Камерынхаа талаар илүү ихийг мэдье.

Гэрү (Geru)
Apr 18, 2019 · 4 min read

Камераа яаж ажилладгийг мэдэх нь илүү гоё зураг авхад туслах болно. Камерний анхан шатны тохиргоог яаж хийх, тус тохиргоонууд яаж ажилладаг тухай үзэцгээе. Компакт камер, ухаалаг утас ашиглаж байгаа тохиолдолд дараах тохиргоонуудыг нэг бүрчлэн тохируулах шаардлагагүй ч гэлээ анхан шатны тохиргоог мэддэг байхад илүүдэхгүй юм.

Exposure /Дүрс буулгалт/

Exposure гэдэг нь таны зурагны гэрэлтэй эсвэл харанхуй гарахыг тодорхойлдог. Энд үндсэн 3 хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр 3 хүчин зүйлсийг яаж тохируулах, өөр хоорондоо хэрхэн зохицон ажиллах нь сайн зураг авхад нөлөөлдөг.

Өрц /Aperture/

Өрц нь камерний зураг мэдрэгчийн хэр их хүрээг фокуслаж чадхыг харуулдаг. Өрц нь камерны линзээс хамааран өөр өөр байдаг. Их өрцөд f/2.8–f/4, дунд өрцөд f/5.6-f/8 бага өрцөд f/11–f/16 багтдаг. Их өрцтэй бол илүү их гэрэл линзийг нэвтлэнэ. Бага гэрэлтэй үед өрцөө нэмэх нь илүү их гэрэлтэй зураг гархад тусладаг. Мөн их өрцийг тухайн нэг зүйлд фокуслан орчноос тусгаарлах зорилгоор ашигладаг. /Илүү дэлгэрэнгүйг орчны гүн хэсгээс уншина уу/

Хөшигний хурд /Shutter speed/

Хөшигний хурд нь хэр удаан зураг авч байгааг илэрхийлдэг бөгөөд секундээр хэмждэг. Богино буюу хурдан хөшигний хурд (1/1000 орчим буюу секундыг 1000 хуваасантай тэнцэх хурд) нь линзийг бага гэрэл нэвтрэх бол урт буюу удаан хөшигний хурд (1/250 орчим буюу секундыг 250 хуваасантай тэнцэх хурд) нь их урт хугацаанд их гэрэл нэвтрүүлдэг. Тиймээс удаан хөшигий хурдыг харанхуй орчинд их ашигладаг. Удаан хөшигний хурдыг ашиглаж байгаа тохиолдолд зурганд саринал их үүсэж хөдөлгөөнтэй зураг гардаг учир камерний хөл ашиглах хэрэгтэй.

ISO

ISO нь таны камер гэрлийг мэдрэх хэмжээг харуулдаг. Бага ISO-тай бол камер гэрлийг бага мэдрэнэ. Энэ үед илүү хар зураг гарна гэсэн үг бол ISO их үед гэрлийг их мэдрэх тул энэ үед илүү гэрэл ихтэй зураг гарна гэсэн үг юм.

Дижитал камеруудад ISO нь ихэвчлэн 200–1600-ийн хооронд байдаг. Хэрэв гадаа нартай үед зураг авч байгаа бол бага ISO, Гадаа гэрэл багатай үед зураг авч байгаа бол ISO-аа ихээр тааруулаарай.

Орчны гүн

Өрчийг ихээр тохируулан зөвхөн ганц зүйлд төвлөрсөн зураг авсан байна.

Орчны гүнийг энгийнээр тайлбарлавал зурагны фокуслах зайг илэрхийлдэг. Их орчны гүнтэй зураг авах нь илүү өргөн хүрээний зүйлсийг зурагт буулгахад тусладаг бол бага орчны гүнтэй зураг авах нь зөвхөн нэг зүйл дээр тусгайлан төвлөрч тухайн зүйлийг илүү тод харуулдаг зураг авхад тусладаг. Бага өрц нь илүү орчны гүнтэй зураг авхад тусладаг.

Камерны горимууд ба тохируулгууд

Камерны төрлөөс хамааран төрөл бүрийн зураг авах горим, тохируулгууд байдаг. Гэхдээ энд зарим нэг нийтлэг тохируулгууд байдаг. Мэргэжлийн камерны горимууд нь зурагчин яаж ашиглахаас шалтгаалаад төрөл бүрээр өөрчилж болдог. Хэрэв та анхлан суралцагч бол автомат тохируулгийг сонгох нь гар ажиллагааны тохиргооноос илүү хялбар байх болно. Камерны гарын авлагаасаа дараах тохиргоонууд ямар үүрэгтэйг харж болно.

  • Бүрэн автомат эсвэл автомат/Automat/: Таны камер гэрэл мэдрэгчээрээ мэдрэн ямар үед ямар тохиргоотой зураг авхаа өөрөө сонгох тохиргоо юм. Энэ тохиргоонд камер тань магадгүй спичктэй авах хэрэгтэй гэж тооцоолж ч магадгүй. (Гэхдээ аль болох спичкээс зайлсхийгээрэй.)
  • Program: Таны камер хөшигний хурд болон өрцөө өөрөө тохируулна, Гэхдээ та өөрөө ISO, зурагны гэрлийн баланс, спичк зэргээ өөрөө тохируулах шаардлагатай болно.
  • Shutter priority /Хурдны тохиргоо/: Та камертаа хөшигний хурдаа автоматаар тооцоолох боломжийг нээж өгсөн гэж ойлгож болно. Энэ тохиргоо нь хурдтай хөдөлж буй зүйлийг авхад илүү тохирдог.
  • Aperture priority /Өрцний тохиргоо/: Та камертаа өрцийг автоматаар тохируулах боломжийг нээж өгсөн гэж ойлгож болно.
  • Manual /Гар тохиргоо/: Гэрэлний байдлаас хамааран та өөрөө бүх зүйлийг тохируулна.
  • Macro горим: Их өрц, бага орчны гүний тохиргоотой болно. Энэ горимоор жижиг зүйлийг их хэмжээгээр татаж, эсвэл нарийчилж авхад ашиглаж болно.
  • Portrait: Дундаж өрц болон орчны гүнтэй тохиргоотой болно. Өөрт ойролцоо байгаа обектыг арын хэсгийг сарниулан орчноос тусгаарлан авах үед ашиглана.
  • Landscape: Бага өрц, өргөн орчны гүнтэй тул ойр байгаа зүйлээс эхлээд хол байгаа зүйлийг ч зургандаа буулгах боломжтой болно.
  • Action/kids: Таны камер хамгийн өндөр ISO болон хамгийн хурдан хөшигний хурд дээр тохируулагдах тул хурдтай явж буй зүйлийг фокуслан сарниулахгүй авч фокусласнаас бусад хэсгийг сарниулан авхад туслана.
  • Nighttime: Хөшигний хурд багатай, ISO өндөртэй тул илүү их гэрэлтэй зураг гархад туслана. Хэт бага гэрэлтэй үед спичк ажиллана.
  • Bulb горим: Энэ горим нь хөшиг таны хүссэн хугацаанд онгорхой байх бөгөөд илүү гэрэлтэй зураг гарна.
  • Drive, burst, continuous горим: Энэ нь зураг авах товч дээр дарах үед хурдан хугацаанд хэд хэдэн зураг дарах боломжийг олгодог горим юм.
  • Хар цагааны бланс горим: Энэ тохиргоо нь таны авч буй зурагны өнгийг илүү тод гаргахад тусладаг. Таны камерт ихэвчлэн автоматаар энэ тохиргоог тааруулсан байдаг нь илүү натурал зураг авхад тусладаг.

Өөрийнхөө камерны талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл гарын камертайгаа дагалдан ирсэн гарын авлагыг уншаад үзээрэй.

Дараагийн нийтлэл унших — Өөрийн бүтээлийн зургаа хэрхэн авах вэ?

Өмнөх нийтлэл унших —DIY — Гарын доорхи материалаа ашиглан өөртөө жижиг студи хийх

geru-blog

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade