DIY — Гарын доорхи материалаа ашиглан өөртөө жижиг студи хийх

Гэрү (Geru)
Apr 18 · 3 min read

Жижиг студи авхад арай л үнэтэй байна уу? Захих гэхээр нилээн удах гээд байна уу? Тэгвэл гарын доорхи материалаараа энэ зааврын дагуу өөрийн бүтээгдхүүний зургийг авах хийхэд хялбар, хямдхан жижигхэн студитай болоорой.

Хэрэгтэй зүйлс:

  • 1 том нимгэн самбарын хөөсөнцөр 25см x 64см /Хэрэв илүү томыг хийх гэж байгаа бол илүү том хөөсөнцөр хэрэгтэй/
  • 1 том цагаан цаас (40см х 28см)
  • скоч
  • Тугалган цаас
  • 2 ширээний гэрэл
  • Цаасны хутга
  • Шугам
  • Харандаа

Алхам 1: Самбарын хөөсөнцөрөө хоёр талаас нь15см хэмжээ аваад харандаагаар хөнлдлөн зурж тэмдэглэнэ. Цаасны хутга ашиглан самбарын хөөсөнцөрөө зурсан шугамын дагуу өнгөц зүснэ. Зурагт үзүүлсэн шиг нугалах боломжтой болтол нь л сүүлийн давхархыг зүсэлгүй үлдгээрэй.

Алхам 2: Ширээний өнцөг ашиглан зүссэн хөөсөнцөрөө яг 90 градус нуглаад скочоор тогтоогоорой. Нөгөө талыг нь мөн адил нуглаарай.

Алхам 3: Нугаласан хэсгээ зурагт үзүүлсэн шиг байрлуулаад, цагаан цаасаа аль аль талаас нь 1–2 см дутуу байхаар тооцоод зүсээрэй. Цагаан цаасаа дээрээс нь үл ялиг нугалан хөөсөнцөрийн дээрээс доош чиглэлтэй тогтоогоорой.

Алхам 4: Зурагт үзүүлсэн шиг ширээн дээрээ хөөсөнцөрөө хөдөлгөөнгүй болгож тогтоогоорой.

Алхам 5: Зурагт үзүүлсэн шиг хоёр талаас бага зэрэг илүү гархаар туалган цаасаа тастаж аваад хөөсөнцөрийнхөө дээр тогтоогоорой.

Алхам 6: Ширээний гэрэлнүүдээ зурагт үзүүлсэн шиг байрлуулаад эгц дээшээ тугалган цаас руу тусхаар байрлуулаарай. Энэ нь гэрэлийг шууд тусгаснаас илүү зөөлөн гэрэл үүсгэдэг бөгөөд хар сүүдэр багатай зураг авхад тусладаг.

Алхам 7: Зураг авч эхлээрэй. Гэрэл болон камернийхаа өнцөгийг бүтээл тус бүртээ хамгийн гоё харагдах хэсгийг сонгон авч зургаа аваарай. Амжилт

Байгалийн гэрэлтэй жижиг студи

Та нарны гэрэлд бүтээлээ авах дуртай юу? Тийм бол та өөрийн гар доорх материалаар нарны гэрлийг ашиглан жижиг студи ч мөн хийж болно.

Алхам 1: Кардонон хайрцагийг зүсээд 3 талыг нь үлдээнэ. Үүн дээрээ цагаан цаас хавчаараар тогтооно. Яаж ч тогтоосон болно. Энэ нь байгалийн гэрлийг бүтээгдэхүүний сүүдэрлэгдэх талаас ч ойлгож тусгаж өгдөгөөрөө давуу талтай.

Алхам 2: Хийсэн жижиг студиэ нарны гэрлээс шууд биш тусгалтай газар, нимгэн тюлтэй газар, эсвэл бүр нар тусаж байгаа хэсгийг нарийн цагаан даавуугаар халхалсан газар тавин зураг авч болно. Эсвэл бүр цонхны дэргэд тавиад үүлэрхэг үед зургаа авч болно. Амжилт.

Дараагийн нийтлэл унших — Камерынхаа талаар илүү ихийг мэдье.

Өмнөх нийтлэл унших — Камер зураг авалтын хэрэгсэл сонгох

geru-blog

Trigger of happy moments

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade