Та ямар төрлийн таргалалттай вэ?

Sergelen Enkhbaatar
GammaState
Published in
2 min readFeb 11, 2019

Стрессийн гаралтай таргалалт.

ADRENAL BODY

(Хэвлий хэсгээр унжсан буюу стрессээс үүдэлтэй таргалалт)

• Зөөлөн, унжсан хэвлий

• Дугуй царай

• Хуян хөөрөх

• Нойрондоо муудах

• Стресс ихтэй, сэтгэл зовнилтой

• Шорвог болон чихэрлэг хүнс идэх дуртай

• Үрэвслийн гаралтай өвчинд өртөмтгий

• Зүүн нүдний доод зовхи таталдах

• Кофе их ууж байж сэргэдэг

• Шөнийн нойр муу, үүрээр унтдаг

• D витамин дутагдалтай

• Амархан уурладаг

Стрессээс үүдэлтэй таргалалттай хүмүүс голчлон хэвлий хэсгээр зөөлөн өөхлөлт хуримтлагдсан, дугараг царайтай буюу нүүр хэсгээр бага зэргийн таргалалттай болсон байдаг. Мөн стрессээс шалтгаалан биеийн зарим хэсэгт хуян тогтсоноос бие хөших хандлагатай. Энэ нөхцөлд хүн амархан сэтгэл зовнидог, стрессдэж уурлахдаа амархан, нойрондоо муу буюу шөнө нойр авч чаддаггүй үүрээр нойр авдаг, каффейн хэрэглэхээс нааш сэргэдэггүй бөгөөд түүнээс шалтгаалан дархлаа муудаж үрэвслийн гаралтай өвчинд өртөх магадлал өндөртэй байдаг.

Стрессээс үүдэлтэй таргалалттай хүмүүс цусан дахь тогтворгүй сахарын хэмжээнээс хамааран үндсэн хоолны дундуур хөнгөн зууш идэх хэрэгтэй байдаг.

Идэхийг хориглох зүйлүүд нь чихэр агуулсан хүнс, буудайн гаралтай бүтээгдэхүүн болон бүх төрлийн амттан мөн далд байдлаар чихэр агуулагдаж байдаг жүүс, жимстэй тарагнаас татгалзах хэрэгтэй.

ЗОХИМЖИТ ХООЛЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ хэлбэрийн таргалалттай хүн уураг ихтэй хүнс илүүтэй хэрэглэх хэрэгтэй бөгөөд нэг удаагийн хоолонд 170.10–198.45 грамм амьтны гаралтай уураг хэрэглэх нь зохистой. Өглөөний цайнд өндөг сонговол тохиромжтой бөгөөд өдөрт 3–4 өндөг идсэн ч цусны холестриныг ихэсгэдэггүй. Өндөг нь холестрины эсрэг lecithin хэмээх элемент агуулдаг.

Стрессийн төрлийн таргалалттай хүмүүс тогтворгүй цусан дахь сахарын хэмжээнээс хамааран хөнгөн зууш үндсэн хоолны дундуур идэх хэрэгтэй байдаг хэмээн дээр дурдсаныг санаарай.

Энэ хэлбэрийн таргалалттай хүмүүст нэн шаардлагатай эрдэс бодис нь потасим юм. Өдөрт 4700 мг буюу ойролцоогоор 7–9 аяга салад болон ногоон идэх шаардлагатай. Энэ нь хэдийгээр их санагдаж байж болох ч ногоо ихээр хэрэглэснээр бидний биеийн олон асуудлууд шийдэгдэж цэвэрлэгддэг байна. Идэхийг хориглох зүйлүүд нь чихэр агуулсан хүнс, буудайн бүтээгдэхүүн, амттанууд, мөн далд байдлаар чихэр агуулагдаж байдаг жүүснүүд, жимстэй йогуртнаас татгалзах хэрэгтэй.

Gamma 30:

Танд хэрэв илүүдэл жин болон түүнээс үүссэн эрүүл мэндийн асуудал байгаа бол уг хөтөлбөр танд туслах болно.

ГАММА 30 ГЭЖ ЮУ ВЭ?

Хоол зүйн шинжлэх ухаан дээр үндэслэн Монгол хүний бие физиологийн онцлогт тусгайлан тохирсон тэр дундаа турахыг хүсэж буй танд зориулж боловсруулсан 30 хоногийн эрүүлжүүлэн тураах эрчимжүүлсэн хөтөлбөр юм.

Хэрхэн 30 хоногийн дотор 5–10 кг тураах вэ?

Холбоос: https://goo.gl/VmkaeA

--

--