Та ямар төрлийн таргалалттай вэ? номер 3

Sergelen Enkhbaatar
GammaState
Published in
2 min readFeb 13, 2019

Бамбайн гаралтай таргалалт

THYROID BODY TYPE

(Бүх биеийн жигд буюу бамбайн гаралтай таргалалт)

Бамбайн гаралтай таргалалтанд өртсөн хүмүүс нийт биеэрээ жигд таргалсан байдаг. Бамбай булчирхайн дааврын ялгаралт буурснаас хоол боловсруулах бүх үйл ажиллагаа удааширч нийт биеэр таргалалт үүсгэдэг. Дааврын өөрчлөлтөөс хамааран үс унаж, хэврэг хугарамтгай хумстай, мөн гар хөл хүйтэн байдаг байна. Сэтгэл гутрал болон энерги нөхөлт бага учир өдрийн турш нозоорсон байдалтай байна. Бамбай булчирхайн дааврын үйл ажиллагаагаа дэмжихийн тулд иод ихээр агуулсан хүнс хэрэглэх ба байцааны төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

ЗОХИМЖИТ ХООЛЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ хэлбэрийн таргалалттай хүмүүст хооллолтондоо бага хэмжээний уураг хэрэглэх хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэн удаашралттай учраас хоол бүрдээ ойролцоогоор 85.05- 141.75 грамм уураг хэрэглэх нь зохистой. Уураглаг өглөөний цай идэж цусан дахь сахарыг өдрийн турш тогтворжуулах хэрэгтэй. Харин үр тариагаар баялаг өглөөний цай уувал оройдоо маш их өлсөх хандлагатай.

Хоол боловсруулах үйл явц удаан учир хоол хооронд хөнгөн зууш идэх шаардлагагүй. Хөнгөн чанарын уураглаг хоол оройн хоолонд идэхэд зохимжтой.

Энэ төрлийн бие нь эстроген буюу эм гормон агуулагдсан хүнс тохирохгүй учир шар буурцгаар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхад анхаараарай. Мөн хэрэглэж буй мах, сүүн бүтээгдэхүүнүүд дааврын агууламжтай эсэхийг нягтлах хэрэгтэй. Бамбайн булчирхай асуудалтай байх нь эстрогений түвшин өндөр байх нэг шалтгаан болдог.

Энэ хэлбэрийн таргалалттай хүмүүст нэн шаардлагатай эрдэс бодис нь иод. Бамбай булчирхай даавраа ялгаруулахын тул нэн эрдэс бодис шаардлагатай болдог. Далайн замаг, далайн хоолнууд болон гүзээлзгэнэ нь иодоор баялаг учир хоолондоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн байцааны төрлийн ногоонууд болох бөөрөнхий байцаа, брокколи, буржгар байцаа зэрэг нь иодын эсрэг агууламжгүй учир хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Идэхийг хориглох зүйлүүд нь чихэр агуулсан хүнс, амттан мөн далд байдлаар чихэр агуулагдаж байдаг жүүс болон жимстэй тарагнуудаас татгалзах хэрэгтэй.

Gamma 30:

Танд хэрэв илүүдэл жин болон түүнээс үүссэн эрүүл мэндийн асуудал байгаа бол уг хөтөлбөр танд туслах болно.

gamma30 ГЭЖ ЮУ ВЭ?

Хоол зүйн шинжлэх ухаан дээр үндэслэн Монгол хүний бие физиологийн онцлогт тусгайлан тохирсон тэр дундаа турахыг хүсэж буй танд зориулж боловсруулсан 30 хоногийн эрүүлжүүлэн тураах эрчимжүүлсэн хөтөлбөр юм.

Хэрхэн 30 хоногийн дотор 5–10 кг тураах вэ?

Холбоос: https://goo.gl/VmkaeA

--

--