Камер зураг авалтын хэрэгсэл сонгох

Гэрү (Geru)
Apr 8 · 6 min read

Бүтээлийн зураг авалтын зөвлөмж 3-р хэсэг

Юу хэрэглэвэл илүү гоё зураг авах вэ? гэдгээ мэдэхгүй байна уу. Эндээс та камерын төрөл тэдгээрийн давуу, сул талуудын талаар ойлголттой болохоос гадна өөр нэмэлт юу ашиглаж болохыг мэдэж авах боломжтой. Мөн та өөрийн бүтээлийн онцлог, ажлын арга барил, санхүүдээ тааруулан зураг авалтаа сайжруулах тухай суралцах болно.

Зургийн камер

Зургийн камер нь дотроо 4 төрөл байх бөгөөд тус бүрдээ өөр өөрсдийн давуу болон сул талтай.

Ухаалаг утасны камер

Сүүлийн үед ухаалаг утасны камер маш хурдацтай хөгжиж байгаа билээ. Тиймээс бүтээлийн зураг авалтыг утсаараа хийх бүрэн боломжтой болоод байгаа билээ.

Давуу тал: Ухаалаг утас нь халаасны хэмжээтэй авч явахад хялбар, цаг хэмнэх хялбар боломж. Хэрэв танд камер хараахан худалдан аваагүй байгаа бол энэ нь хамгийн хэмнэлттэй шийдэл байх болно.

Сул тал: Линз, гар ажиллагааны тохиргоо, бага гэрлийн тохиргоо зэрэг нь хязгаарлагдмал. Ухаалаг утасны камерын нягтрал нь мэргэжлийн камерын тохиргоотой харьцуулах аргагүй. Ухаалаг утасны томруулж авах тохиргоо нь зургын чанарт муугаар нөлөөлдөг тул аль болох ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Компаст камер /Чиглүүлээд дар/

Чиглүүлээд дар буюу компаст камер нь авч явахад авсаархан, автомат тохиргоо сайтай тул бүтээлийн зураг авахад мөн л боломжтой.

Давуу тал: Авч явахад авсаархан бөгөөд хэрэглэхэд хялбар. Автомат зураг авах горим нь ухаалаг утас болон өндөр төвшний камераас сайн байдаг. Анхлан зураг авагчдад өндөр төвшний үнэтэй камер худалдаж авахаас өмнө сурахад илүү хялбар энгийн байх болно. Чиглүүлээд дар төрлийн камерууд нь дор хаяж 10 пикселээс дээш байдаг тул зургийн чанар дажгүй байхаас гадна макро буюу нарийвчилсан зураг авахад боломжтой юм.

Сул тал: Энэ төрлийн камер нь мөн л гар тохиргоо багатай тул гэрэл зэрэг бусад зүйлсийг тохируулах боломжгүй. Мөн flashlight буюу бидний нэрлэж заншсанаар спичкийг бүтээлийн зураг авалтад ашиглахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тус камерын спичк нь линзтэй ойр байдаг тул гэрэл цохих аюултай /Гэхдээ шууд угаалгах зураг тохиолдолд энэ тохиргоог асаах хэрэгтэй./

DSLR камер

Өдөр төвшний солигддог дурангууд, гэрлээс эхлээд зурагт гаргах бүх зүйлээ тохируулах гар ажиллагааны хүчирхэг горимтой. Энэ төрлийн камер нь дээрх хоёр төрлийн камераас ажиллах горимын хувьд тэс ондоо тул илүү сайн төрлийн зураг авах чадвартай байдаг. Та зураг авах товчин дээр дархад гэрэл нь толин дээр тусаж, хавхлага онгойсноор гэрэл мэдрэгчид очсоноор зураг дарагддаг.

Давуу тал: Энэ төрлийн камер нь олон талын тохиргоо хийх боломжтой бөгөөд линз, төрөл бүрийн нэмэлт хэрэгслийн тусламжтай илүү өндөр төвшний зураг авах боломж бүрдэнэ. Мөн тус камер нь төрөл бүрийн нөхцөл байдалд тааруулан ажиллах боломжтой. Энэ төрлийн камер нь илүү тод, сайн чанартай зураг авдаг.

Сул тал: Энэ төрлийн камер мэдээж маш үнэтэй. Дээр нь ямар төрлийн зураг авахаас шалтгаалаад авч явахад хүндрэлтэй. Шинээр зураг авч сурч байгаа тохиолдолд зураг авах тохиргоог нэг бүрчлэн сурах нь бага зэрэг хүндрэлтэй байх болно.

Тольгүй камер /Mirrorless system camera/

Яг л ухаалаг утас болон компакт камер шиг зураг авахдаа толь ашигладаггүй. Гэрэл толиор дамжилгүй шууд зураг мэдрэгч руу очдог.

Давуу тал: DSLR камерууд шиг толь хэрэггүй, илүү компакт камер шиг. Гэхдээ DSLR камертай ойролцоо функцуудтай, гар ажиллагааны тохиргоо сайтай. Анхлан суралцагчдад DSLR камераас илүү сурахад хялбар байдаг.

Сул тал: Энэ төрлийн камер нь ухаалаг утас болон компакт камерыг бодвол арай үнэтэй. DSLR камертай харьцуулахад арай цөөн линз болон нэмэлт хэрэгслүүдтэй байдаг. Хэрэв энэ төрлийн камер авах гэж байгаа бол өмнө нь хэрэглэж байсан камераас болгоомжлоорой. Учир нь хуучин загварын камерууд нь авто фокус хийхдээ нэлээн удаан, илүү жижиг зураг мэдрэгчтэй байдаг тул зургийн чанар муу гарах магадлалтай.

Камерын дурангууд

Photo by Devin Avery on Unsplash

Камерын дурангууд нь таны бүтээлийн зургийг илүү цэвэр, нарийн, ойрхноос авахад тусалдаг. Хэрэв дуран авах гэж байгаа бол “хамгийн ойрын фокуслах зай” — хамгийн ойроос фокус таарах боломжтой дуранг сонирхож үзэхийг зөвлөж байна. Ялангуяа макро дурангууд /сүүлийн үед ухаалаг утаснуудад зориулсан энэ төрлийн дуран худалдаанд гарсан/ нь бүтээлтэй ойр байхдаа фокуслах боломжийг олгодог тул өөрийн бүтээлийн нарийвчилсан зургийг авах боломжийг олгоно.

Камерын хөл

Photo by Dose Media on Unsplash

Камерын хөл нь бүх төрлийн камер болон ухаалаг утсанд хүртэл зориулагдсан байдаг. Энэ нь зургийг хөдөлгөөнгүй фокус сайтай авахад тусалдаг. Камерын хөлийн өндрийг өөрийн хүссэнээр тааруулах боломжтой байдаг нь зургаа илүү гоё өнцгөөс фокус сайтай хөдөлгөөнгүй авахад тусалдаг.

Камерын удирдлага

Photo by Imansyah Muhamad Putera on Unsplash

Камераа холоос удирдаад зураг авах боломжийг бүрдүүлж өгдөг. Энэ нэмэлт хэрэгсэл нь хэрэв та өөрөө бүтээгдэхүүнийхээ зураг авалтын модель болж байгаа тохиолдолд танд хэрэгтэй зүйлсийн нэг байх болно./Гэхдээ та цаг тоолоод зураг авах гормыг ашиглаж адилхан үр дүнд хүрэх боломжтой. Эсвэл зарим камер нь ухаалаг утастайгаа холбон ухаалаг утсаа удирдлага болгон ашиглах боломжийг мөн олгож байгаа./

Арын дэвсгэр

Photo by Ross Sneddon on Unsplash

Арын дэвсгэрийг ихэвчлэн урт цагаан цаас эсвэл цагаан даавууг хананаас шал хүртэл дэвсэж байрлуулдаг. Ямар ч үрчлээгүй цэвэр гадаргуу дээр өөрийн бүтээлийн зохиомжийг үүсгэхэд илүү хялбар байдаг. Хананд тогтоохыг тулд цаасны хавчаар, наалт гээд гарын доорх юуг ч ашиглаж болно.

Гэрэлтүүлэг

Photo by Krists Luhaers on Unsplash

Сайн гэрэлтүүлэг нь таны бүтээлийг илүү сайхан, тод харуулахад туслах болно.

Гэрэл ойлгогч, сарниулагч: Зураг авалтад сүүдэртэй хэсэгтээ гэрэл ойлгогч ашиглан гэрэлтүүлж, гялбасан хэсэгтээ гэрэл сарниулагч хэрэглэснээр өөрийн бүтээлийн зургийг нарийн, тод болгох боломжтой юм. Энгийн цаасыг хүнсний тугалган цаасаар бүрэн гэрийн нөхцөлд хялбархан гэрэл ойлгогч хийж болдог бол нимгэн цагаан даавуу ашиглан гэрэл сарниулагч хийж болдог.

Студийн гэрэл: Студийн гэрэл нь хүчтэй гэрлийн гадуур нимгэн даавуугаар гэрэл сарниулагч хийсэн байдаг тул 3 талаас нь /сүүдэртэж байгаа талаасаа/ гэрэл тусган гэрэлтэй, тод зураг авах боломжийг бүрдүүлдэг.

Жижиг студи(Mini studio): Энэ нь жижиг эдлэлийн зураг авахад тохиромжтой. Дөрвөлжин хайрцаг дотор дэвсгэрээ байрлуулан зураг авдаг. Энэ төрлийн жижиг студи нь өөрөөсөө гэрэлтэй болон гэрэлгүй гэсэн хоёр төрөл байдаг. Гэхдээ зураг авах зарим нь мөн л 3 талаас гэрэл тусган авдаг. Хэрэв та худалдан авахаар сонирхож байвал зургийн хэрэгсэл зардаг дэлгүүрт хэмжээнээсээ хамааран 100 000₮-өөс дээш үнэтэй байдаг. Эсвэл DIY — Гарын доорхи материалаа ашиглан өөртөө жижиг студи хийх энэ нийтлэлээс санаа авч өөртөө хийх боломжтой.

Нэмэлт спичк: Дижилтал камерын flash буюу спичк нь хэт гэрэл ойлголт, сүүдэр зэргийг үүсгэх аюултай байдаг гэж өмнө нь дурдсан билээ. Харин нэмэлт спичк буюу Speedlight нь DSLR болон тольгүй камертай хослон ажилладаг. Хүссэнээрээ гэрлээ тохируулан, зөв талаас гэрлээ өөх боломжтой болно.

Дараагийн нийтлэл унших — DIY — Гарын доорхи материалаа ашиглан өөртөө жижиг студи хийх

Өмнөх нийтлэл унших —Бүтээлийн зураг авалтын 7 төрөл

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade