Бүтээл тус бүрт тохирох арга барил сонгох

Гэрү (Geru)
Apr 18, 2019 · 7 min read

Бүтээл бүр камерны өмнө төрөл бүрийн сорилтуудад орж байдаг. Таны бүтээл жижиг том, бүдэг гялалздаг зэргээс хамаарч төрөл бүрийн байдлаар таны бүтээлийг илүү гоё харагдуулах, хүмүүсийн нүдийг унагах зураг авалт хийх чухал байдаг.

Жижиг зүйлсийн зургийг хэрхэн авах вэ?

Зангианы хавчаараас эхлээд товч хүртэл жижиг үнэт эдлэлийн зураг авах нь хүндрэлтэй байдаг. Эдгээр зөвөлгөөг дагаж жижиг зүйлсийн зургийг тод харагдуулах зураг аваарай.

Нарийвчилсан зураг авах

Энгийн зурагнаас анзаарагдахааргүй нарийн материал, хээ, хийц зэргийг тодотгон зурагтаа оруулах хэрэгтэй. Хэрэв танд DSLR камер байгаа бол Макро линз нь таны үнэнч анд байх болно. Учир нь энэ төрлийн линз нь ойроос фокуслах боломжийг олгодог. Хэрэв та компакт камертай бол макро зураг авалтын горим дээр тааруулаарай энэ нь таны камер ойроос фокуслах боломжийг нэмэгдүүлдэг. Харин ухаалаг утсаар авч байгаа бол утсандаа тохирох макро линз авхад л хангалттай.

Төгс фокус

Та ямар камер хэрэглэж байгаагаас үл хамааран тэгш гадаргуу эсвэл камерний хөл ашиглах нь илүү тод, фокус сайтай зураг авхад туслах болно. (Маркро линз хийгээд гараараа барьж зураг авбал сарнисан, фокус муу зураг гарах болно) Хэрэв нэг тийшээ хэлбийсэн, налуу хэлбэртэй зүйлийн зураг авах гэж байгаа бол бүтээлийнхээ байрлалд анхаарлаа хандуулаарай.

Бүтэн бүтээлээ тэр чигт нь фокустай авхыг хүсвэл өрцөө багаар тааруулах хэрэгтэй. Хэрэв дижитал камер ашиглаж байгаа бол үндсэн тохиргоон дээрээ өрц нь хамгийн бага дээрээ байдаг. Энэ нь f/тоо байдаг бөгөөд бага өрц дээр тааруулхыг хүсэл хамгийн өндөр тоог тохируулаххэрэгтэй. Энэ нь ихэнх камерт f/22 нь хамгийн бага өрц байдаг. Хамгийн бага өрц тохируулах нь зургийн орчны гүнийг хамгийн томоор харуулхад тусалдаг тул таны бүтээлийн зургийг тэр аяар нь фокустай болгох болно.

Хэмжээг ойлгуулах

Жижиг бүтээлтэй тохиолдолд зурагнаас бүтээлийн хэмжээг ойлгоход хүндрэлтэй байдаг. Худалдан авагчид өөрийн захиалах гэж буй үсний хавчаарыг хүний толгой дээр ямар хэмжээтэй харагдах, эсвэл жижиг ээмгийг чихэнд хэр хэмжээтэй харагдах вэ гэдгээс тухайн бүтээлийн хэмжээний ойлголттой болдог. Хэрэв та гоёл чимэглэлийн бүтээл зардаг бол аль болох моделд зүүлгэн зураг аваарай. Хэрэв та хүн зүүх боломжгүй жижиг эдлэл зардаг бол гэрт байдаг обекттай харьцуулан авах хэрэгтэй. Жишээ нь Хэрэв та товч зардаг бол оёдлын машин, эсвэл оёдлын утастай цуг зураг авах хэрэгтэй. Эсвэл та зүгээр л өөрийн гараар барьж бүтээлийн хэмжээг мэдрүүлж болно.

Гоёл чимэглэлийн зүйлсийн зураг авах

Хэт их гялалздаг, нарийн хийцтэй гоёл чимэглэлийн бүтээлүүдийн нарийн зүйлсийг тодотгох зураг авах аргыг танилцуулж байна. Гэхдээ өөрийн бүтээлээ тодотгох хэд хэдэн алхамыг хийх хэрэгтэй.

Өөрийн брэндэд нийцэх дэвсгэрийг сонгох

Цулгуй цагаан дэвсгэр нь таны бүтээгдэхүүнийг хархад ямар ч саад учирахгүй. Энэ нь харанхуй газар зураг авч байгаа тохиолдолд гэрлийг нэмэгдүүлэх сайн талтай. Үүний тулд зүгээр л ямар нэг нугалаа, үрчгэргүй цулгуй цагаан цаас, даавуу эсвэл жижиг студи байхад хангалттай.

Цагаан биш дэвсгэр нь мөн давуу талтай. Энэ нь гоёл чимэглэлийн өнгө аясыг бий болгон өөрийн гэсэн орон зайг үүсгэдэг. Жишээ нь та сувд ашиглан юм хийдэг бол зураг авалтандаа далайн эргийн чулуу, элс оруулах боломжтой. Гэхдээ хэт ихдүүлж болохгүй шүү. Учир нь жижиг гоёл чимэглэл үндсэн дэвсгэртээ дарагдан харагдахгүй болох магадлал өндөртэй байдаг.

Дэлгүүрээ тэр чигт нь ямар өнгө аястай болгомоор байгаагаа тодорхойл. Магадгүй таны брэндийн өнгө аясад нөлөөлж болно. Гэхдээ бас таны зорилтот хэрэглэгчид ямар хүмүүс вэ гэдгээ мартаж болохгүй.

Тохиргоогоо туршиж үзэх

Таны камерны тохиргоо нь бүтээлийнхээ зургийг ямар байхыг шийдэх гол зүйлсийн нэг билээ. Хэрэв гоёл чимэглэлийнхээ хамгийн харанхуй хэсгийн нарийн хийцийг харуулхыг хүсвэл арай их гэрэлтэй гаргахын тулд бага өрц, удаан хөшигний хурдыг сонгох хэрэгтэй. Хэрэв гялалздаг зүйл авхаар бол яг эсэргээр тохируулна. Хэрэв та компакт камер ашиглаж байгаа бол хэр дэвшилтэт камер вэ гэдгээс шалтгаалан дээрхи тохиргоог мөн хийж болно. Жишээ нь Та гараар тохируулах эсвэл priority горим дээр тохируулан арай их ISO тохиргоо тохируулхад илүү гэрэлтэй болно.

Амжилтын төлөө өөрийгөө тоногло

Зөв төхөөрөмжөө сонгож чадвал таны бүтээл илүү тод харагдах болно. DSLR камерын нэмэлт гэрэл нь гялалздаг чулуу болон метал дээр гэрэл хэрхэн ойх вэ гэдгийг тохируулах боломжтой. Хэрэв хэт их гялалздаг чулууны зураг авах гэж байгаа бол өөр өөр талаас гэрэл өгч бүтээлийнхээ зургийг аваад тэдгээр зургуудыг нийлүүлэн гэрэл ойлт багатай зураг авах боломжтой.

Гэрэлтүүлэг тохируулах

Хэт их гэрэл нь гялалздаг бүтээлийн нарийн хийцийг үгүй хийдэг. Хэтэрхий бага гэрэл нь бүтээлийн гялалздаг шинж чанарыг үгүй хийдэг. Тиймээс харанхуйг ашиглан гэрлийн тусгалыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Хар эсвэл харанхуй хайрцагт зураг авах нь гэрэл ихдэхээс сэргийлж чадна. Та гэрэл харанхуй орчинд яаж нөлөөлхийг харах болно. Энэ нь хэт их гялалздаг зүйлсийг тодотгоход тусладаг. Нэвт харагддаг чулуу болон шилний зураг авах тохиолдолд гэрлийг араас өгөөд спичкээ унтрааж зураг авах хэрэгтэй. Энэ нь бүтээлийн бүх нарийн хийцийг харуулхад туслана.

Хавтгай гадаргуутай бүтээлийн зураг авах

Хавтгай гадаргуутай бүтээлийг хэрхэн нүдэнд тусхуйцаар зураг авах вэ? Гол нь хэрэглэгчид анх хараад энэ нь дижитал файл биш физикаар орчин тогтнодог бүтээл юм гэдгийг ойлгох нь чухал.

Жаазанд хөрөнгө оруул

Жааз нь таны бүтээлийг энгийн дижитал бүтээлээс илүү физик бүтээл шиг харагдуулдаг. Тиймээс өөрийн бүтээлүүдэд ашиглаж болох нийтлэг хэмжээтэй жаазыг олох хэрэгтэй. Хэрэв боломжтой бол жаазны шилийг аваарай. Учир нь шил нь зураг авалтын үед гэрэл ойлгож бүтээлийг харагдуулахгүй болгох магадлалтай. Мөн камерны хөлөн дээрээ камераа байрлуулаад энгийнээр татсанаар зэрэг төрөл бүрийн тохиргоог хийх хэрэгтэй.

Хэмжээг харуул

Өөрийн гартаа бүтээлээ бариад (хэрэв моделтой бол моделдоо бариулаад) зураг авах нь худалдан авагчдад хэмжээг мэдрүүлэх хамгийн амархан арга байдаг. Худалдан авагчид өөрийнх нь төсөөлөлд ойлгомжтой буусан бүтээлийг худалдан авах магадлал хамгийн өндөр байдаг.

Зөв тохиргоогоо сонгох

Бүтээгдэхүүнээ барьж байхаар зураг авалтаа хийнэ гэж бодож байна уу? Эсвэл та гал тогоо, том өрөөндөө ширээ эсвэл хананд өлгөж авах гэж байна уу? Худалдан авагчид худалдан авсаны дараа өөрийнх нь гэрт, эсвэл тодорхой нэг байршилд яаж харагдах вэ гэдгийг тодорхой харуулах нь зөв. Дэвсгэр нь бүтээлийгээ дарж байх ёсгүй, тиймээс хана нь энгийн цулгуй өнгөөр будагдсан байх хэрэгтэй. Модон дэвсгэр нь зургийг илүү дулаан уур амьсгалтай болгодог.

Тавилга зэрэг том обьектын зургийг хэрхэн авах вэ

Хэрэв та том хэмжээний бүтээл зардаг бол хүндрүүлж бодох шаардлагагүй. Зөв орчин, гэрэл, дэвсгэр нь худалдан авагчдын сонирхлыг татхаас гадна бүтээлийнхээ талаарх чухал мэдээллийг худалдан авагчдад хүргэх нь чухал.

Тайзаа бэлдэх

Цагаан хана дээр цэвэрхэн цагаан даавуу эсвэл хуйлаастай цаас тогтоогоод цулуй дэвсгэр болгон ашиглаж болно. Та том хуйлаастай цаасыг том бичиг хэргийн дэлгүүрүүдээс олох боломжтой. Мөн л худалдан авагчдад өөрсдийн амьдралд буулган харах боломжийг харуулах үүднээс аль болох цэвэрхэн байлгах хэрэгтэй.

Та өөрийн бүтээлийн зураг авах газрыг сонгохдоо өөрийн бүтээлээс 3 дахин том өрөөг сонгох хэрэгтэй. Хэрэв зураг авалт хийх талбайгаа олсон бол талбай руу бүтээлээ зөөхийн тулд найзуудаасаа тусламж гуйж болно шүү дээ. Та өөрийн бүтээлээ цэвэрхэн дэвсгэр дээр авчир тавиад элементүүдээ тавьж зураг авалтандаа бэлтгэх хэрэгтэй.

Бүтээлээ бүтнээр нь авах

Хэрэв таньд DSLR камер байгаа бол хамгийн бага өрц (дор хаяж f/8-f/10 байх шаардлагатай.) дээр тавин бүтээлээ тэр чигт нь покуслахаар тохируулах ёстой. Линзээрээ хархад 50 мм тутамд фокус алдагдалгүй байх хэрэгтэй. Хэд хэдэн өнцгөөс зураг авалтаа хийгээд худалдан авагчид хамгийн их мэдээлэл өгч чадах зургийг сонгоорой.

Хэмжээг харуул

Хэрэв бүтээлийнхээ хэмжээг харуулхыг хүсвэл хүн хажууд нь зогсоогоод эсвэл хүмүүсийн мэддэг обьектын хажууд байрлуулан зургаа аваарай. Хэмжээг харуулхын тулд бүтээлийнхээ дээр, хажууд таримал ургамал, хуучны буйдан, эсвэл шүхэр, усны гутал зэргийг өөрийн бүтээлдээ тохируулан тавьж болно. Худалдан авагч өөрийн гэртээ төсөөлөн бодход туслах бүтээлийн тайзыг бий болго.

Хувцасыг моделгүй авах

Хэрэв та модел олж чадахгүй байвал өөрийн бүтээсэн хувцасыг доорх аргуудаар зураг авалтыг хийж болно.

Эзэлхүүнийг мэдрүүл

Тухайн хувцасанд таарах маникенийг олоод эзэлхүүн, хэлбэр зэргийг нэмэлтээр зүүж болох гоёл чимэглэлтэй цуг зураг авалт хийх нь худалдан авагчид өөрсөддөө буулган төсөөлхөд тусладаг. Та ийм төрлийн маникенийг гадаадын онлайн худалдаа болон 100 айлын НОРОВ дэлгүүрээс авах боломжтой.

Хэрэв та бүтээлээ хувцасны өлгүүрт өлгөж харуулхаар зэхэж байгаа бол үүрчийж байгаа хэсгийн дотор талд нь сальъетка, пластик уут зэргийг чихэж үрчийлтийг арилган биетэй болгох боломжтой. Мөн хувцасны өлгүүрээ сонгохдоо бага зэрэг урагшаа тахийсан хувцасны өлгүүр сонгох нь өлгөсөн хувцасыг ханнаас хөндийрүүлэн биетэй харагдуулхад тусладаг.

Шаардлагатай засварыг хийх

Маникен ашиглаж байгаа тохиолдолд өлгөсөн хувцасны нарийн хийцийг харуулах үүднээс тогтоогч зүү, эсвэл тунгалаг наалт ашиглан нуугдсан хэсгүүдийг ил гаргах боломжтой. Мөн дээрх засварыг бүтээгдэхүүний дэлгэрэнгүй хэсэгт бичих нь мөн л худалдан авагчдад бүтээлийг илүү тодорхой ойлгоход тусладаг. Мөн хувцасны хэмжээг нарийн бичих хэрэгтэйг анхаараарай. Магадгүй S хэмжээтэй ч гэсэн XS өмсгөлтэй шүү гэдгийг тодорхойлж бичих хэрэгтэй.

Фокусаа алдаж болохгүй

Гэрэлтэйд, гэрэл нэмсэн үед гэх мэт ямар ч үед зурагны фокусыг алдуулж болохгүй. Цагаан болон цулгуй дэвсгэр өөр дээрээ гэрэл ойлгон нь бүтээлийг сайн гэрэлтүүлхэд тусладаг. Өнгөтэй дэвсгэр нь тус бүр өөр өөр төрлийн тонтой байдаг тул зураг авсны дараа зургаа ямар болсныг нягталж харах нь зүйтэй. Зураг авахын өмнө зургийг нь авах гэж буй бүтээлээ угаах, уур болон энгийн индүүгээр индүүдэн үрчлээггүй болгох хэрэгтэй.

Дараагийн нийтлэл унших — Туршлага хуваалцах — Гоёл чимэглэлийн зураг авах

Өмнөх нийтлэл унших — Туршлага хуваалцах — Цор ганц зүйлийн зургийг хэрхэн авах вэ?

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade