Туршлага хуваалцах — Үнэт эдлэлийн зураг авах

Гэрү (Geru)
Apr 18, 2019 · 4 min read

Асуудал

Женифер Винж Анува Жевэллэри дэлгүүрээ 2016 онд нээжээ. Түүнд тулгарч байсан хамгийн том хүндрэл нь зураг авалт юм. Бүтээгдэхүүн бүрээ гараар хийдэг гэдгийг худалдан авагчидад мэдэгдэх зураг авалт хийхийг хүсэж байлаа. Гэвч түүний зураг нь түүний бүтээлийг массын бүтээл шиг харагдуулж байв. Тэрээр жижиг студи ашиглан хиймэл гэрэлтэй ямар ч сүүдэргүй зураг авч байсан нь ямар нэг тодорхойгүй брэндийн бүтээлийг дамлан худалдагч шиг харагдаж байв. Энэ нь үүний ард нэг л хүн ажилладаг, Жениферийн брэнд бүтээл гэдгийг харуулж чадахгүй байв. Тэр сүлжмэл дэвсгэр дээр ээмэгээ тавьж зураг авхад бүтээл нь дэвсгэрээсээ ялгарахгүй байв. Тэрээр гөлгөр гялалзсан болон модерн илүү органик бүрдлүүд гэсэн 2 чиглэлээр бүтээл урладаг байсан нь хоёр төрлийн зураг авалтын аргачлал сонгох хэрэгтэйг харуулж байсан юм. Жижиг студи нь түүний модерн бүтээлүүдийг байгальтай холбоогүй уйтгартай мэт харагдуулж байв. Тэрээр сүүлийн үеийн DSLR камщр авч гялалзсан кристалууд дээр гэрэл ойлгохгүйгээр авдаг болов.

Шийдэл

Авсан зурагнууд нь түүний бүтээлийн бүтээлч байдлыг харуулж чадахгүй байсан тул тэрээр зураг авалтын үйл ажиллагаагаа төлөвлөхөөр болов.

Гэрэлтүүлэг засах: Эхлээд тэрээр хиймэл гэрэл хэрэглэхээ больж илүү байгалийн гэрэлтэй зураг авч эхлэв. Байгалийн өнгө төрх нь түүний бүтээлийг гараар хийсэн органик гэдгийг илүү сайн тодорхойлж байв. Тэрээр “Би өдрийн 1–2 цагийн үед цонхны дэргэд зураг авалтаа эхлэдэг болсон. ” . Тэрээр цонхноос тусаж буй гэрэл дээр тоглолт хийж бүрдэл хэсгүүдийн байрлалыг өөрчилж чулууны зураг авдаг болов. Женифер гялалздаг үнэт чулуунуудыг нарны шууд тусгалд авдаггүй байв. Тэрээр нарны гэрлийг зөв газраа тусгахын тулд цагаан гэрэл ойлгогч хэрэглэдэг.

Өөрийн брэнддээ тохирох дэвсгэрийг сонгох: Женифер зураг авалтанд оролцох бүрдлүүдийг сонгохдоо тун болгоомжтой ханддаг. Тэрээр өөрийнх нь бүтээлтэй дэвсгэр болон бусад элементүүд нийцэж байгааг их анхаардаг. Сүйт бүсгүйн үнэт эдлэл эсвэл том алмаазтай гялалздаг үнэт эдлэлийг цулгуй дэвсгэр дээр авдаг. Хэрэв илүү натурал харагддаг үнэт эдлэл бол модон дэвсгэр эсвэл модон ширээн дээр тавьж зураг авалт хийдэг.

Зөв төхөөрөмжөө олох: DSLR камераасаа илүү сайн үр дүн гаргаж авхын тулд тэрээр камерны хөл, макро линз худалдан авчээ. Женифер хэлэхдээ “Жижиг зүйлийн зураг авч байгаа тохиолдолд амьсгал авхад л бүтээлийн зураг тэр аяараа сарних магадлалтай” гэжээ. Камерны хөлгүй авах нь хурдан хугацаанд хэд хэдэн зураг авах боломжийг олгодог хэдий ч бүтээлийн зурагт бол зөвхөн ганц төгс зураг л шаардлагатай байдаг.

Камерныхаа гар ажиллагааны тохиргоог сурах: Женифер автомат горимоос илүү гар ажиллагааны горим дээр өрцөө f/4.5-аар тааруулан зураг авдаг байв. Энэ арай илүү гэрэлтэй, тод зураг гардаг учир бүтээлийн нарийчилсан хэсгүүдийг харуулж чаддаг. Энэ нь мөн натурал сарнисан дэвсгэртэй гардаг нь бүтээлийн зургийг засах хугацааг багасгадаг. Женифер өрцийг f/4.5-аар тохируулан авах нь жижиг эдлэлд хамгийн тохирох харьцаа гэж үздэг. Хэрэв үнэт эдлэлээ гартаа зүүвэл өрцөө бага зэрэг багасган f/5.6 болгодог юм.

Хэт гялбахаас болгоомжил: Женифер авсан зургаа засаж байхдаа хэт гэрэл гялбасан болгохоос зайлсхийдэг. “Жижиг хэсгүүдийг хэт гялбуулан авсан зургийг photoshop байсан ч засах боломжгүй,” гэж үздэг тул зураг авах болгондоо камерныхаа дэлгэцээр зургаа шалгадаг. Хэрэв энэ нь хэт их гэрэлтэй бол гэрлийг дахин тааруулан ISO, хөшигний хурдыг багасган дахин зураг авдаг.

RAW файлаар зураг авах: DSLR камерт JPEG буюу энгийн зурагны өргөтгөлөөс гадна RAW өргөтгөлийг сонгон зураг авч болдог. Raw форматын зураг нь камерны зураг мэдрэгчийн буулгасан бүх мэдээлэл нь тэр чигтээ байдаг гэж ойлгож болно. Хэрэв JPEG-ээр зураг авах тохиргоотой бол камер зураг авхад RAW -аар зургаа аваад JPEG болгон шахдаг гэж ойлгож болно. Тиймээс хэрэв RAW өргөтгөлөөр зураг авбал илүү их хэмжээтэй зураг болох бөгөөд зургаа засхад ч илүү хялбар байх болно.

Дандаа зургаа засах: Женифер онлайн дэлгүүрээ нээснээс хойш зураг засах чадвараа сайжруулсаар мэргэжлийн түвшинд хүрч чаджээ. Тэрээр Photoshop-оор зургаа нээгээд зурагтаа нэмэлт гэрэл өгдөг. Тэрээр “Би нарийн хийц нь харагдах, цайвар, гэрэлтэй зурганд дуртай. Энэ нь бүтээлийг маань илүү энгийн харагдуулдаг.” гэжээ. Тэрээр үнэт эдлэлүүдээ өөрийн гартаа зүүж зураг авдаг бөгөөд зураг авсны дараа толбо, үрчлээ зэрэг зургийг муухай харагдуулах зүйлсийг Photoshop-ийн тусламжтай арилгадаг.

Үр дүн

Тэрээр хэдэн жижиг зүйл дээр өөрчлөлт гаргасны ачаар өөрийн брэндийн өнгө төрх, түүхийг бий болгож чаджээ. Түүний зурагнууд худалдан авагчид болон бусад үнэт эдлэл хийгчдын дунд танигдаж Жениферийг гараар хийсэн үнэт чулуутай бөгж хийдэг бэстсэллэр гэдгээр нь танидаг болжээ. Бусад дэлгүүрийн эзэд Жениферийн дэлгүүр рүү орж бүтээлийн зураг авалтын талаар суралцдаг болжээ.

Женифер нийтийн сүлжээг ашиглан өөрийн зураг авалтын техникээ сайжруулсан. Тэр DSLR камераар авсан зургаа засаж өөрийн instagram хуудсандаа байршуулан 5000 аас дээш дагагчтай болсон. Тэрээр “Манайхыг сонгон худалдан авагчид 200$-6000$ хүртэл долларын худалдан авалт хийдэг. Тиймээс би бүтээлийн нарийн хийц, бүрийг зураг авалтаараа харуулан худалдан авагчидад илүү тод мэдрүүлхийг зорьдог.” гэжээ.

Дараагийн нийтлэл унших — Өөрийн бүтээлийн зургаа хэрхэн засварлах вэ

Өмнөх нийтлэл унших — Бүтээл тус бүрт тохирох арга барил сонгох

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade