Бүтээлийн зургаа хэрхэн амьлуулах вэ?

Гэрү (Geru)
Apr 18 · 7 min read

Одоо та нэмэлт төхөөрөмжүүд, модел, өөр өөр дэвсгэр зэрэг зураг авалтын гол зүйлсийг ашиглаж сурсан гэж найдаж байгаа тул одоо илүү хэрэглэгчдэд ойртуулах, зургаа амьдруулах тухай ярилцацгаая. Бодолготой тавьсан нэмэлт элементүүд нь бүтээлийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд зогсохгүй өөрийн брэндийг илэрхийлэх боломж бүрддэг. Энэ хэсэгт та зураг авалтын стилээрээ дамжуулан хэрхэн зорилтот хэрэглэгчиддээ хүрэх талаар сурах болно.

Зураг авалтанд брэндинг шингээх

Худалдан авагчид хайлт хийж байхдаа хамгийн түүрүүнд таны бүтээлийн зургийг хардаг. Тиймээс зураг авалтандаа өөрсдийн брэндийг илэрхийлсэн илэрхийлэл оруулж өгөх нь худалдан авагчдын сонирхлыг татдаг.

Өөрийн стилээ тодорхойл

Эхлээд өөрийн бүтээлийн стилээ цөөн үгээр тодорхойл. Жишээ нь Хэрэв та өнгөлөг оффис хувцасны бизнес эрхлэгдэг бол та стилээ “Сонирхолтой дэгжин” гэж тодорхойлж болох юм. Энэ нь таны дэлгүүрийн лого, болон бусад бүх зүйлд шингэсэн байх ёстой. Таны дэлгүүрийг хүмүүс хараад юу гэж төсөөлөөсэй гэж та бодож байна вэ. Судалгаагаар өөрийн дэлгүүрийн өнгө төрх, имижийг бүрдүүлж чадсан онлайн дэлгүүрүүд илүү худалдан авалт өндөртэй байдаг.

Зохицол бол түлхүүр

Дараа нь таны дэлгүүрийг илэрхийлж болох элементүүдийг/зургийн үзэмжийг сайжруулах нэмэлт зүйлс/ сонгоорой. Худалдан авагч шууд хараад өөрийн чинь дэлгүүрийн өнгө төрхийг ойлгох, гэхдээ элемент бүр хоорондоо зохицох тийм элементүүдийг сонгох нь чухал. Зураг авалтаа эхлэхийн өмнө элементүүдээ хэрхэн ашиглах төлөвлөгөө боловсруулцгаая:

  • Өнгө: Дэвсгэр өнгө, элементүүдээ сонгох. Сонголтоо хийхийн өмнө тухайн сонгох гэж байгаа зүйлсийн өнгөний агуулга болон цаад илэрхийлэмжийг сайн тунгаагаарай.
  • Дэвсгэр: Өнгөлөг дэвсгэр сонгох нь таны дэлгүүрийн өнгө төрхийг шууд ойлгоход тусладаг. Бүх дэвсгэрүүд адилхан байх нь зохимжгүй тул хэд хэдэн төрлийн дэвсгэр сонгох нь зүйтэй. Гэхдээ өөр хоорондоо зохицдог байх шаардлагатай. Жишээ нь хэрэв та цэвэр модон бүтээл урладаг бол дэвсгэрээ цэвэрхэн цайвар өнгөөр сонгох нь таны бүтээлийг илүү тодотгож өгөх болно.
  • Гэрэлтүүлэг: Өдрийн ямар үед зураг авхаас шалтгаалан дараах өнгө аясыг илэрхийлдэг. Өглөөний гэрэл нь зөөвөл бөгөөд хөгжилтэй. Оройны гэрэл нь нууцлаг, романтик өнгө аястай байдаг.
  • Хэрэгсэл: Таны бүтээлд нэмэлтээр өнгө төрх болгож ашиглаж байгаа эсвэл цуг зарагдаж байгааг яаж илэрхийлэх вэ? Та будаг зардаг гэж төсөөлье. Ямар байдлаар шүүгээтэй цуг зураг авах вэ? Та санаагаа бүтээгдэхүүний зурагтаа оруулж болно. Хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүйн тулд үндсэн бүтээлээ заавал илүү тод харагдахаар өнгө төрхөө бүтээх нь зөв.
  • Материал: Материал нь таны брэндийн гоо зүйг илэрхийлдэг.

Элементүүд ашиглах

Элементүүд ашигласнаар хэрэглэгчид илүү дотно мэдрэмж төрүүлдэг бөгөөд өөрсдийн амьдрал дээр буулгаж төсөөлхөд хялбар болгодог. Энд хэмжээ, хэлбэр, хэрэглээг харуулах хэд хэдэн аргууд байдаг. Зураг авалтын элементүүдээ сонгохын өмнө ямар төрлийн бүтээлийн зураг авах гэж байгаагаа тодорхойлцгооё. Дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай:

  • Ямар бүтээгдэхүүн бэ?
  • Бүтээгдэхүүний тань гол шинж чанар нь юу вэ? (Өнгө, хэмжээ, материал, ажиллагаа, дүрс гэх мэт)
  • Нууцлаг шинж чанар, юу нь илүү сонирхол татхуйц байх вэ? Энэ шинж чанарууд нь худалдан авагчдад тодорхой биш байсан ч та зарна гэдэгтээ итгэлтэй байна уу?
  • Энэ авсаархан уу?
  • Үүнийг хэн нэгэнд бэлэглэх эсвэл үдэшлэгний нэг хэсэг болгон ашиглах боломжтой юу?
  • Ямар нэг тусгай, нууц арга барил ашиглан хийдэг үү?
  • Хэрэв өөрөө дизайныг нь гаргасан бол юунаас нь урам авдаг вэ?

Энэ жагсаалтыг ашиглан хэрхэн хэрэглэгчдэд бүтээлээ танилцуулах зохиомжоо бэлтгээрэй:

Хэрэгцээ: Бүтээгдэхүүнийгээ яаж ашиглах тухайн худалдан авагчдад мэдүүлэх. Хэрэв бүтээл тань авсаархан, жижиг бол та бүтээгдэхүүнийхээ lifestyle зургийг бэлтгэж болох юм.

Онгод, урам: Хэрэв таны бүтээл таны онгод дээр суурилан бүтээгдсэн бол түүнийг мэдрүүлэх. Жишээ нь та өөрийн бүтээлээ илүү байгалиас урам авч хийсэн бол байгальтай ойр очиж бүтээлийн зурагтаа өөрийн урам авсан зүйлсээ шингээн зураг авч болно.

Дараалал: Таны бүтээл тусгай аргаар бүтдэг тул худалдан авагчид байна хайж байдаг уу? Энэ тохиолдолд ямар төрлийн багажууд ашиглан бүтээлээ туурвисан бэ? Та энэ төрлийн зүйлсийг бүтээгдэхүүнийхээ зураг авалтанд оруулах хэрэгтэй. Жишээ нь модон тоглоом хийдэг бол Модон блок, хөрөө, зүлгүүр зэргийг оруулах нь бүтээгдэхүүнийг илүү амь оруулж харагдуулдаг.

Элементүүдээ тавьж турших

Зураг авалтандаа 1 эсвэл 2 нэмэлт элемент оруулан зураг авалтаа туршаарай. Эдгээр нь таны бүтээлийг илүү сонирхолтой болгож чадаж байна уу? Хэрэв нэг л буруу санагдаж байвал түр хүлээгээд юу буруу байгаа тухай нухацтай бодож үзээрэй. Та өөр өнцөгөөс авах хэрэгтэй байна уу, элементүүдээ хөдөлгөж өөр өөр байрлалаас авч үзэх хэрэгтэй юу, үндсэн бүтээлийн байрлалаа өөрчлөх үү, эвсэл фокусаа өөрчлөх үү? Тохируулгаа сайн болтол төрөл бүрээр оролдож үзээрэй. Гэхдээ хэт олон элемент оруулж ирхээс болгоомжлоорой. Ямар ч үед зурагны гол дүр нь таны бүтээл байх ёстой. Магадагүй бүтээл болон элементүүдийн тэнцвэрийг олход бага зэрэг хүндрэлтэй байх болно.

Улирлын чанартай зураг авалт

Нийтээр тэмдэглэх баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд зориулан бүтээлийн зургаа бэлтгэж болно. Энэ нь худалдан авагчдад илүү дотно сайхан мэдрэмж төрүүлэн худалдан авах сэдлийг өдөөж өгдөг.

Дөрвөн улирал

Эхлээд зурагны өнгө, материалыг төсөөл, дараа нь холбоотой элементүүдийг эдгээр нь танд ямар нэг улирлыг санагдуулж байна уу?

  • Хавар: Хаварын өнгө аяс нь газар шороо, цэвэр хөх өнгө байдаг. Элементүүдийн хувьд ногоон ургамал, цэцэг, цитрус болон хөвөн даавуу байж болно.
  • Зун: Зуны өнгө аяс нь тод өнгө, нион өнгүүд байдаг. Элементүүдийн хувьд шинэхэн тасалсан цэцэг, зугаалга, адал явдалыг илэрхийлсэн байж болно.
  • Намар: Намрын өнгө аяс нь баялаг, дулаан өнгө байдаг бол элементүүдийн хувьд эсгий, ноолуур, хар мод, өд, хуучин ном, шар навч, алим байж болно.
  • Өвөл: Өвлийн өнгө аяс нь завсрын хүйтэн өнгөнүүд, саарал, цэнхэр, цагаан, алтлаг, мөнгөлөг өнгөнүүд байна. Элементүүдийн хувьд улирлын мод, хөвсгөр материал, гялалздаг зүйлс, тасарсан мөчир зэрэг байж болно.

Баяр ёслолууд

Үүний төсөөллийг худалдан авагчдад яасан ч үлдээж болохгүй. Түүнд таны бүтээлүүд ямар бэлэг болох боломжтойг харуул. Худалдан авагчид баяр ёслол, үдэшлэгийн үеэр илүү худалдан авалт хийдэг учир тухайн баяр ёслолд зориулсан зураг авалт хийх нь маш чухал. Жишээ нь та саван урладаг бол ганц саван байхын оронд гоёмсог баглаатай савангийн зураг оруулаад үз. Хэрэв та бэлгийн боодолтойгоор бүтээлээ зарах сонголттой байж болно гэж үевэл бэлгийн боодолтой бүтээлийн зураг оруулах нь чухал. Хэрэв таны бүтээл бэлэг болж чадна гэж үзвэл та үүний заавал туршаад үзээрэй.

Хурим

Ихэнх сүйт бүсгүйчүүд өөрийн хуримд шаардлагатай зүйлсээ интернэтээс хайж эхэлдэг. Тиймээс таны бүтээл тэдний хэрэгцээнд нийцэж чадах уу гэдэг талаар бодоод үзээрэй. Хэрэв нийцнэ гэж үзвэл та өөрийн бүтээлийн зурагнууд дотроо хуримд зориулсан хуримын өнгө аястай зурагоруулах нь зүйтэй. Өөрийн бүтээлээ тэдний дурсамжит өдрийн нэг хэсэг болж чадна гэдгийг батлах тийм зураг оруулаарай.

Модел ашиглах

Амьд модел ашиглах нь худалдан авагчид өөр дээрээ буулган төсөөлөх, таарах эсхийг мэдрэхэд илүү хялбар болгодог. Моделгүй байхын ялгаатай тал нь худалдан авагчид худалдан авах товчийг дархын өмнө өөрт таарах эсэх, зохих эсэх дээр бага зэрэг эргэлзээ үүсдэг энэ нь худалдан авалтанд том нөлөөлөл болдог.

Модел хайх

Хэн таны зорилтот хэрэглэгчидэд илүү хүрч чадах вэ? Модел таны бүтээлийг харуулснаас хойш тухайн модел нь таны бүтээлийн нүүр царай болдог. Жишээ нь та жирэмсний хувцасны бизнес эрхэлдэг бол жирэмсэн эмэгтэйг өөрийн модел болгох хэрэгтэй.

Өөрт тохирох модел орох хэдэн аргаас хуваалцая:

  • Өөрийнхөө модел бол. Хэрэв та өөрийгөө өөрийн зорилтот хүмүст хүрч чадна гэж бодож байвал камерны удирдлага ашиглан өөрийнхөө зургийг авч болно.
  • Гэр бүлийнхэн болон найзуудаасаа асуу. Тэднийг гэртээ эсвэл цуг салхинд гархаар уриад энэ үедээ жижигхэн зураг авалт зохион байгуулж болно.
  • Модел хайх (бас үсчин, нүүр будагч хайх хэрэгтэй) Шинэхэн моделуудыг хайх хэрэгтэй. Тэдэнд өөрсдөд нь туршлага хуримтлуулах, хийсэн ажлын жагсаалтанд нэмэр болох болно.
  • Хотынхоо модел бэлтгэдэг агентлаг, сургалтын газруудтай холбогдох.
  • Цагаар ажилдаг моделуудыг хайж ажилд авах.

Моделдоо зөвөлгөө өгөх

Нэгэнд модел чинь хэрэглэгчдэд хүрэх гүүр болох учир та моделдоо хэрэглэгчдэд ямар мэдээлэл, ямар байдлаар хүргэмээр байгаагаа тодорхой ойлгуулах хэрэгтэй. Моделуудад ойлгуулах нэг арга зам нь өөрсдийн зорилтот хүмүүсээ хэлэх, тэдгээр хүмүүс юу сонирходог, ямар зан чанартай хүмүүс байгаа вэ гэдгээ тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Жишээ нь: хэрэв та рок төрлийн стильтэй даашинз зарах гэж байгаа бол та хэрэглэгчдээ ялдам, нөхөрсөг 20–30 настай содон зүйлд дуртай эмэгтэйчүүд байгаа гэж хэлэх хэрэгтэй. Өөр нэг моделоо бэлтгэх дажгүй арга нь өөрийн харуулхыг хүссэнтэй (үс засалт, нүүр будалт, биеийн поз гэх мэт) ойролцоо зурагнуудыг интернэтээс хайж олоод каталог үүсгэн моделдоо үзүүлэх.

Мөн моделдоо зохиомж өгч болно. Жишээ нь: Орой найзуудтайгаа уулзан бүжгийн үдэшлэгт явахаар бэлдчихсэн гарах гэж байна гэж хэлж болно. Гэхдээ нарийн ширийн зүйлсийг моделийн өөрийнх нь уран сэтгэмжинд үлдээх хэрэгтэй.

Энэ нь моделууд тантай ажиллахад хялбар байхад туслана. Гэхдээ зураг авалт эхлэхийн өмнө өөр хоорондоо сайн танилцах хэрэгтэй. Юмыг яаж мэдхэв модел тань ямар зогсолт авхаа мэдэхгүй байвал хэд хэдэн санаа өгөх зогсолт бэлтгэсэн байх хэрэгтэй.

Дэвсгэр турших

Хэрэв та анх удаа моделтой зураг авалт хийх гэж байгаа бол цулгуй дэвсгэр дээр зураг авалт хийж үзэх хэрэгтэй. Хэд хэдэн энгийн зураг авалт хийсны дараа нэмэлт элементүүдээ оруулах нь зүйтэй. Хэрэв та өмнө моделуудтай зураг авалт хийж байсан бол өөрийн зохиомжиндоо тааруулан дэвсгэр элементүүд оруулхад асуудалгүй юм. Жишээ нь та усны хувцас хийдэг бол моделтойгоо усан санд зураг авалт хийж болно. Үүнийг та өөрийн мэдрэмжиндээ тааруулан яаж ч зохиомжилж болно.

Бага зардалтай зураг авалтын талбайн санаанууд:

  • Таны өөрийн гэр
  • Парк, нийтийн эзэмшлийн талбайнууд
  • Түрээсийн талбайнууд. Та хэрэв гоё газар зураг авалт хийхийг хүсвэл өдөр цагаар түрээсэлдэг гоёмсог байшингууд хайж болох юм.
  • Найзуудаасаа асуу. Магадгүй содон гоёмсог орчин, тавилга эсвэл амралтын газар эзэмшдэг найз танд байж магадгүй шүү дээ.

Хэмжээг мэдрүүлэх

Онлайнаар худалдан авагчид таны бүтээлийг худалдан авахын өмнө туршиж үзэх боломжгүй байдаг. Тиймээс тэдэнд зураг болон тайлбарыг ашиглан бүх чухал мэдээллүүдийг өгөх хэрэгтэй. Моделийнхоо хэмжээг тайлбарт оруулах нь худалдан авагчид өөрийн хэмжээтэйгээ харьцуулан төсөөлхөд тусладаг.

Сайн зохиомжтой зураг нь зөвхөн бүтээлийг мэдрүүлээд зогсохгүй бүх хэрэгцээт мэдээллийг хэрэглэгчид хүргэж чаддаг.

Дараагийн нийтлэл унших — Туршлага хуваалцах — Цор ганц зүйлийн зургийг хэрхэн авах вэ?

Өмнөх нийтлэл унших — Туршлага хуваалцах — Ухаалаг утас ашиглан зураг авах

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade