Та ямар төрлийн таргалалттай вэ? номер 2

Sergelen Enkhbaatar
GammaState
Published in
2 min readFeb 12, 2019

Элэгний гаралтай таргалалт

LIVER BODY TYPE

(Том гүзээ буюу элэгний гаралтай таргалалт)

Элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орж гэдэс урагшаа түрж хатуу өөхлөлттэй болсон байдаг. Уургийн илүүдэл нь элгэнд муугаар нөлөөлдөг бөгөөд харин загас, далайн хоол, өндөгнөөс хэрэгцээт уургаа авч болно. Элэг нь маш их хэмжээний ногооны тусламжтайгаар өөрийгөө нөхөн сэргээж байдаг бөгөөд элгэнд хамгийн сайн хүнсний ногоо бол олон төрлийн байцааны төрлийн ногоонууд (кали, брокюли, байцаа, навчит ногоонууд) юм. Эдгээр нь элгийг нөхөн төлжүүлж байдаг.

ЗОХИМЖИТ ХООЛЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ хэлбэрийн таргалалттай хүн хамгийн бага хэмжээний уураг хэрэглэх нь зохистой ба нэг удаагийн хоолондоо ойролцоогоор 85–113 грамм уураг авах хэрэгтэй. Элэгний гаралтай таргалалтаас үүссэн гэдэсний томролт нь ерөнхийдөө хэвлийд тогтсон шингэн бөгөөд үнэндээ таргалалт биш юм. Потасим буюу кали ихээр агуулсан ногоонууд их хэрэглэснээр хэвлийд хурсан шингэний тэнцвэрт байдлыг хадгалахад тусална. Элэг нь тосны хэрэглээнд бас нийцтэй биш тул кокосны тосыг бага хэмжээгээр тохируулан хэрэглэж болно. Самар мөн элэг болон цөсийг хүндрүүлж улмаар баруун гар болон хүзүүнд өвчин хуруулдаг юм. Тиймээс энэ төрлийн биетэй хүмүүс зөвхөн зарим төрлийн үр идэж болно. Зарим тохиолдолд цэцэгт ногоо хэрэглэхэд гэдэс ихээр дүүрэх нь бий. Хэрэв танд ийм зүйл тохиолдвол та илүү исгэлэн юм идэх буюу даршилсан ногоонуудыг хэрэглээрэй. Хамгийн тохиромжтой хөнгөн хоол гэвэл зэрлэг жимс ногоо ба цангис жимсний шүүс (57 грам чихэргүй цангис жимсний шүүс, нэг цайны халбага лемоний шүүс, нэг цайны халбага алимны цуу, нэг сткан ус) юм. Өдөрт 1–3 удаа ууж хэрэглэнэ. Идэхийг хориглох зүйлүүд нь чихэр агуулсан хүнс, амттан мөн далд байдлаар чихэр агуулагдаж байдаг жүүс болон жимстэй тарагнаас татгалзах хэрэгтэй. Мөн архины төрлийн зүйлээс татгалзах хэрэгтэй.

Gamma 30:

Танд хэрэв илүүдэл жин болон түүнээс үүссэн эрүүл мэндийн асуудал байгаа бол уг хөтөлбөр танд туслах болно.

ГАММА 30 ГЭЖ ЮУ ВЭ?

Хоол зүйн шинжлэх ухаан дээр үндэслэн Монгол хүний бие физиологийн онцлогт тусгайлан тохирсон тэр дундаа турахыг хүсэж буй танд зориулж боловсруулсан 30 хоногийн эрүүлжүүлэн тураах эрчимжүүлсэн хөтөлбөр юм.

Хэрхэн 30 хоногийн дотор 5–10 кг тураах вэ?

Холбоос: https://goo.gl/VmkaeA

--

--