Өдөр тутамдаа биеэс хор гадагшлуулах энгийн аргууд

Buyantogtokh Sukhbaatar
GammaState
Published in
3 min readFeb 20, 2019

Сүүлийн үед хүн бүр л детокс буюу биеэс хор гадагшлуулах талаар сонирхох болсон.

Энэ нь ч зөв. Учир нь бид биедээ хуримтлагдсан хор бохирдлыг тухай бүрд нь биеэсээ цэвэрлэж, гадагшлуулснаар янз бүрийн өвчин эмгэг үүсэхээс сэргийлэхээс гадна биеэ эрүүл, залуу чигээр нь удаан хадгалах боломж бүрдэж байгаа юм.

Гэхдээ сайн гээд янз бүрийн туулгах эм бэлдмэл хэрэглэх, урт хугацааны мацаг барих нь сөрөг үр дагавар авч ирж болзошгүй. Бидний бие, эрхтэн систем маань байгалиасаа өөрийгөө цэвэрлэх чадвартай бөгөөд бид харин тухайн үйл явцыг нь дэмжиж өгөхөд л хангалттай юм.

Харин одоо та нартаа өдөр тутамдаа маш энгийн аргаар яаж биеэ цэвэрлэх талаар өөрийн хэвшүүлсэн аргаас хуваалцъя.

  • Хуурай сойтог

Хуурай сойтогны ид шид үнэхээр олон. Хамгийн гайхалтай нь бидний биед байдаг биеэс хор гадагшлуулах үүрэг бүхий тунгалгийн судлыг идэвхжүүлж өгдөг. Ингэснээр бидний бие өөрт хуримтлагдсан өчүүхэн төдий бохирдлоо ч гадагшлуулж, оронд нь шинэ эс төлжих нөхцөл бүрэлддэг. Мөн хуурай сойтог нь цусны эргэлтийг хурдасгаж, арьсны уян хатан чанарыг сайжруулж, үхэжсэн арьсыг гуужуулдаг.

Анхаарах: Хуурай сойтгоор массаж хийхдээ цусны урсгалын эсрэг чиглэлд буюу доороос дээш чиглэлтэй, тойрог маягаар зөөлөн массаж хийнэ. Бүрэн зааврыг энэ дээр дарж бичлэгээс үзээрэй.

  • Ногоон шүүс

Өлөн дээрээ ногоон шүүс уух нь та өөрийгөө залуугаар нь хадгалах хамгийн найдвартай бөгөөд амархан арга. Би өглөө бүр 1 аяга шүүсэн усанд нунтаг ногоо найруулж уудаг. Энэ нь таны бүх дотор эрхтнийг(ялангуяа элэг) бүгдийг нь цэвэрлэж, идэвхжүүлж бас хэрэгтэй амин дэмээр нь хангах болно. Ялангуяа Монгол шиг 4 улиралтай, байнга ногоо элбэг байдаггүй оронд нунтаг ногоогоор хэрэгцээгээ хангах нь хамгийн найдвартай арга юм.

Анхаарах: Ногоон шүүсний нунтаг нь дотроо нэлээд олон төрөл байдаг бөгөөд та хамгийн гол нь органик, химийн найрлага ороогүй, баталгаатайг нь сонгоорой.

Төрөл:

  • Нунтаг ногоо (Aojiru) — (Миний одоо хэрэглэж байгаа нь) Жирэмсний 5 сартайгаасаа судалж үзсэний үндсэн дээр химийн найрлагагүй, тусгай аргаар боловсруулсан Японы Кокандо аожирү бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэж байгаа. Энэ нунтгийн найрлагад ялам модны навч болон 10 төрлийн ногоон, шар өнгийн хүнсний ногоо агуулагддаг. Ялам модны навч нь цусны судасруу сахар шимэгдэн орохыг багасгаснаар биеийн жингээ хадгалах болон өтгөн хаталтаас сэргийлэх ач холбогдолтой. Мөн алим болон манго, банана жимсний амттай болохоор хүүхэд маань дуртай уудаг. Тараг, сүү, усанд найруулаад хэрэглэж болно.
  • Залуу улаан буyдайн соёолж (Wheat grass) — Жирэмсний эхэн үед хэрэглэж байсан тэр үед бага зэрэг ногооны амт нь түлхүү гашуун дуу амттай байсан хүүхэд маань тийм дуртай хэрэглэхгүй байсан.
  • Залуу арвайн соёолж (Young barley leaves)
  • Хлорелла (Chlorella)
  • Спирулина (Spirulina)

Би одоогоор Япон улсын Kokanda Aojiru бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Энэ найруулж уудаг ногооны шүүс нь алим болон банана, манго гэсэн 2 өөр төрлийн амттай байдаг юм байна лээ тэгээд хүү маань ч дуртай ууж байгаа. Нэг удаагийн хэрэглээнд тохирсон савлагаатай байдаг нь таалагдсан, жирэмсэн биш хүн ч гэсэн өдөр тутамд өөрөө, гэр бүлээрээ хэрэглэхэд тохиромжтой.

  • Тараг

Тарагны ид шидийг бишрээд удаж байгаа хүний хувьд хамгийн их нөлөөлдөг зүйл нь бидний дархлааг шууд дэмжиж өгдөгт байгаа. Учир нь өдөр тутамдаа тараг ууснаар бидний ашигтай бактери нөхөгдөж, хоол боловсруулах систем идэвхжиж үүнийг дагаад биеэс хор бохирдол өдөр тутамдаа гадагшлахад тусална. Ганц үүгээр ч зогсохгүй хоол шингээлт сайжирч, өтгөн хатах цаашлаад хэвлийгээр өөх хуримтлагдах асуудал ч алга болно гээд боддоо. Би орой бүр гэр бүлээрээ хоолны дараа тараг уудаг. Шөнө унтаж байхад нарийн бүдүүн гэдэс хамгийн идэвхтэй ажилладаг учраас орой уусан тараг тэднийг улам дэмжиж өгдөг. Ингээд л өглөө сэрэхэд бохирдол маань гарахад бэлэн хүлээж байна шүү дээ.

Ингээд та нарт маань энэ бяцхан зөвлөгөө маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

Бичлэгийн холбоос: https://youtu.be/mOpgq-pa6dw

--

--