Зураг авалтын шалгах хуудас (Checklist)

Гэрү (Geru)
Apr 18 · 3 min read

Бидний зураг авалтын хөтөч булан таалагдсан гэж найдаж байна.

Одоо зөв гэрэлтүүлэг, туслах төхөөрөмжүүдээ сонгохоос эхлээд албам бүрээр шалгах хуудас гаргацгаая.

❏ Зураг авалтын хугацааг төлөвлөх: Зураг авалтанд цаг маш чухал үүрэгтэй ялангуяа ганц хувь байдаг үнэт эдлэлээс эхлээд байгалийн гэрлийг ашиглан зураг авах зүйлсэд хамгийн чухал юм.

❏ Зураг бүрээ төлөвлөх: Зураг авч эхлэхийн өмнө ямар ямар өнцөгөөс ямар гэрэлтэй ямар байдлаар зургаа авах вэ гэдгийг тодорхойлцгооё. Доорх төрлүүдээс сонгох боломжтой.

  • Студийн зураг(цулгуй дэвсгэр дээр бүтээлээ байрлуулан авах)
  • Нарийвчилсан зураг (ойроос бүтээлийн нарийн зүйлсийг тодотгон авах)
  • Хэмжээг мэдрүүлэх зураг (таны бүтээл бодит амьдрал дээр жижиг үү том уу гэдгийг мэдрүүлэх)
  • Lifestyle зураг (таны зураг хэрэглээнд хаана хэрэглэгдэх вэ гэдгийг байгальтай наалдуулан авах)
  • Цуглуулга зураг(ойролцоо бүтээлүүдийг нэгтгэн авах)

❏ Бүтээгдэхүүнээ бэлтгэх: Аль зурагт ямар төрлийн багаж ашиглах вэ гэдгээ тодорхойлон зураг авалтанд бэлтгэх. Магадгүй доорх зүйлсээс сонгож болох юм:

  • Камер, ухаалаг утас
  • Студи гэрэл, жижиг студи (дотор зураг авах тохиолдолд)
  • Дэвсгэр (цулгуй цаас, цэвэрхэн хана)
  • Камерын хөл (эсвэл тэгшхэн талбай, өрсөн ном зэрэг камерийг тэгш байрлуулах боломжтой зүйлс)
  • Гэрэл ойлгогч, сарниулагч (бүтээгдэхүүний гэрлийн тохируулах боломжтой цагаан цаас эсвэл тугалган цаасаар бүрсэн хавтан )
  • Макро линз(Жижиг зүйлийн зураг авах)
  • Камерны удирдлага (өөрөө модел болж байгаа тохиолдолд)
  • Хувцасны хавчаар, скоч, тогтоогч (Бүтээлийн арын дэвсгэрийн тогтоох)
  • Элементүүд (бүтээлийн хэмжээг мэдрүүлэх)

❏ Дэвсгэрээ бэлдэх: Худалдан авагчдын анхаарлыг татах таны бүтээлийг илүү тодотгох жижиг хэрэгслүүд.

  • Энгийн, цулгуй дэвсгэр, цагаан цайвар өнгөтэй хуйлаастай цаас эсвэл даавуу эсвэл цэвэрхэн тод өнгөтэй хана.
  • Хэрэв хуйлаастай цаас хэрэглэж байгаа бол ханы дээд талд тогтоож доош унагаан бүтээгдэхүүний доод талд дэвсэгдэхээр тогтоох
  • Доор байрлуулсан материалаа урах, зураг, үрчийлгэхээс сэргийлэх
  • Дэвсгэр нь бүтээлээсээ хааш хаашаа хэд хэдэн см илүү гарсан байх
  • Хэрэв шаардлагатай бол дэвсгэрээ сайтар нааж тогтоох
  • Хэдэн хэдэн төрлийн дэвсгэр сонгон өөрийн дэлгүүрийн өнгө төрх болгон ашиглах

❏ Бүтээгдэхүүнээ гэрэлтүүл: Хэрэв та цэвэрхэн, гоё зураг авхыг хүсвэл гэрэлтүүлэг нь таны анхаарах хэрэгтэй хамгийн чухал зүйл юм.

Хэрэв дотор зураг авч байгаа бол:

  • Зургийг нь авах гэж байгаа бүтээлээ нартай цонхны ойролцоо байрлуулаад нарны гэрлийг бага нэвтрүүлэх хөшиг эсвэл цагаан даавуугаар халхалах.
  • Хэрэв хэрэгтэй гэж үзвэл гэрэлийг ойлгох, зөөллөх хэрэгслүүд ашиглах.
  • Хэрэв нарны гэрэлгүй үед зураг авах гэж байгаа бол жижиг студи эсвэл 3 студийн гэрэл ашиглан илүү сүүдэр гаргахгүй байхад анхаарах.
  • Камерны спичкийг хэрэглэхээс зайлсхийх хэрэг шаардлагатай бол байгалийн гэрэл болон нэмэлт гэрлийн аль нэгийг сонгох. Дээрх хоёр гэрэл нь өөр өөр өнгөтэй байдаг тул хольж ашиглаж болохгүйг анхаарах.

Хэрэв гадаа зураг авалт хийж байгаа бол:

  • Зураг авалтын өдрийн цаг агаарыг урьдчилж мэдэх.
  • Хэт гэрэл ойх, хэт их сүүдэртэхээс сэргийлэн нарны шууд тусгалаас зайлсхийх.

❏ Камераа тогтоох: Камераа нэг газар тогтоож байрлуулах нь илүү тод зураг авхад тусладаг.

  • Камераа тогтоохын тулд камерны хөл ашиглах.
  • Хэрэв камернаас хол зогсож зураг авах шаардлагатай бол камерны удирдлага авч явах.
  • Хэдэн туршилтын зураг авч зураг бусад төхөөрөмж дээр зурагны харагдах байдал болон фокус таарсан эсхийг туршиж үзэх.

❏ Зураг авах: Зураг авалтын үйл явцад их цаг зарцуулна. Тиймээс авсан зураг бүрээ өөртөө хэрэгтэй байхаар төлөвлөх хэрэгтэй.

  • 3-ийн дүрмийг дагах.
  • Ухаалаг утас ашиглаж байгаа үедээ утасны дүрс татах (zoom) тохиргоог ашиглахгүй байх энэ нь зурагны чанарт муугаар нөлөөлнө.
  • Хэрэв элемент ашиглаж байгаа бол ямар төрлийн зураг авах гэж байгаагаа тодорхойлох, Ямар ч үед таны зурагны гол дүр нь таны бүтээл байх ёстойг санаж зарж буй зүйлээ тодотгоход анхаарах.
  • Хэрэв жижиг эдлэл авч байгаа бол макро линз ашиглах
  • Зургаа өөр өөр өнцгөөс авах.

❏ Зураг засах: Зургийг засахгүй байх нь таны бүтээлийг уйтгартай, мэргэжлийн биш харагдуулдаг. Тиймээс зурагтаа бага зэргийн гэрэл нэмэх хэрэгтэй.

  • Зургийнхаа хэрэгцээгүй хэсгийг оруулахгүй хэрэгцээт хэсгийг ялган таслах
  • Aviary, Photoshop зэрэг зураг засах програмуудыг ашиглан зургийн гэрэл, контрастын тохиргоог хийх
  • Инстаграмын филтер нь таны бүтээлийн өнгийг өөр харагдуулдаг тул тус филтерээс зайлсхийх.

❏ Зураг оруулах: Гэрү онлайн дэлгүүртээ болон өөрийн нийтийн сүлжээний хуудсууддаа бүтээлийн зургаа оруулхадаа зурагны харьцаа, хамгийн бага хэмжээг анхаарах

  • Бүтээгдэхүүний зургийн хамгийн бага хэмжээ өргөн нь 560px байх
  • Бүтээгдэхүүний зохистой зургийн харьцаа нь 2х3, 3х2, 1х1

Өмнөх нийтлэл унших — Зураг авалтын нийтлэг алдаанууд

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade