Хувийн сахилга бат ба амлалт #2

Zolsaikhan Batmunkh
GammaState
Published in
3 min readDec 16, 2019

“Хэрэв чи хамгийн сайныг хийж чадахгүй бол жижиг зүйлсийг хамгийн сайнаараа хий” Америкийн зохиолч Наполеон Хилл

“Хувийн сахилга баттай байхад бүх зүйл биелнэ” АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт

Ирээдүйд гаргах амжилтын тань суурь бол хувийн сахилга бат юм! Өөрийн тань амжилт, аз жаргалдаа хүрэх тань дотоод хүч болон амлалттай шууд холбогдож байдаг. Энэхүү зан чанарууд нь өөрийнхөө хэлсэнд хүрэх чадвартай эсэхийг чинь тодорхойлох боломжтой. Мөн бүх зүйл боломжгүй юм шиг санагдахад эдгээр зан чанарууд өөрийг чинь зорилго руу чинь хөтөлсөөр байх болно…

“Хувийн сахилга бат бол өөрөө хүсэхгүй байлаа ч хийх ёстой зүйлээ заавал хийх юм”

Хэрвээ өөртөө хувийн сахилга батыг суулгах хүсэл тэмүүлэл байхад амьдралд том зүйлсийг бүтээж чадна. Гэхдээ одоо өөрийн чинь хувийн сахилга бат муу байгаа бол санаа зовох хэрэггүй. Яг одооноос өөртөө хувийн сахилга бат, хүсэл тэмүүллийг суулгаж эхлээрэй! Хувийн сахилга бат бол яг л булчин шиг бэлтгэл хийх тусам илүү сайжирдаг.

Дараа нь биш, Маргааш биш, Тэгж байгаад биш, ЯГ ОДОО

Хувийн сахилга бат тань одоо муу байж болно, тэгвэл өөртөө жижиг, хүрч болохуйц зорилгыг өөртөө тавьж түүндээ хүрэхийн төлөө хийгээрэй. Өөрийн хүссэн зорилгоо бичээрэй, ямар нэгэн зааг гэж байхгүй тэрхүү заагийг бид өөрсдийн толгойдоо үүсгэдэг гэдгийг санаарай.

Өөрийнхөө амлалтад үнэнч, Сахилага баттай бай.

Зорилгодоо хүрсний дараа гарах сайн зүйлсийг толгойдоо төсөөлөөд үзье. Жишээ нь: Өглөө эрт гүйхийг хүссэн ч орноосоо босож чадахгүй байна уу? Тэгвэл өөрийнхөө ирээдүйд ямар сайхан биетэй, тэр үед өөртөө мэдрэгдэх бахархлыг төсөөлөөд ядаж орноосоо босоод гүйлтийн талбайд очоод үз.

Яахав чи гүйгээгүй ч гэлээ өөрийнхөө зорилгын төлөө өгсөн амлалтад хүрч, хувийн сахилга бат гаргаж талбай дээр очсон байна БАЯР ХҮРГЭЕ.

Яаж өөрийнхөө үгийг үнэ цэнэтэй болгох вэ? Өөртөө өгсөн амлалтадаа үнэнч бай! Учир өөртөө өгсөн амлалтаа зөрчих нь эрч хүчээ алдах, тодорхойгүй санагдах, зорилгодоо хүрэх замдаа төөрөх, бүр цаашилбал өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах зэрэг сөрөг үр дагаваруудийг авчирдаг. Үүнээс хол байхын тулд аль чухлыг мэдэж байх, өөрийн үнэ цэнээ буруулахгүй байх хэрэгтэй.

Амлалт бол сонголт! Зөвхөн өөрөө хүссэн тохиолдолд л өөртөө амлалт өгөөрэй. Хэрэв чи амласан л бол юу ч болсон амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Бусдад өгөх амлалтаас илүү өөртөө өгөх /өгсөн/ амлалтадаа ач холбогдол өгч үнэнч байгаарай.

Хамтдаа үйлдэл хийе! Доорх асуултуудыг өөрөөсөө асуугаарай. /Хүсвэл хариултаа бидэнтэй хуваалцаж болно шүү 😉/

  1. Амьдралынхаа аль хэсэгт хувийн сахилга батыг суулгаж чадахгүй байна вэ? Өөртөө үнэнч байгаарай.
  2. Хэрвээ илүү их хувийн сахилга баттай байсан бол ямар юуг хийчихсэн байх вэ?
  3. Зорилгодоо хүрэх эхний алхам чинь юу вэ?
  4. Зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө жижиг алхмаар төлөвлөж, өөртөө хугацаа зоогоорой.
  5. Зорилгодоо хүрэхэд илүү хувийн сахилга баттай болсон гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Gamma-ийн зүгээс 7 хоног бүр хэрхэн өөртөө дадал суулгах талаар нийтлэл оруулж байх болно. Цуврал нийтлэлийн #2 нь байлаа.

ЗӨВ ДАДАЛ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭДЭГ.

--

--

Zolsaikhan Batmunkh
GammaState

Editor on Gamma state, Team member of #Балиар өөдрөг