Зураг авалтын нийтлэг алдаанууд

Гэрү (Geru)
Apr 18, 2019 · 3 min read

Сарнисан зураг уу, хэт гялбасан зураг уу? Зохих түвшингээс хэтрүүлсэн зурагнууд нь худалдан авагчдаас сөрөг сэтгэгдэл авдаг. Энд анхлан онлайнаар худалдаа хийж буй дэлгүүрүүдийн нийтлэг тохиолддог 5 алдаа болон хэрхэн түүнээс зайлсхийх тухай зөвлөж байна.

1. Бага гэрэл

Танд хангалттай гэрэл байхгүй байна уу, Таны камер дутуу гэрлийг нөхөх чадваргүй. Зөвхөн сарниулсан эсвэл фокусласан зураг дээр л ажиллах чадвартай. Худалдан авагчид юу авч байгаагаа харах хүсэлтэй байдаг. Харин бага гэрэлтэй зураг нь өөрийн боломжит хэрэглэгчдээ үргээж буй хэрэг юм.

Яаж засах вэ: Нартай цонхны дэргэд зургаа ав. Хэрэв сүүдэрлэж байвал цагаан цаас ашиглан гэрлийг ойлгож болно. Гэхдээ нарны шууд тусгалд биш нарны шууд тусгалаас багахан зайнд зургаа авах хэрэгтэй.

2. Спичк ашиглах

Бүтээлийн зурагаа дотор авч байхад хангалттай гэрэл байхгүй тул камерны спичк ажилладаг. Гэхдээ энэ нь бүтээл дээр гэрэл цохин бүтээлийн нарийн хэсгүүдийг харагдуулахгүй болгох, хэт их хар сүүдэртэй болгох, үндсэн өнгөнөөс өөр гарах гэсэн сөрөг үр дагаваруудыг үүсгэдэг.

Яаж засах вэ: Хэрэв таны зураг авалтанд байгалийн гэрэл хангалтгүй байвал студийн гэрэл, эсвэл жижиг студи ашиглаж болно энэ нь гэрлийг өөрийн хүссэнээр удирдах, хэт их гэрэл цохих эсхийг тохируулах боломж олгодог.

3. Сарнисан зураг

Сарнисан зураг нь худалдан авагчдад мэргэжлийн биш, чанаргүй бүтээл гэсэн ойлголтыг төрүүлдэг. Хэрэв худалдан авагчид таны бүтээлийг тод харж чадахгүй бол тэд яасан ч таны бүтээлийг худалдан авахгүй.

Яаж засах вэ: Өөрийн камерний фокусын тохиргоог тааруулж сурах. Ихэнх дижитал камернууд нь зураг авах товчоо удаан дарах үед автоматаар фокусын цэгийг тодорхойлон фокусладаг. Бүр энгийнээр ихэнх ухаалаг утаснууд фокуслах гол цэгээ дэлгэцэн дээр товшиход л автоматаар тааруулж чаддаг. Хэрэв та хэт ойроос нарийчилсан зураг авах гэж байгаа бол өөрийн камер болон утсандаа тохирох макро линз авах хэрэгтэй. Энэ нь зурагны фокусын чанарыг сайруулна. Хэрэв камераа гараар барьж аваад хөдөлгөөнтэй авч байна гэж үзвэл камерны хөл, ухаалаг утас тогтоогч хөл эсвэл өрсөн номон дээр тавьж зураг авч болох юм.

4. Хэтэрхий их элемент оруулах

Зураг авалт хийх тайз бэлдэх маш чухал. Энэ нь тухайн худалдан авагч өөрийн амьдралдаа буулган төсөөлхөд хялбар болгож өгдөг. Тийм хэдий ч хэрэв та хэт олон элемент оруулах гэж оролдовол худалдан авагчид яг юуг зарах гэж байгааг мэдэхгүй эргэлзэхэд хүрнэ.

Яаж засах вэ: Худалдан авагчидад бүтээгдэхүүнээс давсан хэт их элемент, хэт эрээн дэвсгэр харуулахаас зайлсхийх. Таны зурагны гол дүр нь таны бүтээл байх ёстой. Тиймээс яг тохирсон хэдхэн элемент, аль болох цэвэрхэн дэвсгэр сонгох хэрэгтэй.

5. Хангалтгүй мэдээлэл

Хэрэв онлайнаар худалдан авалт хийх гэж байгаа бол хэмжээ, загвар, нөхцөл зэргийг маш хурдан нэмэлтээр ухаж бодохгүйгээр шууд ойлгох хэрэгцээ үүсдэг. Хэрэв та эдгээр мэдээллийг зургаар өгч чадахгүй бол маш олон хэрэглэгчдээ эргэж ирэхгүйгээр алдах болно.

Яаж засах вэ: Бүтээлийн зурагны хэсэгт төрөл бүрийн өнцөгүүд оруулах (урд, ард, доод, дээд, хажуу гэх мэт). Бүр гэмтэлтэй бүтээл бол гэмтэлтэй хэсгийг ч мөн харуулах хэрэгтэй. Өөр юуг харуулмаар байна тэр бүгдийг харуулах хэрэгтэй. Мөн өмсөж болдог бүтээл бол таарсан хүндээ хэрхэн харагдах, гоёл чимэглэл, хувцастай хэрхэн зохицох зэргийг моделд өмсүүлж харуулах. Худалдан авагчид сайн чанартай их мэдээлэл агуулсан зураг харах дуртай байдаг бөгөөд өөрийн авах гэж байгаа бүтээлээ мэдэрч — дурлаж — дурлаж — худалдан авдаг.

Дараагийн нийтлэл унших —Зураг авалтын шалгах хуудас (Checklist)

Өмнөх нийтлэл унших — Өөрийн бүтээлийн зургаа хэрхэн засварлах вэ

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade