Гэрэг: Humans of Ulaanbaatar булангийн тухай

Ц.Шувуу

Америкийн чөлөөт гэрэл зурагчин Брэндон Стэнтоны эхлүүлсэн “Humans of New York” төсөл дэлхий нийтийг хамарч, хотын гудамжаар алхах эгэл хүмүүсийн, эгэл биш түүхийг хөрөг зургийг хамт хуваалцдаг нь “Humans of Paris”, “Humans of Beijing” гэхчлэн хөвөрсөөр одоогоор дэлхийн 70 гаруй хотод халдварлаад байна. Цогтын Шувуу миний бие ч Брэндоны адил эгэл шалтгаанаар “Humans of Ulaanbaatar” цувралыг эхлүүлээд хагас жил өнгөрчээ.
Долоо хоног тутмын “Гэрэг” сэтгүүлд хөтлөн явуулдаг “Humans of Ulaanbaatar” булангаараа фото хуудас нээхээр шийдэв. Улаанбаатарын хүмүүс маань бие биеэсээ айж, төвөгшөөдөг гэдгийг би Герман улсаас ирснээсээ хойш ажигласан юм. Учир нь бид нэг нэгэндээ итгэдэггүй. Аргагүй ч биз, танихгүй хүн ер нь л аюултай санагддаг.
Гэхдээ миний бодлоор хэрвээ хүнтэй чин сэтгэлээсээ харилцвал энэ хорвоо дээр муу хүн гэж үгүй. Хүн болгоны зүрхэнд ямар нэгэн гайхамшигтай чанар үргэлж оршиж байдаг. Үүнийг л нээх гэж би гэрэл зургийн аппаратаа үүрээд өдөр бүр Улаанбаатарын гудамжаар алхаж, гайхамшигтай ертөнцүүдийг нээсээр яваа билээ. Надтай таарсан, миний олж нээсэн эгэл хүмүүсийн эгэл биш түүхтэй хамт байгаарай, та.

Gereg magazine

Долоо хоног тутмын дижитал сэтгүүл

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade