Өөрийнхөө түүхийг дахин бичих нь #1

Zolsaikhan Batmunkh
GammaState
Published in
2 min readDec 9, 2019

“Өөрийнхөө харах өнцгийг өөрчил тэгвэл таны харж байгаа зүйлс өөрчлөгдөх болно” by Wayne W. Dyer

ЧИ өөрийнхөө амьдралын зохиолч, найруулагч, гол дүр нь. Өмнө нь чиний амьдралд юу болсон нь хамаагүй, чиний ИРЭЭДҮЙ бол цав цагаахан цаас, шив шинэхэн зохиолыг бүтээх чадал өөрт чинь бий.

Өдөр бүр ШИНЭ амьдрал эхлүүлэх боломж гарч ирдэг! Тэрхүү боломжийг атгаж хором мөч бүрд тодорхойлолтоо өөрчлөх сонголт хийдэг! Хэн болохыг хүсэж, эрэлхийлж байна вэ?

Энэ өдрөөс эхлээд өөрийгөө хэн болохыг шийдэх сонголт чамд байна.

Юу хийхийг хүсэж байна вэ?

Хэрэв чи хүн бүрийн санал болгож байгаа зүйлсийг хийж, шинэ дадал бий болгож, дасгал хийж эхлэхэд, бүх зүйлс өөрчлөгдөж эхлэх болно.

“Энэ бүхнийг хийхэд амархан биш, өөрт чинь сахилга бат, тэвчээр бас тууштай зан хэрэгтэй”

2008 онд, Дасгалжуулагч Joseph Guardiola Барселон хөлбөмбөгийн клубийг уналтын үед нь авч, стадионд байгаа 73'000 үзэгч, зурагтаар үзэж байгаа сая сая үзэгчдийн өмнө:

“Бид та нар цол хэргэм амлаж чадахгүй, бидний амлаж чадах зүйл бол хүчин чармайлт мөн бид дуусах хүртэл нь тууштай, тууштай, тууштай байх болно. Бүсээ чангалаарай, бүгдээрээ хөгжилдөх болно.”

Энэ илтгэлийн дараа, уг клуб үүссэнээс хойш 115 жилийн хугацаанд хамгийн их амжилт гаргасан ба хүмүүс дахин энэ амжилтыг гаргах боломжгүй гэдэг. 4 жилийн хугацаанд 3 удаа Үндэсний аваргад, 2 удаа Үндэсний цомд, 3 удаа Испанийн супер цомд, 2 удаа Европын супер цомд, 2 удаа Аваргуудын лигт, 2 удаа Дэлхийн клубуудын аваргад ялсан ба 4 жил Дэлхийн хөлбөмбөгийг тэргүүлсэн юм.

ТЭД ӨӨРСДИЙН ТҮҮХЭЭ ДАХИН БИЧСЭН

Харин одоо чиний ээлж. Хүчин чармайлт гаргаад тууштай бай, тууштай бай, тууштай! Битгий бууж өг! Бүсээ чангалаад, хөгжилдье.

Тууштай байх дадал бол ЯЛАЛТЫН ДАДАЛ юм.

Gamma-ийн зүгээс 7 хоног бүр хэрхэн өөртөө дадал суулгах талаар нийтлэл оруулж байх болно. Цуврал нийтлэлийн #1 нь байлаа.

ЗӨВ ДАДАЛ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭДЭГ.

--

--

Zolsaikhan Batmunkh
GammaState

Editor on Gamma state, Team member of #Балиар өөдрөг