Нэг л өдөр чи ганцаараа болсныг ойлгох болно

Enkhbolor Gantulga
GammaState
Published in
4 min readJun 24, 2018

Яг яс юман дээр чи анхнаасаа ганцаараа байсан, гэхдээ энийг ойлгох гэж их уддаг байх. Эцэг эх хэзээ нэгэн цагт өөд болно, нөхрүүд өөрчлөгдөнө, нууц амрагууд алга болно, хүүхдүүд том болно. Өчигдөрхөн ажиллаж байсан зүйл эвдэрдэг. Юу ч болж байсан ганцаардал яг мөрний чинь цаана байгааг санаарай! Өсөж боловсрож нас бие гүйцэх нь ганцаараа, өөрөө өөртэйгээ байж сурахыг хэлэх байх 🧐🧐🧐 Ганцаардлаас айхгүйгээр яаж өөрөө кайфтай байх тухай ярилцах уу?

1. Хамгийн ойр дотны хүмүүсээс бусдыг өөрчилж болдог.

Хэн ч юу ч ганцхан хувь байдаггүй. Амьдралдаа шинэ хүмүүсийг байнга оруулж бай, дундын сонирхол байгаа үгүйг мэдэхгүй ч хамаагүй. Хүн байнга өөрчлөгдөж байдаг, нэг мэдэхэд хамгийн дотны мэт санагдаж байсан хүмүүс өөрийг чинь ойлгохоо больдог. Нөхцөл байдал өөрчлөгдөх тусам өөрийн чинь үзэл бодол зорилго тэмүүлэл өөрчлөгдөнө, тиймээс өмнө ойлгодгүй байсан хүний амьдрал хамгийн дотно санагдах үе бий.

2. Байнга шинэ юм туршиж үз

Хоол, хувцас, зам, гар утас, арга хэмжээ, кино, ном, үзэл бодол, ёртөнц үүссэн таамаглал.

Хүний тархи залхуу бохь шиг: нэг л хэсэгт нугларч, бусад хэсгүүдээр тэгшрэх гээд л байх сонирхолтой. Тэгэхээр, нэгэн төрлийн юманд буу дадал болго! Байнга шинэ зүйл турш- ялангуяа хамгийн их залхуу хүрч, айж дүргүй байх үедээ.

3. Уучилж болох бүхнийг уучил, бусдыг март

Мартах бол хамгийн харгис шийтгэл болон хамгийн нөлөөтэй эм. Өө нэрээ – хэнтэй ч хэзээ ч буу маргалд, оронд нь явж массаж хийлгэ!

4. Хаашаа ч буу яар

Хурдан болоод өнгөрсөн зүйлийн нас нь богино байдаг. Үнэхээрийн хүсч байгаа бол хэзээ нэгэн цагт хийж л таараа. Хэрэв хүсэхээ больсон бол хэрэггүй л байсан байна. Эрсдэлтэй хүсэл, согтуудаа гаргах гэж байгаа шийдвэрүүдийг хийхээсээ өмнө тэр шийдвэрээ түр хойшлуулахыг хичээ! Нэлээд удаан хугацаанд тэр хүсэл чинь алга болохгүй байвал хий! Бүүр аймар хүсээд байвал -хий!

6. Буу бууж өг, тууштай бай

Аз бол туршлага, өөрөөр хэлбэл давтамжит үйлүүд. Аливаа бүтэлгүйтэл – таны туршлага дутсаных. Зоригтой байх, эрсдэл авах чадвартай байх – мөн л туршлага. Уучлах, тэвчих чадварууд, тууштай байх, эрх чөлөөтэй байх гэх мэт энэ бүхэн чинь өөрийн чинь үзэж харж туулсан бүхний шагнал байдаг. Аливаа зүйлийг хүсэж байгаа цагт – буу бууж өг.

7. Юу ч тохиолдсон бай тэр бол эцэс төгсгөл биш.

Газар тэнгэр нийлсэн мэт санагдах мөч бүхэнд – таны хамгийн дотны хүн орхисон ч, уй гашуудалтай ч бай, ажлын алдаа бүхний цаана нэг л өдөр эргэж хараад уучлах юмыг уучилж, уужрах сэтгэл тайвширч, зарим зүйл нь тэгсэн нь ч болждээ гэж бодогдоно. Юу ч болж байсан энэ бол төгсгөл биш.

8. Юу ч болж байсан цаана нь аз жаргалтай өдрүүд бий цээжээ дүүрэн амьсгалан алхах өглөө бий, хайртай хүнээ тэврэн галын дөлийг ажих орой бий. Тэр үед ямар азаар тийм шийдвэр гаргасан юм бэ гээд найздаа ярих үе зөндөө шүү.

9. Юу дуртайгаа хий , гэхдээ биеэ бас сайн бодох хэрэгтэй.

Бие нь юу хүсэж байгааг асуудаг зуршилтай бол, мөн түүний хүсэж байгааг хий! Биеэ сонсож сурахад усанд сэлж, йог хийж , ууланд алхах гэх мэт зүйлсээс эхэлж болно. Цаашлах тусам илүү хялбар болно. Тархи, бие ээ сайн удирдаж сурснаар хүнд ямар агуу их боломж байгааг ойлгох болно. Өөрийн бие чинь юу хүсэж байгааг сонсохыг зуршил болго!

10. Романтиклах, чин сэтгэлээсээ хайрлах болон тачаал – бүгд сайхан

Бүхий л зүйлээ умартан хүнд дурлаж үзэх, галзуу солиотой мэт хайрлаж үзэх, хүсээд тэмүүлээд авч чадахгүй байсан ч – энэ мэдрэмжүүдийг нэг ч гэсэн удаа мэдрэх шиг гайхалтай зүйл үгүй. Өөрийгөө амьд байгааг, энэ зүрх гэдэг зүйл зөвхөн цус биеэр тараахаас гадна яаж өвдөж чаддагийг, сая сая зүү хатгаж байгаа мэт цээжнээсээ зүсээд хаямаар тэр мэдрэмжийг авч үзээсэй.

11. Бусад хүмүүс өөрийн чинь талаар юу бодож байгаа нь Таны хамгийн сүүлийн санаа зовох зүйл.

Хүмүүс дийлэнхидээ өөрийнхөө л тухай боддог. Чиний талаар ч бодсон ч өөрийн гэсэн өнцөгөөс, хүмүүжсэн орчноос, өөрийн амьдралын туршлагын дурангаар л хардаг. өөө … юу гэх гэж байлаа “SHIT” … за юутай ч дийлэнхи хүмүүс чиний амьдралд багахан хэсэг хугацаанд байна. 10 жилд санаа зовж байсан юмнуудаа боддоо. Инээдтэй байгаздээ. Цаашлаад ч тийм байна.

Тиймээс дуртай юмаа хий! Алдсан ч бай оносон ч бай… эцсийн дүндээ та ганцаараа л буцна. Хэрэв айж байгаа бол – эдгэшгүй өвчнөөр үхлийн ор дээр хэвтэж буй хүмүүсээс авч байсан судалгааг унш!

P.S. Жинхэнэ найзуудтай бол

Амьдралын турш чамайг түшиж ойлгох, хэрэгтэй үед нь зай өгчдөг, аливаад шүүмжгүйгээр чамайг сонсдог, харь шөнө дунд чамайг нислэгээс нь буухыг хүлээгээд, хаалттай дэлгүүрээс нэхсээр байж вино олоод үүдний шалан дээр чиний бүтэлгүйтлийг сонсох тэр нэг хүнийг олоорой.

Нэг л өдөр чи ганцаараа байснаа ухаарах тэр мөчид – энэ найз чинь “юу солиороодаагаан” гэх хүн нь шүү.

With Love,

Enkhbolor

Via Polina Gaverdovskaya

--

--

Enkhbolor Gantulga
GammaState

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.