Өөрийн бүтээлийн зургаа хэрхэн засварлах вэ

Гэрү (Geru)
Apr 18 · 3 min read

Хамгийн сайн зурагчин байсан ч бага зэрэг засвар хэрэгтэй байдаг. Зургийг илүү цэвэрхэн, мэргэжлийн харагдуулах хэдэн энгийн арга хуваалцая.

Та өөрийн бүтээлийн зургаа засахдаа ямар ч үед хэт их засхаас болгоомжлоорой. Бэлэн филтер болон зурагны өнгийг өөрчлөх зүйлсээс аль болох хол байх хэрэгтэй. Энэ нь өнгөнөөс эхлээд хэрэглэгчидэд буруу ойлголт өгдөг тул хэрэглэгчдийн үнэлэмж унадаг. Зураг засах аргаар муу зургийг сайн зураг болгоно гэсэн ойлголт байхгүйг анхаараарай. Энэ нь ердөө сайн зургийг илүү гоё зураг болгох л арга юм шүү.

Багаж

Зураг засах үнэгүй хялбар хэрэгслүүд компьютер, утас аль алин дээр байдаг. Компьютерт бол вэб сайт дээр суурилсан үнэгүй зураг засдаг программууд- Aviary, Pixlr, PicMonkey. Мөн гар утасны үнэгүй апп-ууд- Photo Editor by Aviary, Afterlight, Adobe LightRoom. Хэрэв та бүр илүү сайн зураг засдаг програм хүсэж байвал Adobe Photoshop, Adobe Lightroom байж болно.

Гэрэлтүүлэг

Хэрэв та бага зэрэг гэрэл муутай зураг дээр ажиллаж байгаа бол бага зэргийн л гэрэл өгхөд хангалттай. Өөрийн сонгосон зураг засах программаа ажлуулаад зурагаа оруулна. Тэгээд Exposure эвсэл Brightness level-ийг нь багахан дээш нь нэмхэд л хангалттай. Энэ тохиргоог ажилуулхад зургийн багтаамж бага зэрэг нэмэгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Контрастыг нэмж илүү тод болгох

Хэрэв нарийвчлал ихтэй бүтээлийн зураг бол дээрхи тохиргоог хийхэд зарим нарийвчлал нь бүдгэрэх аюултай. Тиймээс жижиг нарийн зүйлсийг тодруулхын тулд Contrast гэсэн хэсгийг нэмэх шаардлагатай. Энэ нь хар болон цагаан өнгөний зайг ялгаруулан зургийг илүү тод болгох тохиргоо юм. Гэхдээ хэтрүүлхээс болгоомжил учир нь Контрастийг хэтрүүлснээр хэт их сүүдэртэй болох эсвэл энгийн зурагнаас илүү зассан хиймэл зураг шиг харагдах аюултай тиймээс та контрастаа болгоомжтой тохируулаарай.

Толбонуудыг арилгах

Гэрэл болон бүтээгдэхүүний харагдах байдлыг тааруулсан бол одоо арын дэвсгэрт анхаарал хандуулцгаая. Хэрэв дэвсгэр дээр бага зэргийн толбо, тоос зэргийг анзаараагүй зураг авсан бол эдгээрийг мэргэжлийн зураг засах багажууд ашиглан арилгаж болно. Сарниулдаг, хуулдаг багажнууд нь Photoshop шиг мэргэжлийн програмуудад байдаг тул үүнийг ашиглан арилгаж болно. Зарим зураг засах програмууд автоматаар толбыг арилгах тохиргоог санал болгодог тул та тэдгээр програмыг олж ашиглах боломжтой.

Зураг таслах

Өмнө хэлсэнчлэн зурагаа дээрхитэй адил хүрээнд хийсэн байна гэж төсөөлөөрэй. Зурагнаас аль нь хамгийн түрүүнд тусаж байна? 3-ийн дүрэм нь зургийг хөндлөн 2, босоо 2 шугамаар 9 тэнцүү хэсэгт хуваан шугамын огтолцолын цэг дээр бүтээл тань байрлах ёстой гэсэн дүрэм юм. Хүний нүд нь автоматаар дээрхи огтолцолуудыг анхаардаг тул та бүтээлээ дээрх 4 огтолцолын дор хаяж нэгт нь харуулах хэрэгтэй. Үүний тулд авсан зургаа дээрхи 4 цэгийн огтолцолд байрласан байхаар CROP багажийг ашиглан таслан авч болно.

Мөн өөрийн зургаа ухаалаг утасны дэлгэцээр хархад эвтэйхэн байхаар харуулах хэрэгтэй (Сүүлийн үед нийт интернэт ашиглагчдын талаас илүү хувь нь ухаалаг утас ашиглаж байна гэсэн судалгаа байдаг). Мөн өөрийн авсан зурагны фокусын зайг анхаарах хэрэгтэй.

Гэрү-д оруулах зурагны хэмжээ нь 2x3, 3x2 бөгөөд зурагны өргөн нь дор хаяж 560px байхыг шаарддаг. Гэхдээ мөн зурагны өөрийнх нь хэмжээгээр оруулах сонголт байгаа хэдий ч бид ӨНДӨР БОСОО ЗУРАГ, 1х1-тэй зураг оруулхыг санал болгодог. Уичр нь өндөр зураг нь хүний анхаарлыг илүү амархан татдаг.

Турших

Хэрэв та засаж дууссан гэж үзвэл өөр өөр дэлгэцэн дээр ямар харагдаж байгааг туршиж үзэх хэрэгтэй (хэрэв компьютераар орж байсан бол өөр компьютер болон утсаны дэлгэцэнд яаж харагдаж байгааг харах). Илүү нарийвчлалтай, мэдээлэл сайтай зураг оруулах нь хэрэглэгчдийг татдаг гэдгийг мартаж болохгүй.

Дараагийн нийтлэл унших — Зураг авалтын нийтлэг алдаанууд

Өмнөх нийтлэл унших — Туршлага хуваалцах — Гоёл чимэглэлийн зураг авах

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade