Туршлага хуваалцах — Ухаалаг утас ашиглан зураг авах

Гэрү (Geru)
Apr 18, 2019 · 3 min read

Асуудал

2011 онд Родэ Айланд-д амьдардаг Синтиа гэх эмэгтэй өөрийн сонирхлоор эсгийгээр оёсон тоглоомуудаа интернэт ашиглан худалдхыг хүсчээ. Синтиагийн нөхөр нь зурагчин мэргэжилтэй бөгөөд “Хэд хэдэн удаа мэргэжлийн DSLR камер ашиглаж өөрийн бүтээлийн зургийг авах гэж оролдсон хэдий ч хэтэрхий их тохиргоотой тул ойлгоход хэцүү байсан” гэсэн шалтгаанаар зургаа нөхрөөрөө авхуулдаг байжээ. Гэхдээ Синтиа өөрийн урласан бүтээлийн зургийг өөрөө илүү гоё нарийвчлалтай авхыг хүсэж байв. Тиймээс Синтиа Iphone утас худалдан авчээ.

Синтиа интернэтээр худалдаа хийх гэж байгаа тул зураг маш чухал гэдгийг хамгийн сайн ойлгож байсан тул өөрийн шинэ iPhone утастайгаа зураг авах тухай суралцаж эхлэв. Гэтэл iPhone утсаараа авсан зурагнууд нь өөрийнх нь бодсон шиг тийм ч мэргэжлийн болж чадахгүй байлаа.

Шийдэл

Гэрэлтүүлэгт хөрөнгө оруул: iPhone-ий бага гэрэлтэй үед зураг авах горим нь хэтэрхий муу байсан тул тэрээр 3 ширхэг гэрэл 125$-оор худалдан авав. Тэгээд тэрээр өөрийн гэрийн буланд гэрлүүдээ байрлуулан суралцаж эхэлсэн юм.

Зөв цагт зураг авах: Хэрэв гадаа зураг авч байгаа бол Синтиа өглөө эрт гэрэл багатай үед зураг авдаг байлаа. Хэрэв өдөр болвол гэрэл хэт хурц болдог тул маргаашийг хүлээдэг болов.

Ойроос ав: Синтиа гадаа зураг авч байхдаа бүтээлээ газарт байрлуулаад утсаа ойролцоо газарт байрлуулан зураг авдаг байв. Тэр хэлэхдээ “Би зураг авахдаа аврага биетэн дээрээс харж байгаагаар биш тэдний ертөнцөд орж зураг авдаг. Хэрэв тэдний хэмжээнд хүрч чадвал энэ нь илүү дээр гэж боддог.” Хэрэв хэт холоос татаж авбал зурагны чанарт муугаар нөлөөлдөг. Ойроос нарийвчилж авхын тулд iPhone-д зориулсан макро линз ашиглан зураг авдаг. Утас тогтоогч хөл нь сарнилтгүй илүү тод зураг авхад тусладаг.

Сэдэвтэй зураг авах: Утсаар авч байгаа тохиолдолд хэрэв зөв өнцөгөө олж чадвал сэдэв үүсгэн авхад хялбар байдаг. “Миний зураг авахдаа баримталдаг гол зарчим нь нэг зургаар байж болох хамгийн их мэдээллийг өгхийг хүсдэг. ” гэж Синтиа хэлсэн байна.

Хэзээ ч хамаагүй зураг авах: iPhone-ий хамгийн том давуу тал нь хэзээ ч зураг авах боломжтой бөгөөд энэ нь хөгжилтэй байдаг. Синтиа өглөө алхаж байхдаа, эсвэл гэнэт онгод орсон үедээ зураг авалтуудаа хийдэг.

Утсаараа зураг засах: Утсандаа нэмэлт апп-ууд татан зураг засхад ямар хялбархан байдгийг та хийж үзээд гайхах болно. Синтиа хэлэхдээ “Зураг таслах, гэрэл нэмэх зэрэг зураг засах ажлыг утсаар хийхэд илүү амар хялбар байдаг”.

Үр дүн

Синтиа өөрийн студидээ өөрийн мэдрэмжээ шингээсэн зургуудаа авч онлайн дэлгүүртээ байршуулснаараа 8000 захиалга авсан байна. Синтиа студийн зураг, байгальд авсан lifestyle зурагтай хослуулан оруулдаг бөгөөд бүгдийг нь өөрийн iPhone-оор авсан юм. Мөн нарийвчилсан зураг болон жижигхэн дүрүүдээ амьлуулан сэдэв үүсгэн авдаг нь илүү зугаатай байдаг гэж Синтиа хэлсэн байдаг.

iPhone утас надад бүтээлээ өөрөө амьдруулах эрх чөлөөг өгсөнд би маш их баяртай байдаг. Мөн тэр iPhone-ий шинэ загвар бүрийг алдахгүй авдаг нь илүү сайн зураг авах боломжийг олгоно гэж итгэдэг.

Дараагийн нийтлэл унших — Бүтээлийн зургаа хэрхэн амьлуулах вэ?

Өмнөх нийтлэл унших — Өөрийн бүтээлийн зургаа хэрхэн авах вэ?

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade