🤖 Танд хэрэг болж магадгүй үнэгүй Growth Hacking багажууд

Erdenegarid
Эрксисийн Монгол блог
3 min readFeb 6, 2020

Та өөрийн бизнесийг богино хугацаанд өндөр өсөлтөнд хүргэх боломж технологийн дэвшлийн үр дүнд бидэнд бий болсон. Технологийн бизнес, гарааны бизнес төдийгүй дижитал маркетингийн ирээдүй гэж яригдаж буй Growth Hacking таны бизнесийн өсөлтөнд туслаж чадна. Энэ ойлголт нь маркетингийн зүгээс үздэг хэрэглэгчийн амьдралын мөчлөгийг өөрөөр буюу 21-р зууны технологид ойр хэрэглэгчдийн үүднээс ангилж авч үздэг. AARRR гэж нэрлэгддэг ангилалд👇:

  • Acquisition — Хэрэглэгч мэдээлэл анх авах үе шат
  • Activation — Мэдээлэл авсан хэрэглэгчийг идэвхжүүлэх үе шат
  • Retention — Нэг удаа хандсан хэрэглэгчийг дахин зочлуулах
  • Revenue — Худалдан авалт хийлгүүлэх үе шат
  • Referral — Үнэнч хэрэглэгч болгох үе шат гэж хувааж үздэг.

Growth Hacking-н гол зүйл нь дээрх хэрэглэгчийн ялгаатай үе шат бүрт жижиг том хамаагүй олон санаанууд гаргаж туршиж, үр дүнг нь хэмжиж, амжилттай хэрэгжсэнг дахин давтах үйл явц юм.

Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд Growth Hacking өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд хэрэг болохуйц багажуудыг товч тайлбарын хамт хүргэж байна. Доорх багажууд бүгд үнэгүй хувилбараар ашиглах сонголттой ба зарим нь төлбөргүй багажууд юм.

  1. Click to tweet Энэхүү багаж нь төлбөргүй ашиглах боломжтой. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн твиттер хаягаас постлуулах боломжыг уг багаж олгоно. /Төлбөргүй ашиглах боломжтой/

2. Highlight and Share Вордпрэсс дээр бүтээсэн цахим хуудсуудад зориулсан уг багаж нь таны цахим хуудсанд зочилсон хэрэглэгч хүссэн хэсгээ сонгон жиргэх юм уу өөрийн бусад сошиалдоо хуваалцах боломжыг олгоно. /Төлбөргүй ашиглах боломжтой/

3. Hello Bar Цахим хуудсанд чинь зочилсон хэрэглэгчдийн 98% нь ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр гардаг. Яг одоо цахим хуудсандаа Call-to-Action буюу үйлдэлд дуудах боломж нэмээрэй. /Төлбөргүй ашиглах боломжтой/

4. PayWithTweet Энэхүү багаж нь хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг өөрийн сошиал хуудсанд шэйр хийж хөнгөлөлт, урамшуулал авах боломжыг бүрдүүлж өгнө. /Үнэгүй хувилбараар ашиглах болон төлбөртэй хувилбар мөн бий. /

5. ClickTale Уг багаж нь таны цахим хуудсанд зочилж буй хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлоход туслана. Өөрөөр хэлбэл цахим хуудсанд зочилсон хэрэглэгч аль хэсэгт их даралт хийж байгаа, доош гүйлгэж буй байдал гэх мэт үзүүлэлтүүдийг харах боломжтой. Энэ багажтай төстэй sumo болон hotjar гэх багажууд мөн байдаг. /Үнэгүй болон төлбөртэй хувилбараар ашиглах сонголтуудтай/

👉Дээрх багажууд дээр нэмээд Гарааны бизнест зориулсан үнэгүй 101+(1 Монгол) платформууд гэсэн нийтлэлийг санал болгож байна. Танд хэрэг болж мэдэх олон багажуудыг бичсэн байна лээ.

Өөрсдийн үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэхийн тулд тохирсон технологиийн багаж ашиглах нь зөв шийдлүүдийн нэг. Та дээрх багажуудыг туршиалтаар ашиглаж, цэгцтэй хөтөлж, үр дүнг нь гаргахдаа Эрксис-н Growth Hacking цэсийг ашиглаарай. Багийн 3 гишүүн ашиглахад төлбөргүйгээр ашиглах боложтой. Амжилт хүсэе!👍

--

--