бүх төрлийн тос хүний биенд муу гэж боддог байсан. Бас хоолоо ихдүүлсэн бол заавал тэр өдрөө шатаах ёстой гэж өөрийгөө сэтгэл санаа болон бие махбодын хувьд их дарамталдаг байжээ. Харин одоо бол өөрийгөө өөрчлөх алхмууд амжилттай хийгдсэн. Замаа олсон. Хотол буюу нэгэн ижил зорилготой найз нөхөдтэй болсон. Урьд нь өөрийгөө хайрлаж чаддаггүй байснаа ухаарсан бөгөөд дахин өөрийгөө хайрлаж эхэлсэн. Ахиж замаасаа хазайхгүй. Харин цаашдын зорилго бол өөрөө өөртөө болон хооллолтын хувьд арай хөнгөн хандах болно. Өдөр бүр шинэ дасгал хөдөлгөөн туршиж үзнэ. Очсон газар бүрийнхээ хоолноос ашигт бактерыг хамгийн түрүүнд олж идэж байх болно. Ер нь илүү адал явдалтай амьдарна аа. 28 НАСТАЙ ЭМЭГТЭЙ

Өөрчлөгдсөн амьдралын түүх 5.

Өмнөх амьдралын хэв маяг гэвэл их л ядрангуй байж дээ. Өдрийн туршид эрч хүчтэй байхын тулд их хэмжээгээр кофе уудаг байсан. Өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бол их харамсаж, өөрийгөө буруутгаж стрессддэг хүн байсан. Харин одоо бол аливаа зүйлд хэт их ач холбогдол өгч өөрийгөө дарамталж бухимдахаа больсон шүү. Жин хасагдаж, өглөө эртлэн босож, зөв хооллож эхэлсэндээ үнэхээр баяртай байна. Мөн хийж буй дасгал хөдөлгөөний хувьд огт залхааж ядраахгүй учраас таслах хүсэл огт төрөөгүй. Цаашид энэ хөтөлбөрийн дагуу хэмнэл, зуршлаа өөрчлөн амьрах болно. 26НАСТАЙ ЭРЭГТЭЙ

Өөрчлөгдсөн амьдралын түүх 6.

Өмнө нь миний хооллох хэмнэл гэж нэг иймэрхүү юм байв аа. Өглөөнөөс эхлээд үдээс хойш болтол огт юм идэхгүй явж байгаад унтах хүртлээ бараг зогсолтгүй иднэ. Гурилан бүтээгдэхүүн их иднэ, хүнсний ногоо бага иднэ. Дасгал хөдөлгөөн огт хийдэггүй, оройтож унтдаг учраас өглөө бүр босоход нэн хүндрэлтэй. Харин хөтөлбөрийн хугацаанд хамгийн зөв бөгөөд сэтгэлийн биеийн дарамт зовиургүй аргыг хэрэглэж жингээ хасаж чадлаа. Бас сэтгэл санаа минь хэчнээн өөдрөг болсон гээч. Ирээдүй өнгөлөг гэрэлтэй харагдаж байна. Насан туршдаа энэ хэмнэлээрээ амьдармаар байна. Багш нар маань үнэхээр бидний амьдралыг өөрчилж чадсан. 47 НАСТАЙ ЭМЭГТЭЙ

Хүн бүр байгалаасаа адилхан өгөгдөлтэй төрдөг. Эрүүл, амжилттай, аз жаргалтай байх эсэх нь бидний хэр зөв зуршилтай, эрүүл хэмнэлтэйгээс шалтгаалдаг. Биднийг ийм олон төрлийн сайн сайхан үр дүнд хүргэсэн зүйлс бол ид шид юмуу ямар нэгэн бүтээгдэхүүн огт биш. Энэ бол ердөө л хувь хүний өөрийнх нь бүрэн чадамж юм. Төгс чадамжиндаа хүрч, эрүүлжиж, илүүдэл жингээсээ салж, залуужиж, аз жаргалтай амжилттай болох чадвар нь зөвхөн зөв зуршлын хэлхээсэнд бий.

Гамма бол эрүүл амьдралын технологийн компани юм. Танд өөрийнхөө дотор орших төгс хувилбарыг ил гаргахад тусалдаг. Шинэ онд шинээр эхлэхийг хүсэж байгаа бол Гамма-тай холбогдоорой. 1 сард эхлэх сургалтынх нь бүртгэл эхэлчихсэн байна лээ шүү.

Бүгдэнд чинь аз жаргалтай шинэ жилийн мэнд хүргэе!

--

--