Гэрү (Geru)
Oct 1, 2018 · 2 min read

Энд дурдагдсан мэдээллийн нууцлалын бодлого гэдэгт Симплүүд Тэк компани, Гэрү онлайн худалдааны платформд бүртгүүлсэн худалдан авагч таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцөлүүдийг тусгасан болно.

Хувийн мэдээлэл цуглуулалт

Гэрү онлайн худалдааны платформыг хэрэглэх, ашиглах явцад бид танд үйлчилгээгээ үзүүлэхийн тулд дараах мэдээллийг бүртгэн авна.

  • Таны овог, нэр
  • Хүйс /таны сонирхож магадгүй бүтээлийг таны хүйснээс хамааран ялган харуулна./
  • Утасны дугаар
  • Цахим шуудан
  • Нийтийн сүлжээний хаяг
  • Гэрийн/Хүргүүлэх хаяг
  • Хэрэглэгчийн дансны дугаар /Хэрэглэгч худалдан авсан захиалгаа буцаах, буруу гүйлгээ хийснээс үүдэн хэрэглэгч рүү төлбөрийг буцаан шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд зөвхөн хэрэглэгчийн дансны дугаарыг авна. Бусад ямар ч тохиолдолд нууц үгээ задруулах, картын дугаар өгөх, зэргийг шаардахгүй./

Хувийн мэдээлэл ашиглалт

Тантай холбоотой мэдээллүүдийг бид зөвхөн доорх зорилгоор ашиглана.

  • Таны авахыг хүссэн захиалгыг хүргэх
  • Хямдрал урамшуулалтай холбоотой мэдээллийг хүргэх
  • Шинэ бараа, үйлчилгээг санал болгох
  • Борлуулалтын дараах үйлчилгээг хүргэх

Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулах нөхцөл

Гэрү нь дор дурдсанаас бусад нөхцөлд таны тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй.

- Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор банкнуудад дамжуулах

- Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад дамжуулах

Луйврын гүйлгээ гэдэг нь бусдын картын дугаарыг хууль бусаар олшруулан авч худалдан авалт хийх, алдагдсан, хаягдсан картыг ашиглан худалдан авалт хийх зэргээр тухайн карт эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийгдсэн бүх төрлийн гүйлгээ.

Хувийн мэдээлэл шинэчлэлт

Гэрү-д бүртгүүлсэн таны мэдээлэл үнэн зөв байх шаардлагатай бөгөөд хэрвээ нэр, утас, цахим шуудан, гэрийн болон хүргэлтийн хаягт өөрчлөлт орсон тохиолдолд та доорх аргаар шинэчлэх боломжтой.

- Гэрү апп-ыг ашиглан өөрийн эрхээр нэвтрэн орж хэрэглэгчийн тохиргоо цэсэд хандан мэдээллээ шинэчилнэ.

Таны хувийн мэдээллийн аюулгүй байдал

Тантай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид бүртгэлийн санг байнга хамгаалалттай байлгаж, зөвхөн өгөгдлийн санд нэвтрэх эрх бүхий удирдах албан тушаалт хүмүүст хандах эрхийг өгсөн байдаг.

Онлайнаар хийгдэх таны гүйлгээ нь таны дансны аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн банкны олон улсын онлайн картын систем ашиглан хийдэг тул ямар ч аюулгүй.

Гэвч та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн эсвэл бусдын гар утас болон төхөөрөмжөөр дамжуулан төлбөр тооцоо, хийхээс зайлсхийх, нууц үгээ бусдад задруулахгүй байх, нууц үгээ өөртэй холбоотой он сар өдөр, утасны дугаар зэргээр хийхгүй байхыг анхааруулж байна.

Бусад

Үйлдлийн мэдээлэл цуглуулалт

Энэ нь хэрэглэгч манай платформыг ашиглах үед хийгдсэн үйлдлүүдийг бид бусад апп-уудын адил бүртгэн авдаг. Энэ нь тухайн хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй холбоогүй бөгөөд зөвхөн хэрэглэгчид апп-ыг ашиглахад илүү хялбар болгох, статистик мэдээлэл гаргах зориулалттай ашигладаг.

Журамд өөрчлөлт оруулах тухай

Бид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, аюулгүй болгох, таны хувийн мэдээллийг нууцыг хадгалах зорилгоор энэ журмыг гаргасан бөгөөд өөрчлөлт оруулсан өдөр буюу системд заагдсан “Сүүлд шинэчилсэн” өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө. Энэ өдрөөс хойш та хуудсыг ашиглавал шинэчилсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм.

Нууцлал хамгааллын бодлого холбоотой асуудал

Хэрвээ танд манай байгууллагын мэдээллийн нууцлал хамгааллын бодлогын талаар санал гомдол байвал манай Хэрэглэгч хариуцсан менежертэй дараах байдлаар холбогдох боломжтой.

- Үйлчилгээний лавлах 77102503 утсаар холбогдох

  • Хэрэглэгч хариуцсан менежер info.simplood@gmail.comхаягаар цахим шуудан илгээх

Сүүлд шинэчлэгдсэн хугацаа: 2019 оны 1 сарын 24

geru-blog

Trigger of happy moments

Гэрү (Geru)

Written by

Trigger of happy moments

geru-blog

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade