Маркетрууд Google Tag Manager ашиглах яагаад хэрэгтэй вэ?👨🏾‍🏫

Erdenegarid
Эрксисийн Монгол блог
4 min readMay 3, 2019

Энэ зүйлийн талаар та өмнө нь сонсож байсан ч яг юу болох, яагаад ашиглах хэрэгтэй талаар мэдээлэлгүй байна уу? Тэгвэл энэ нийтлэлээр танд google tag manager-н талаарх эхний ойлголтуудыг хүргэхээр зорилоо.

🕵🏾 Google Tag Manager гэж юу вэ?

Хэрэв интернет ашиглан маркетинг хийх гэж буй бол технологи, кодуудтай ажиллах шаардлага заавал гарч ирдэг. Жишээ нь фейсбүүк пикселийг та ашиглаж байсан уу? Фейсбүүкийн уг боломж нь таны цахим хуудсанд зочилсон хэрэглэгчдийн фейсбүүк хаягийг цуглуулж, тэдэнд хандсан төлбөрт сурталчилгаа явуулах боломжыг олгодог. Үүний тулд фейсбүүкээс бага хэмжээний кодийг цахим хуудасны кодын хэсэгт хуулж тавих шаардлагтай болдог. Үүн шиг таны цахим хуудастай хоршиж ажиллах маш олон багажууд байдаг. Тэр болгонд цахим хуудасны кодруу хандаж ажиллах гэдэг хэцүү шүү дээ. Ихэнхдээ бид хөгжүүлэгч нарын тусламж авдаг. Тэгвэл таг менежер нь энэ ажлыг хөнгөвчилж өгдөг гүүглийн үнэгүй боломж юм. Та нэг л удаа буюу таг менежерийн кодыг вебдээ хуулаад, үүнээс хойш бусдыг таг менежерлүүгээ нэвтрэн ямар ч хөгжүүлэгчээс тусламж авах шаардлаггүй өөрөө хийх боломжтой.

🧲 Давуу талууд

Google Tag Manager-г ашигласнаар танд ямар давуу боломжууд үүсэх вэ гэдэгт хариулж хэдэн онцлох боломжуудаас нэрлэе. Мэдээж хэрэг доор бичсэнээс олон давуу талууд бий.

  • Хялбар ажиллагаа

Өмнө нь хэлсэнчлэн, кодын мэдлэг, хөгжүүлэгч шаардлаггүй цахим хуудас дээрээ ажиллах боломж, багаар ажиллахад ч цэгцтэй байдлыг бий болгоно.

  • Энгийн үйлдлүүдийг хянах

Google Analytic-тай хоршуулан event-үүд буюу цахим хуудсан дээр байршуулсан pdf файлынхаа таталт, цахим хуудсыг чинь дурдсан бусад сайтуудыг мэдэх(outbound links), ямар нэгэн холбоосын(buttons) даралт(click)-г хянах, видеонууд хянах гэх мэт боломжуудыг та хйиж болно.

  • Хүссэн туршилтуудаа хийх боломж

Custom HTML сонголтоор хүссэн зүйлээ оруулж түүнийг цахим хуудсандаа нийтлэлгүйгээр Preview сонголтоор хэрхэн ажиллаж байгааг үзэж, ажиллаж байгаа эсэхийг шалгах боломжтой.

  • Цахим хуудасны хурд

Хэрэв цахим хуудасны энэ хөгжингүй үед таг менежер байхгүй байсан бол олон функц, багажууд ашиглахад бүх өөрчлөлт, кодыг сайтынхаа үндсэн кодонд хуулж тавих болно. Энэ нь сайтын ачааллах хурдад шууд нөлөөтэй. Харин хичнээн ч зүйл сайт дээрээ нэмсэн гүүгл таг менежерийн тусламжтай энийг зохицуулж байгаа юм.

  • Зөвхөн Google-н бус бусад бүтээгдэхүүнүүүдтэй хосолж ажиллана

Зөвхөн гүүглийн бүтээгдэхүүнүүдтэй хоршиж ажилалгүй дэлхий даяар өргөн ашигладаг бусад бүтээгдэхүүнүүдтэй ч google tag manager ажиллана. Боломжтой тагуудыг ЭНД-ээс хараарай.

🧾 Ашиглах эхний алхамууд

Хамгийн эхлээд https://marketingplatform.google.com/about/tag-manager/ цахим хуудаст зочлоод, шаардлагтай бол хэдэн мэдээллүүдийг уншсаны дараа Start for free товчинд дарж бүртгүүлнэ. Мэдээж уг үйлчилгээ маань төлбөргүй.

Үүний дараа таныг гүүглийн хаягаараа нэвтрэхийг хүсэх бөгөөд ашиглах хаягаараа нэвтэрсний дараа дараах байдалтай харагдана.

Мэдээж Create account дээр дарж эхний сайтаа холбоно.
Цахим хуудас уу, гар утасны апп уу гэдгээ сонгоно.

Үүний дараа таг менежерээс танд код өгөх ба хаана хуулах зааварчилгааг мөн бичиж өгсөн байгаа. Хэрэв та үүнийг хийж чада хбол хийгээд эсвэл хөгжүүлэгчидтэйгээ холбогдож энэ үйлдлийг хийлгээд та таг менежер дээрээ ажиллахад бэлэн болно.

Цахим хуудсандаа кодыг хуулаад хэвийн ажиллагаандаа орсон бол таг менежерийнхээ үр дүнг гаргаж хамгийн анхныхаа таг-ыг үүсгээрэй. Таны харагдах талбарт(dashboard)-д Add New Tag товчлуураар үүсгэнэ.

Эхлээд үүсгэж буй таг-нхаа нэрийг өгнө. Үүний дараа tag Configuration дээрээ дарж ямар таг үүсгэх төрлөө сонгоно.

Танд үүсгэх тагны маш олон сонголтууд гарч ирэх ба дараах байдлаар харагдана. би google Analytics холбох сонголтыг хийж үргэлжлүүллээ.

Үүний дараа танд бөглөх зүйлс тодорхой харагдах ба ганц ойлгомжгүй байж болох зүйл нь Web Property ID нөхөх хэсэг байж магадгүй. Энэ нь таны Google Analytic-н ID-гаа холбохыг хэлж байгаа бөгөөд түүнийгээ дараах байдлаар мэдэх боломжтой.

  1. Sign in to Analytics account.
  2. Click Admin.
  3. Select an account from the menu in the ACCOUNT column.
  4. Select a property from the menu in the PROPERTY column.
  5. Under PROPERTY, click Tracking Info > Tracking Code. Your ID is displayed at the top of the page.

Үүний дараа trigger-г нэмж өгөх ба бүх хуудасных гэсэн сонголтыг сонгов. Trigger нь гэдэг нь юуг тэмдэглэх, хянахыг сонгохыг хэлнэ.

За ингээд одоо хэдэн баталгаажуулах товчлууруудаа дараад таны эхний таг үүсгэлт амжилттай боллоо гэсэн үг. Trigger болон Configuration үүсгэсний баруун дээд буланд байрлах save товчыг дарахаа мартав.

Ингээд таны хамгийн сүүлийн хийх үйлдэл бол хийсэн шинэчлэлтээ хадгалж баталгаажуулах үйлдэд буюу Submit Changes үйлдлийг хийгээд боллоо.

Энэ мэтчилэн та шинээр нэмэх тагуудаа ганц газраас хянаж удирдан, цахим хуудсаа илүү үр дүнтэй ажиллуулахад туслах олон зүйлсийг уг сайтаас хийх боломжтой. Энэхүү нийтлэлд зөвхөн энгийн эхний алхамууд болон ерөнхий мэдээллийг бичсэн ба үүнээс олон зүйлс бий. erxes-н веб чат, түгээмэл асуулт хариулт гэх мэт цахим хуудсанд код хуулж тавих шаардлагтай ажлуудыг та таг менежертэй хамт хэрэгжүүлбэл илүү хялбар байх болно.

Танд амжилт хүсэе! 🤘

--

--