Туршлага хуваалцах — Цор ганц зүйлийн зургийг хэрхэн авах вэ?

Гэрү (Geru)
Apr 18, 2019 · 3 min read

Асуудал

Таны хийсэн бүх зүйл дахин давтагдашгүй онцгой байдаг бол бүтээгдэхүүний зураг авалт хийх нь нилээн их цаг авдаг. Энэ нь Али Аракава, Миа Граффам нарын үүсгэн байгуулсан Пайр вэлл трэйдинг-ийн хамгийн том асуудал байсан юм. Тэд Нью Иорк хотод өөрсдийн онлайн дэлгүүрийн агуулхаа байршуулсан юм. Өдөрт дунджаар 50–80 бүтээл зардаг бөгөөд тэд мэргэжлийн зураг авалтын DSLR камер, студийн дэвсгэр, студийн гэрэл зэргийг ашиглан сард ойролцоогоор 400 орчим зураг авдаг байв. Тэд “Бид бүхэл өдрийн турш бүтээл бүрийн зураг авалтыг нэг бүрчлэн хийж орой нь нэг бүрчлэн засах, пост бэлтгэх зэргээр өдрийг өнгөрүүлдэг байсан. Энэ нь биднийг галзууруулах дөхдөг байсан” гэсэн юм.

Шийдэл

5 сарын турш зураг авалт хийсний дараа тэд зураг авалтын процессоо шинчилхээр болов.

Утас ашиглах: Тэд зураг авалтын мэргэжлийн зүйлс ашиглхаас илүү хялбархан зураг авалт хийхээр ярилцав. Бид утас ашиглан зураг авалт хийдэг болсноор өмнөхөөсөө 10 дахин хурдан зураг авдаг болсон. Тэд байгалийн гэрэлд цагаан дэвсгэр дээр бүтээлээ тавин авдаг болов.

Дүрмээ сайжруулах: Бид бүх юмсыг зохион байгуулалтанд оруулхыг эрэмэлздэг. Нэг нь зураг авч байхад нөгөөх нь дараагийн зураг авалтанд бэлддэг. Үүний ачаар бид нэг зураг авалт тутамдаа 5 мин хэмнэдэг болсон. Бүх зүйл эхлэхийн өмнө бид зураг авалт хийх бүтээлүүдээ зураг авалтын хүрээний яг гадна талд дарааллуулан тавьдаг. Бүтээл бүр дээр юуг илүү тодруулан авах вэ гэдгийг нэг бүрчлэн тэмдэглэдэг. Тэгээд өмнөх бүтээлийг авч зураг авалтын хэсгийг цэвэрлэн дараагийн бүтээлийг тавиад элементүүдийг байрлуулан шууд зураг авалт хийдэг. Бид нэг зураг авалтанд 4-өөс илүүгүй элемент оруулхаар тохирсон. Нэг зураг авалт хийж дуусаад бүтээлийг зөөх хооронд зураг авсан хүн нь дараагийн зураг авалт хийхдээ анхаарах зүйлсийн тэмдэглэлийг уншиж байдаг.

Нарийн зүйлд анхаарах: Тэд нарийвчласан зураг авахдаа дундаж үнэтэй утасны хавчдаг макро линз ашигладаг. Би гол өнцөгийг харуулсан зураг аваад дараа нь илүү нарийвчлалтай зураг авхад төвлөрөн ажилладаг. Хэрэв хүмүүс нарийн зүйлсийг мэдэж чадахгүй бол тэд бүтээлийг худалдан авахгүй. Тиймээс тэд зураг авалт эхлэхийн өмнө тухайн бүтээл гэмтсэн эсхийг нягтлан аль талыг нь харуулвал илүү хүнд хүрэх вэ гэдгийг тодорхойлон тэмдэглэдэг.

Зохиомж үүсгэн байрлуулах: Бид хүмүүс өөртөө худалдан авсны дараа ямар газар яаж байрлуулах вэ гэдгийг төсөөлөн түүний дагуу байрлуулан зураг авдаг. Тодорхой хэрэгцээгүй чимэглэлийн зориулалттай бүтээлүүдийг авсны дараа хэрхэн харагдах вэ гэдэг дээр төвлөрөн ажилладаг.

Үр дүн

Тэд 2013 онд дэлгүүрээ нээснээс хойш 1700 орчим бүтээл зарсан юм. Харин Миа 2014 онд Тэннэсси муш руу нүүсэн тул цугтаа ажиллах боломжгүй болсон. Тиймээс тус тусдаа гар утсаа ашиглан зураг авдаг болсон. Түүнээс хойш Миа, Али хоёр тус бүрдээ өдөрт 10–35 шинэ бүтээлийн зургийг онлайн дэлгүүртээ оруулж чаддаг болсон юм. Тэд “Бид бизнесээ ингэж өсөлттэй байгаад тун баяртай байдаг. Мөн бид бие биенийгээ олон сайн хамтрагчид болж чадсандаа туйлын их баяртай байдаг” гэж хэлсэн юм.

Дараагийн нийтлэл унших — Бүтээл тус бүрт тохирох арга барил сонгох

Өмнөх нийтлэл унших — Бүтээлийн зургаа хэрхэн амьлуулах вэ?

geru-blog

Trigger of happy moments

More From Medium

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade