Өөрийн бүтээлийн зургаа хэрхэн авах вэ?

Гэрү (Geru)
Apr 18, 2019 · 7 min read

Бүтээлийн гоё зурагтай болхын тулд гоё зураг дарах их чухал. Гэхдээ таньд мэргэжлийн зурагчин байхгүй эсвэл гоё зурагтай болхын тулд заавал мэргэжлийн студид очих шаардлага гарч байна уу. Та өөрийн бүтээлийн зургаа гэртээ болон гадаа доорх мэдээллийг ашиглан авах боломжтой.

1. Зураг авалтандаа бэлдэх

Та мэргэжлийн зурагчин эсвэл анхлан суралцагч эсхээс үл хамааран зураг авалтанд бэлдэх нь маш чухал. Тус туршлага дээр үндэслэн амжилттай зураг авалт хийх төлөвлөгөө гаргаарай.

Зурагны лист гаргах

Та эхлэхээсээ өмнө өөрийн бүтээлийг тодорхой илэрхийлж чадах хэдэн талаас авсан ямар ямар зураг хэрэгтэй байгаа тухай төсөөлөөрэй. Танд магадгүй бидний өмнө бэлтгэсэн Бүтээгдэхүүний зураг авалтын 7 төрөл-үүдээс сонгон жагсаалтандаа оруулж болох юм. Жишээ нь Цуглуулга зураг 1, Студи зураг 3 төрлөөс 3 талаас, Нарийвчилсан зураг …, …, … хэсгүүд дээр гэх мэтээр тодорхойлж болно.

Зураг авалтын багц үүсгэх

Зураг авалтын байршил, газар нарны байдлаас шалтгаалан янз янзаар авах боломжтой. Гэхдээ цаг хэмнэх үүднээс нэг газар авч болох зурагнуудыг багцлах шаардлагатай. Зураг авалтаа өдөр, цаг, цаг агаар, нарны гэрлийн байрлал зэргийг харан хэзээ аль зургийг хэдэн удаа зураг авах зэргээр нэг бүрчлэн төлөвлөх хэрэгтэй.

Материалаа цуглуулах

Зураг авалтын төлөвлөгөө гаргаж байхдаа төлөвлөх зайлшгүй төлөвлөх ёстой зүйлсийн нэг бол зураг авалтанд хэрэгцээтэй материалууд цуглуулах. Хаана юуны зураг авах гэж байгаагаас шалтгаалан зураг авалтын материалууд өөр өөр байх боломжтой. Гэхдээ энэ жагсаалт нь хэрэгцээт зүйлсээ төсөөлөх бэлдэх эхлэл байх болно.

Зураг авалтын хэрэгцээт зүйлсийн жагсаалт

Үндсэн

  • Камер эсвэл ухаалаг утас
  • Ширээ эсвэл бүтээлээ дээр нь тавьж авах хатуу гадаргуутай хавтан
  • Натурал эсвэл хиймэл гэрэл (гэрэл, жижиг студи)
  • Дэвсгэр
  • Камерний хөл

Санал болгох

  • Гэрэл сарниулагч
  • Гэрэл ойлгогч
  • Тавиур
  • Дэвсгэр тогтоох хавчаар, дэвсгэр тогтоогч
  • Линзүүд болон макро линз (Макро линз нь нарийвчласан зураг авхад хэрэгтэй)
  • Нөөц: Камерны баттерей, мемори карт, камерны цэнэглэгч, нэмэлт утас цэнэглэгч (ухаалаг утсаар зураг авч байгаа бол)

2. Дэвсгэрээ сонгох

Зураг авалтын дэвсгэр нь цулгай, энгийн байх нь илүү тохиромжтой. Учир нь бүтээгдэхүүний зургийг эрээн, хээтэй, дэвсгэр дээр авсан тохиолдолд худалдан авагчид гол бүтээгдэхүүнийг хархаас илүү дэвсгэрт анхаарал нь сарнин бүтээлийн онцлог давуу талыг илэрхийлж чаддаггүй. Тиймээс анхаарал сарниулахгүй энгийн хэрнээ бүтээгдэхүүнтэй нийцэх дэвсгэр сонгох хэрэгтэй. Жишээ нь цулгуй цаас, жигд өнгөтэй даавуу эсвэл цэвэрхэн хана байж болно. Хэрэв эргэлзэж байвал зүгээр л цагаан эсвэл саарал дэвсгэр байхад болно. Бүтээгдэхүүний зурагтаа ойролцоо өнгө аястай дэвсгэрүүд оруулах нь тухайн дэлгүүр болон брэндийн өнгө төрхийг илэрхийлдэг.

Залгаасгүй дэвсгэр сонгох

Жигд, цэвэр дэвсгэр эсвэл хуйлаастай цаасан дээр бүтээлээ тавьж, цэвэрхэн ханны өмнө тавих, эсвэл бүр цулгуй дэвсгэрээ хананд тогтоогоод түүн дээрээ бүтээлээ байрлуулан авч болно. Гэхдээ ард байрлуулж буй дэвсгэр нь ямар нэг үрчлээ, залгаас, нугалаа, наалт зэрэгтэй байх нь бүтээлийн зургийн чанарыг унагаадаг. Мөн бүтээлээсээ хааш хаашаа хэд хэдэн см илүү гарч байхаар тавих хэрэгтэй.

Гадаа зураг авах

Таны бүтээл гадаа авхад зохицох бол гадаа lifestyle төрлийн зураг авах боломжтой. Жишээ нь та үүргэвчний зураг авах гэж байна гэж бодвол модел түүнийг үүрчихсэн ууланд явж буйгаар зураг авбал худалдан авагчид өөрсөд дээрээ буулгаж төсөөлхөд илүү дөхөм болгодог. Гэхдээ гадаа зураг авхаасаа гадна бүтээлээ дотор студийн өнгө төрхтэйгээр хэд хэд төрлөөр бас авах нь худалдан авагчид таны бүтээлийн нарийн ширийн боломж, давуу талуудыг мэдрэхэд нь тусладаг.

3. Зурагны гэрэл тааруулах

Сайн гэрэлтүүлэг бол сайн зурагны гол түлхүүр юм. Энэ нь худалдан авагчид таны бүтээлийн өнгө болон нарийн ширийн бусад зүйлсйг хялбархан хархад тусладаг. Хэрэв бүтээгдэхүүн дээрээ гэрэл өгч байгаа бол нарны шууд тусгал, хэт хүчтэй гэрлийн чийдэн, спичк байна уу үгүй юу гэдгийг сайн анзаарах хэрэгтэй.

Байгалийн гэрэл ашиглах

Танд гэрэлтүүлэгч төхөөрөмжүүд байхгүй юу? Тэгвэл та нарны гэрлийг ашиглан сайхан зураг авах хэд хэдэн аргуудыг зааж өгье.

Гэрлийг сарниулах: Нарны шууд тусгал нь хэт их сүүдэр үүсгэх аюултай. Хэрэв та гадаа зураг авалт хийх гэж байгаа бол үүлэрхэг өдрийг хүлээх нь зүйтэй. Нарны шууд тусгал нь бүтээгдэхүүн дээр хар сүүдрүүд ихээр бий болгох аюултай тул таны бүтээл бүрэн дүүрэн харагдахгүй болж магадгүй. Хэрэв дотор зураг авалт хийх гэж байгаа бол цонхноос бага зэрэг зайтай, нарны шууд тусгалгүй газар бүтээгдэхүүнээ байрлуулан зураг авхад таны бүтээлийн аль нэг хэсэгт хэт гэрэл ойсон, эсвэл аль нэг хэсэг нь харагдахгүй болтол сүүдэртсэн эсхйг сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв нарны гэрэл хэт хурц байвал нимгэн цагаан даавуугаар нарны гэрлийг халхалж тавьж болно.

Гэрэл ойлгогч хавтан ашиглах: Үүлэрхэг өдөрзураг авах гэж байгаа бол гэрэл ойлгогч хавтан ашиглан бүтээлийнхээ гэрэл хүрээгүй газрыг гэрэлтүүлэх боломжтой. Цагаан ватум цаас эвсэл тугалган цаас ашиглан гэрэл ойлгогч хавтан хялбар хийх боломжтой. Мөн цагаан хувцас өмсөх нь бүтээл рүү гэрэл ойлгоход бас нөлөөлдөг.

Битгий гэрэл холиорой: Байгалийн гэрэл болон хиймэл гэрэл нь өөр өөр өнгөтэй тул бүтээлийн өнгийг өөр харагдуулах аюултай. Тиймээс нэг гэрлээрээ дагнан зураг аваарай.

Хиймэл гэрэл ашиглах

Хиймэл гэрлийг өөрийн хүссэнээр өөрчилж болдог тул хэрэглэхэд хялбар байдаг.

Студийн гэрэлтэй болох: Энгийнээр бол гэрт байдаг гэрлүүд нь бүтээгдэхүүний зураг авалт хийхэд хангалттай тод гэрэлтүүлж чаддаггүй. Мөн ганц гэрэл нь бүтээгдэхүүний нэг тал руу хэт их сүүдэртүүлэх хандлагатай байдаг. Хэрэв илүү сайн зураг авхыг хүсэж байва 2–3 студийн гэрэлтэй болох шаардлагатай. Энэ нь хэт нэг талаас сүүдэртэх аюулыг багасгадаг. Дээрээс болон 2 талаас гэрэл өгөх нь сүүдрийг байхгүй болгоно.

Жижиг бүтээлүүдэд жижиг студи ашиглах: Хэрэв таны бүтээлүүд жижг бол танд жижиг студитэй болохыг зөвлөж байна. Энэ нь дотроосоо гэрэл, цулгуй ханатай, арын дэвсгэрийн өнгийг солих боломжтой байдаг тул жижиг эдлэлийн зургийг авхад тохиромжтой байдаг. Эсвэл та бүтээлүүдийн хэмжээнээс шалтгаалан өөрийн гэсэн жижиг студи хийж болох юм.

Спичкээс болгоомжил: Бид өмнө санал болгосончлон Камерний өөрийнх нь спичкээс болгоомжил учир нь тус спичк нь линзны харалдаа байрладаг учир хэт гэрэл ойсон болгох аюултай. Харин та DSLR эсвэл Тольгүй камертай бол нэмэлт speedlight өгч нэмэлт гэрэл өгөх боломжтой. Гэхдээ мөн speedlight нь хэт гэрэл ойлгож байвал speedlight-ийн гэрэл сарниулагчийг ашиглаж болно.

4. Илүү тод зураг авах

Бүтээгдэхүүний зураг авалтанд тод гарсан зураг маш чухал, учир нь зураг нь хэр тод гарсан байгаагаас шалтгаалан худалдан авагчид худалдан авхад илүү дөхөм болдог. Доорх аргуудыг ашиглан илүү тод зураг аваарай.

Камераа хөдөлгөөнгүй байрлуул

Илүү тод зураг авхын тулд камер хөдөлгөөнгүй байх шаардлагатай. Хэрэв та камераа гартаа барьж авбал тодорхой хэмжээнд бага зэрэг чичрэхэд л бүтээгдэхүүний зураг фокусгүй гардаг. Камераа хөдөлгөөнгүй байрлуулхын тулд камерний хөл, тэгшхэн гадаргуу, эсвэл өрсөн номон дээр ч байрлуулж болно. Бүх тэгш гадаргуу дээр байрлуулхад хөдөлгөөнгүй зураг авч чадах хэдий ч камерний хөл нь ашиглахад илүү хялбар байх болно.

Автофокус ашиглах

Камернийхаа үндсэн тохируулгыг гараар тохируулж болох ч фокусаа камер өөрөө тохируулах боломжийг олгоорой. Ихэнх камерууд гар тохиргоонд байхдаа фокусыг өөрөө тааруулах хэрэгтэй болдог. Хэрэв та өөрөө тохируулж зураг авч үзээд бага зэрэг бүрэлзсэн байвал линзнийхээ автофокус тохиргоог асаагаарай. Энэ жижигхээн өөрчлөлтийг хийхэд зурагны чанар хэр хэмжээнд өөрчлөгдөж байгааг харвал та гайхах болно.

Удаан хөшигний хурдаас болгоомжил

Хэрэв та удаа хөшигний хурдтай зураг авч байгаа бол (гэрэл багатай орчинд зураг авч байгаа бол), зурагны сарнилтыг багасгах нь хүндрэлтэй байх болно. Таны биеийн багахаан хөдөлгөөн эсвэл бүр амьсгал авхад л таны зураг сарнилттай гарах болно. Хэрэв та камераа ямар нэг газар тогтоогоогүй бол хөшигний хурдаа нэмэх хэрэгтэй.

Зөв төхөөрөмжөө сонгох

Дээрх зөвлөмжүүдийг дагасан ч таны зураг сарнилттай хэвээрээ байгаа бол та сарнилт багасгагч ашиглах хэрэгтэй. Эсвэл та ойртуулж зураг авхад фокус нь таарахгүй сарниж байгаа бол макро линз ашиглаад үзэх хэрэгтэй. Энэ ойроос хэрнээ илүү тод зураг авхад туслана.

4. Зурагаа хэсэгчил

Зураг авалт хийж дууссаны дараа бага засвар оруулхын тулд зураг авч байх явцдаа яаж зургаа авбал илүү зөв гарах вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй.

3-ийн дүрмийг ашиглах

Та зургаа яаж харагдахыг урдичлан төлөвлөх хэрэгтэй. Та зургаа босоогоор авмаар байна уу Хэвтээгээр авмаар байна уу? Бүтээлээ ойроос авмаар байна уу Холоос авмаар байна уу? Аль талаас нь авмаар байна. (Жишээ нь ихэнх онлайн дэлгүүрүүд зураг авах өнцөгүүдийг санал болгодог хэдий ч дор хаяж нэг зураг яг эгц урдаас нь авсан байхыг шаарддаг.)? Ямар хүрээнд яаж багтааж авмаар байна? Бид 3-ийн дүрмийг ашиглахыг зөвлөж байна: Зурагын хүрээгээ 2 босоо, 2 хөндлөн зураасаар 9 тэнцүү хэсэгт хуваасан байна гэж төсөөлөөрэй. Судалгаагаар худалдан авагчдын хамгийн их анхаарал төвлөрдөг хэсэг нь дээрх зурааснуудын огтлолцлын цэгүүд байдаг гэсэн байдаг. Тиймээс бүтээлүүдээ дор хаяж 1 огтолцол дээр байршуулах хэрэгтэй.

Байж болох анхаарал сарниулах зүйлсийг авч хаях

Мэдээж бүтээлийн зураг авалтанд төрөл бүрийн элемент оруулан бүтээлийг илүү тод харагдуулах нь зүйтэй ч гэлээ хэт бүтээгдэхүүнээсээ илүү тод өнгийн анхаарал сарниулах зүйл тавихаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв нарийвчилсан зураг авч байгаа тохиолдолд хурууны хээ, жижиг тоосонцор, нарийн жижиг оруулхыг хүсээгүй элементүүдийг сайн анзаарах хэрэгтэй. Зураг авах гэж байгаа бүтээлээ арчиж цэвэрлэхэд цаг зарцуулах хэрэгтэй.

5. Тохиргоогоо туршиж үзэх

Хэтэрхий олон зураг авхынхаа өмнө гэрэл болон бусад зүйлс нь таарсан эсхийг шалгаарай. Камерний харах хэсэгт зарим нэг нарийн зүйлс харагддаггүй тул том дэлгэцтэй төхөөрөмж руу зургаа оруулж хараарай. Энэ нэмэлт алхам хэдий цаг авах ч гэлээ олон шаардлага хангахгүй зураг авсанаас илүү цаг хэмнэх тул заавал шалгах хэрэгтэй. Хэдийгээр нэг удаа хараад гэрэл болон бусад төхөөрөмжүүдээ зассан ч гэсэн зөв болтол нь шалгахад илүүдэхгүй шүү.

Дараагийн нийтлэл унших —Туршлага хуваалцах — Ухаалаг утас ашиглан зураг авах

Өмнөх нийтлэл унших — Камерынхаа талаар илүү ихийг мэдье.

Гэрү (Geru)

Written by

Trigger of happy moments

geru-blog

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade