Өөрийгөө ойлгодог уу?

Zolsaikhan Batmunkh
GammaState
Published in
2 min readJan 7, 2020

Өөрийгөө ойлгоно гэж юу юм бол? Бид өөрсдийгөө ер нь ойлгож чаддаг болов уу? Эсвэл бусдыгаа ойлгоод өөрийгөө умартчихаад байдаг юм болов уу? Өөрийгөө яаж ойлгох талаар бодож үзсэн үү?

Өөрийгөө ойлгоно гэдэг тийм ч амархан зүйл биш

Өөрийгөө ойлгоно гэдэг зүгээр л нэг мэдрэмжээ ойлгох бус харин тэр мэдрэмж яагаад таны сэтгэл зүй, өдөр тутмын амьдрал, ажилд нөлөөлөөд байгаа олж мэдэх юм. Хүн гэдэг хажуу дахь хүнээ ойлгоод зөвлөдөг хирнээ харин өөртөө тааварлашгүй оньсого мэт л байдаг, яагаад ч юм сүүлийн үед хүмүүс бүүр өөрийн энгийн мэдрэмжээ ойлгоод түүнийг гадагшаа мэдрүүлж чадахгүй өөрийгөө дотроосоо идсээр л байна.

Гэтэл бид нийгмийн амьтад, бусад хүмүүстэй ойлголцож, харилцаа үүсгэж, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөж өөрийгөө хөгжилтэй, жаргалтай байна гэж боддог ч яаг үнэндээ үнэхээр аз жаргалыг тэр хүмүүсээс мэдэрч байна уу? Хэрвээ үгүй бол тэднээс жаргалтай, тухтай, дотно мэдрэмжийг мэдэрч чадахгүй байгаа хирнээ хамт байж өөрийгөө чөлөөлөөд зүгээр л зайгаа бариад өөрийгөө бод. Энэ цагаа өөрийгөө ойлгож, мэдрэмжээ таньж сурахад зарцуулаад үзвэл бүх зүйлс илүү утга учиртай, үнэ цэнэтэй, илүү хялбар болоод ирнэ. Өөрөөсөө зугтах биш сайн найзыгаа чин сэтгэлээсээ сонсдог шигээ өөртөө ч гэсэн чих тавиад сэтгэлээ нээгээд үзвэл түүнд танд хэлэх маш олон зүйлс байгаа.

Амьдралыг бид тэднээс илүү өөртөө өнгөрөөх учраас…

2020 оны зорилгодоо өөрийгөө илүү ойлгож сурах гэдэг зорилгыг нэмээрэй.

Хүндэтгэсэн, Gamma нь…

--

--

Zolsaikhan Batmunkh
GammaState

Editor on Gamma state, Team member of #Балиар өөдрөг