👉 Мэйл маркетинг үр дүнтэй хийх эхний 5 алхам

Erdenegarid
Эрксисийн Монгол блог
3 min readApr 30, 2019

�Та яагаад мэйл маркетингийг ашиглах ёстой гэж бодож байна вэ? Танд 2019 оны хэдэн бодит шалтгаануудыг сонирхуулья: 👇

  • Мэйл маркетинг одоог хүртэл хамгийн үр нөлөөтэй идэвхжүүлэлтийн сувгуудын нэгд багтаж байна.
  • Нийт бизнес эрхлэгчдийн 49% мэйл маркетинг, автоматчуулалт ашигладаг.
  • Мэргэжилтнүүдийн 86% нь бизнесийн талаарх харилцаагаа мэйлээр явуулахыг илүүд үздэг.
  • B2B болон B2C бизнес эрхлэгчдээс авсан судалгаагаар мэйл маркетингийг бүгд үр нөлөө, өсөлтөнд нөлөө үзүүлсэн идэвхжүүлэлт байсан гэж үзжээ.

✍ ️Одоо эхний алхамуудтай танилцая.

  1. Зөв ойлголт 🎯

Ямар хүмүүс ашигладаг болохыг мэдэхгүй маш олон тооны мэйлүүдрүү өөрсдийн сурталчилгаа явуулдагийг мэйл маркетинг гэж буруу ойлголт байдаг. Хамгийн эхний алхам бол мэйл маркетинг гэдэг нь хэрэглэгчдийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цуглуулсан мэйл баазруу төлөвлөгөөний дагуу, чанартай мэдээллийг хүргэх гэдгийг ойлгох хэрэгтэй.

2. Мэйл баазыг бэлтгэх 📬

Өөрсдийн хэрэглэгчдийн мэдээллийг цэгцэлж мэйлүүдийг нэгтгэл хийхийг бол мэдээжийн хэрэг хийнэ. Харин мартаж болохгүй хийх чухал зүйл бол баталгаатай мэйлүүд мөн эсэхийг шалгах хэрэгтэй. Танай зорилтот хэрэглэгчид, баталгаатай буюу яг одоо ашигладаг мэйлүүд бэлэн болсон бол та өөрийн баазыг бэлдлээ гэсэн үг. Мэдээж цаашид хөгжүүлэн, нэмж, сайжруулж явна шүү дээ.

3. Хэрэглэгчдээ ангилах 👨‍💻

Мэйл маркетингийн үр дүнтэй байлгаж нэг хүчин зүйл бол зөв хүмүүст нь хэрэгтэй мэдээллийг нь ашигладаг сувгаар нь хүргэж байгаад оршино. Тиймээс та өөрийн мэйл баазад буй мэйл хаягуудаа ангилж ашиглах нь илүү үр дүнтэй. Нас, хүйс, зан төлөв, хэрэглээний түвшин гэх мэт өөр боломжит, таны мэйл маркетингд хэрэгтэй ангилалд хуваана. Онцлог шинж чанарт нь тохируулан мэйлээ илгээх нь илүү үр дүнд хүргэх нь зайлшгүй.

4. Төлөвлөгөө боловсруулах 📅

Аливаа ажлыг төлөвлөж хийх нь илүү үр дүнд хүргэдгийг бид мэднэ шүү дээ. Мэйл маркетингад ч энэ хамааралтай. Мэйл илгээх шаардлага гарангуут л өө нээрээ тийм гээд илгээгээд байх нь тохиромжгүй, хэрэглэгчдэд сурталчилгаа гэж залхах магадлал ихсэнэ. Тиймээс тэдний амьдралын мөчлөгийг бодолцож мэйл маркетинг хийж эхлэх эхний алхамуудад ямар мэдээлэл илгээх, тогтмол харилцдаг харилцагчиддаа ямар мэйл илгээх, тэмдэглэлт өдрүүддээ ямар мэйл илгээх гэх мэт төлөвлөгөөгөө урдчилан бэлтгээд хэрэгжүүлэх хэрэгтэй.

5. Хэрэгжилт болон үр дүн хэмжилт 📉

Явуулах мэйл баазаа бэлтгэсэн, тэднийг шинж чанараар нь ангилсан, хэзээ ямар мэйл явуулах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргасан. За одоо мэйл маркетингийн үр дүнг үзэцгээе! Эхний мэйлээ хэрэглэгчдийн хамгийн унших магадлалтай цагт илгээнэ. Дэлхийд бол хагмийн боломжтой цагийг 4 дэх хүмүүс мэйлийг үзэх магадлал ихтэй гэсэн байдаг. Гэхдээ өөрсдийн бизнесийн онцлог, хэрэглэгчийнхээ зан төлөвийг анхаараарай. Мэйлэ илгээсний дараа түүний статистик мэдээллүүдийг үргэлж харж, дараа дараагийнхаа мэйл маркетингийг сайжруулж явахыг бүү мартаарай.

Анхаарах хэдэн зүйлс 📍:

  • Ухаалаг утасны хэрэглээг заавал болдолцоно. Нийт хүмүүсийн 70 гаруй хувь нь утаснаасаа мэйлээ шалгана.
  • Тиймээс утсанд тохирдог мэйл загвар ашиглана. Өөрөөр хэлбэл мэйлийн харагдах байдал чухал зүйлсийн нэг. Компьютерээс болон утаснаас аль алинд.
  • Мэйлийн дор байнга байх зүйл бол unsubscrube хийх боломж. Хэрэглэгч хэрвээ мэйл дахин хүсэхгүй бол өөрийн хүслээр баазаас хасагдах эрхтэй.
  • Хамгийн чухал зүйл бол мэдээж явуулж буй мэдээлэл, контент. Унших хүний анхаарал татахуйц, сонирхолтой, үр өгөөжтэй, ойлгомжтой, урт биш байх гэх мэт зүйлсийг бодолцоорой. Emoji ашиглах гэх мэт.

Амжилт хүсэе! Мэйл маркетинг сайн хийж чадвал маш том нөлөөг үзүүлнэ. 🤘

--

--