Бизнесийн байгууллагуудын шаардлагад нийцсэн маркетер хэрхэн болох вэ?👨‍⚖️👩‍💼

Erdenegarid
Эрксисийн Монгол блог
3 min readApr 27, 2019

Технологийн хөгжлийн үр дүнд зарим мэргэжлүүд устаж үгүй болох нь гарцаагүй. Харин маркетингийн менежер дунд нь байхгүй нь мэдээж. Учир нь шинэ санаа боловсруулах, крэйтив сэтгэлгээг гүйцэтгэж чадах робот гарч ирэх арай болоогүй гэж бодож байна. Монгол улсад төдийгүй дэлхийд маркетингийн мэргэжилтнүүд эрэлттэй мэргэжлүүдийн тоонд ордог. Уг мэргэжлийн сайхан зүйлс мэдээж олон шүү дээ. Тиймдээ ч бас олон хүмүүс уг чиглэлийг сонгодог.

Ажлын байрны зар харахад маркетингийн мэргэжилтэн авна гэсэн зар маш их. Яагаад гэсэн асуултанд дараах хоёр хариулт ерөнхийдөө тохирно.✌️

  1. Эрэлттэй мэргэжил
  2. Чадварлаг боловсон хүчин ховор

Тэгвэл бизнесийн байгууллагуудын хүссэн маркетингийн мэргэжилтэн ямар байх вэ? Ямар ур чадварууд шаардлагтай вэ? Дараах чадваруудыг эзэмшсэн бол тантай ямар ч байгууллага хамтарч ажиллахдаа таатай байх болно. 👇

  • Суурь чадвар 🧠

Энэ хэсэгт таны хувь хүний зан араншин болоод цаг баримтлах, хариуцлагтай байдал гэх мэт хувь хүний ерөнхий ур чадваруудыг багтааж ойлгож болно. Мөн сүүлийн үед яригдаад байгаа EQ гэх мэт. Энэ зүйлүүд бол танаас 100% хамааралтай тул ямар байх нь таны сонголт.

  • Мэдрэмж 👨🏻‍🎨

Маркетингийн хүнд байх хамгийн чухал зүйлсийн нэгийг мэдрэмж гэж тодорхойлоход буруудахгүй. Үүнээс улбаалаад бүтээлч сэтгэлгээ ч ургаж гарна. Өдөр тутмын үйл ажиллагаа, хүнтэй харилцах, контент боловсруулах, шинэ санаа боловсруулах гэх мэт бүхий л ажил дээр хэрэг болно. Зах зээл, хэрэглэгч харилцагчдаа зөв мэдэрч чаддаг байх нь таны том давуу тал юм. Та энэ чадвараа хөгжүүлэхийн тулд урлагтай ойр байх хэрэгтэй гэж зөвлөх байна.

  • Ажил хэрэгч байдал 👨‍⚖️

Бизнесийн, албан харилцаа бол бас нэгэн төрөл, өөр зүйл. Мэйлээр харилцах, уулзалт товлох, хувь хүний менежмент, төлөвлөгөө гаргах, түүндээ хүрч ажиллах гээд л олон зүйл багтана. Хувь хүний үндсэн чадвар гэдэгтэй адил бизнесийн салбарт ажиллаж буй хүн бүрийн үндсэн байх ёстой ур чадвар бол ажил хэрэгч байдал юм.

  • Хурд 🤹🏼‍♀️

Бизнест олон хүнтэй харилцах, олон ажлууд дээр зэрэг ажиллах буюу multi-tasking гэж нэрлэдэг зүйл заавал тохиолддог. Тэгвэл өөр төрлийн олон ажлуудыг зэрэг авч явахад төлөвлөгөөтэй бөгөөд хурдтай байх нь амжилттай ажиллах гарц болно. Хурдтай байх гэдэг мэдээж хэрэг хийсэн болоод өнгөрүүлэх биш гэдгийг ойлгож байгаа биз. Чанартай мөртлөө боломжит хурдан хугацаанд гүйцэтгэх чадвар. Сайн төлөвлөлт, анхаарлын төвлөрөлт зэрэг зүйлс уг чадварт тань туслана.

  • Үргэлж хөгжих 🏋️‍♂️

Маркетингийн салбар ч гэлтгүй бүхий зүйлс маш хурдтай хөгжиж, шинэчлэгдэж байна шүү дээ. Цаг үеэсээ хоцролгүй өөрийгөө сайжруулж байх нь өнөөгийн чадварлаг болосвон хүчнийг илтгэх нэг чадвар юм. Үүнд зориулсан зөвлөмж хэлэхэд салбарын мэдээлэл ордог гадна дотны мэдээллийн хэрэгслүүдийн сошиал хуудсуудыг дагах, нийтлэл, шинэ мэдээнүүдтэй тогтмол танилцдаг цагтай болох гэх мэт зүйлс тус болно.

  • Технологийн ур чадвар 💻

Уг чадвар нь маркетингийн менежерийн ажлын байрны тодорхойлолтонд заавал тусгагддаг болж. Интернет маркетингийн үндсэн ойлголттой, сошиал сайтууд дээр ажиллах чадвартай гээд хэрэглээний үндсэн программууд дээр ажиллахаас гадна нэмэлт технологийн чадвартай бол ажил олгогч тантай хамтран ажиллахыг хүсэх болно. Одоо бол интернет маркетинг хэрэгжүүлэхэд төрөл бүрийн багажуудтай хосолж ажиллах шаардлага заавал тулгардаг.

Бидний бүтээсэн эрксэс бүтээгдэхүүн дээр ажиллаж чаддаг бол уг ур чадварыг эзэмшсэн гэж хэлэхэд асуудалгүй. Эрксэсийн дотроос та хэрэглэгчдээ бүртгэж, сегментчилж, мэйл маркетинг хийх, цахим хуудсандаа идэвхжүүлэлт хийх боломжуудыг шууд гүйцэтгэж чадна.

Хэрвээ та чадварлаг маркетингийн менежер болж чадвал танд боломж хаа сайгүй байх болно. Амжилт хүсэе! 🤘

--

--