Гэрү (Geru)
Mar 25, 2018 · 4 min read

GERU аппликейшнийг ашиглах үйлчилгээний нөхцөл

ЕРӨНХИЙ ЗААЛТ

GERU.mn онлайн худалдааны систем (цаашид “Систем” гэх) нь Симплүүд тэк ХХК-ийн албан ёсны өмч бөгөөд Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Системээр үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1. Хэрэглэгч нь Системээс үйлчилгээ авахын тул энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжинэ.

2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Системийн эрхийг эзэмшигч Симплүүд тэк ХХК (цаашид “Байгууллага” гэх) болон Системээр үйлчлүүлэгчид (цаашид хэрэглэгч гэх) тус Системийг ашиглан бараа борлуулж буй гэрээт гараар бүтээл урлагч (цаашид гар урлаач гэх) гэсэн 3 талаас хамтран хяналт тавина.

3. Байгууллага нь зөвхөн насанд хүрсэн хуулийн өмнө хариуцлага хүлээн чадвартай (16 нас болон түүнээс дээш настай) хэрэглэгчид үйлчилнэ.

НЭГ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ

1.1 Систем дээрх барааны тэмдэг /лого/, нэр, Системийн загвар загварчлал зэргийг эзэмшигч байгууллагын зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.

1.2 Системийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, Системийн гишүүд болон хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Байгууллага бүрэн хариуцна.

1.3 Хэрэглэгч нь Системийн талаар санал гомдол, шинэ санаа, шинээр бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

1.4 Систем дээрх хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд Байгууллага хариуцлага хүлээхгүй.

1.5 Хэрэглэгчийн захиалга болон тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

1.6 Хэрэглэгч өөрийн захиалгын мэдээллийг захиалгын удирдлагын хэсгээс хяналт тавьж харах эрхтэй.

1.7 Хэрэглэгч Системийн хүргэлтийн нөхцөлийн дагуу зохих төлбөр төлж хүргэлт хийгдэх боломжит нутагт өөрийн хүссэн газраа захиалсан бүтээгдэхүүнээ хүргүүлэн авах эрхтэй.

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

2.1 Систем нь 24/7 цагийн хуваарийн дагуу ажиллана.

2.2 Байгууллагын Системтэй холбоотой асуудлаар хэрэглэгчийн төвийн утас нь 07:00 цагаас 22:00 цагийн хооронд ажиллана.

2.2 Байгууллагатай гэрээт Байгууллага нь өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

2.3 Системийн хүргэлтийн ажилтнууд нь 08:00 цагаас 20:00 цагийн хооронд ажиллана.

ГУРАВ. ХҮРГЭЛТ

3.1 Хэрэглэгч өөрийн хүслээр Байгууллага болон Байгууллагатай гэрээт хүргэлтийн газруудаас сонгон хүргэлтийн үйлчилгээ авах боломжтой.

3.2 Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан Систем дээр тогтсон хугацаанд түгээнэ.

3.3 Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утсыг үнэн зөвөөр өгөх үүрэгтэй.

3.4 Хүргэлтийг хот дотор 24 цагийн дотор, хөдөө орон нутагт ажлын ажлын 5 хоногт гүйцэтгэнэ.

3.5 Баяр ёслол болон ачаалал их үед хот дотор ажлын 1–2 хоногт багтаан, хөдөө орон нутагт ажлын 7–10 хоногт багтаан хүргэнэ.

3.6 Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулах үүрэгтэй.

3.7 Хэрэглэгч захиалга хүлээн авах хаяг, холбогдох утасны дугаар буруу өгснөөс хүргэлт хийх явцад хэрэглэгчээс шалтгаалан гүйцэтгэх боломжгүй болсон бол хүргэлтийг хойшлуулах бөгөөд дахин хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

ДӨРӨВ. БАРИМТЖУУЛАЛТ

4.1 Хэрэглэгч захиалгаа хүлээн авахдаа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийг баримтад гарын үсэг зурах үүрэгтэй. Хүлээлгэн өгсний дараа ямар нэг асуудал гарахад Байгууллага хариуцахгүй.

4.2 Хэрэглэгч захиалсан барааны НӨАТ-ын баримтаа өөрийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар авах эрхтэй.

ТАВ. ТӨЛБӨР ТӨЛӨЛТ

5.1 Захиалсан барааны төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд захиалгыг баталгаажсан гэж үзэн гар урлаач захиалгыг биелүүлнэ.

5.2 Захиалгын төлбөрийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дараах төлбөрийн нөхцөлүүдээр төлөх боломжтой

1. Дотоодын төлбөрийн карт

  • Худалдаа хөгжлийн банк
  • Голомт банк
  • Хаан банк
  • Төрийн банк
  • Хас банк

2. Олон улсын төлбөрийн карт

  • Unionpay
  • Master card
  • Visa card

3. Qpay

4. Mostmoney

5. Candy оноо

ЗУРГАА. БАРАА БУЦААЛТ

6.1 Бараа буцаах нөхцөлд дараах тохиолдлууд багтана.

1. Барааны чанарт өөрчлөлт орсон.

2. Захиалсан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн очсон.

3. Хүргэлтийн нөхцөлөөс шалтгаалан бараа гэмтсэн нь тогтоогдсон.

4. Размер, өнгө зэрэг ямар нэг шинж чанарт зөрүү үүссэн.

5. Хэрэглэгчийн хүсэл зорилго өөрчлөгдсөн. Энэ тохиолдолд захиалгын бус зөвхөн бэлэн байсан бүтээгдэхүүнүүдийг буцаах боломжтой. Захиалгаар хийгдсэн бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй.

6.2 Бараа буцаах нөхцөлийг хангасан тохиолдолд хэрэглэгч захиалгыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор байгууллагын харилцагчийн үйлчилгээний төвд хандан захиалгыг буцаах боломжтой.

6.3 Бараа буцаахаар тохиролцон барааг буцаасны дараа ажлын 2–3 өдрийн дотор хэрэглэгчийн төлсөн төлбөр нь дараах хувиар бодогдон хэрэглэгчийн дансанд шилжин орно. Үүнд:

  1. Урлангийн буруугаас шалтгаалсан нь тодорхойлогдсон бараа буцаагдсан бол 100%-аар
  2. Хүргэлтийн явцад үүссэн гэмтэл гэж тодорхойлогдсон, хэрэглэгч шинээр солиулан авах хүсэлгүйгээ илэрхийлсэн тохиолдолд 90%-аар
  3. Хэрэглэгчийн хүсэл сонирхол өөрчлөгдсөн, эсвэл хэрэглэгчид үүссэн асуудлаас барааг буцаах болсон нь тогтоогдсон тохиолдолд 80%-аар

6.4 Бараа буцаах нөхцөлийг хангаагүй тохиолдолд барааг буцаах боломжгүй.

6.5 Хэрэглэгчийн хүлээн авсан бүтээл нь гэмтэлтэй, тухайн гэмтлийг засах боломжтой гэж үзвэл урлан талаас гэмтлийг засаж өгөх боломжтой бөгөөд засахтай холбогдон гарсан зардлыг гэмтлийг үүсгэсэн тал хариуцна.

6.6 Хэрэглэгчийн хүлээн авсан бүтээл нь гэмтэлтэй, засах боломжгүй тохиолдолд солих боломжтой бөгөөд солихыг хүссэн ижил төрлийн бараагаар солих боломжтой ба гар урлаачид байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож барааг буцааж болно. Барааг солихтой холбогдон гарах хүргэлтийн зардлыг тухайн солих шалтгааныг үүсгэсэн тал хариуцна.

6.7 Хэрэглэгч захиалга хийснээс 24 цагийн дотор 77102503 дугаарт хандан захиалгаа цуцлах боломжтой.

6.8 Хэрэглэгч захиалга хийснээс хойш 1 цагийн дотор захиалгаа цуцалсан тохиолдолд захиалга хийсэн төлбөрөө ажлын 2-3 хоногийн дотор 100% буцаан олгоно.

6.9 Хэрэглэгч захиалга хийснээс хойш 1 цагийн дараа захиалгаа цуцалсан тохиолдолд хүргэлт болон гар урлаачийн захиалгыг биелүүлж эхэлсэн зардал зэргийг тооцон захиалгын төлбөрийн 70–80%-ийг ажлын 2–3 хоногийн дотор буцаан олгоно.

6.10 Системийн буруу ажиллагаанаас шалтгаалан хэрэглэгч захиалгаа цуцалсан тохиолдолд хэрэглэгчийн төлбөрийг 100% нөхөн олгоно.

ДОЛОО. БУСАД

7.1 Тус үйлчилгээний нөхцөл нь тодорхой шалтгааны улмаас өөрчлөгдөх боломжтой бөгөөд өөрчлөлтийг geru.mn үйлчилгээний нөхцөл хэсэгт өөрчлөн засах бөгөөд зассан өдрөөс хойш 5 хоногийн дараагаас мөрдөгдөж эхэлнэ.

7.2 Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг тус Системийн үйлчилгээний нөхцөл болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

2019 оны 1 сарын 24-нд шинэчилэв. 2019 оны 2 сарын 3-ны өдрөөс дагаж мөрдөнө.

geru-blog

Trigger of happy moments

Гэрү (Geru)

Written by

Trigger of happy moments

geru-blog

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade