--

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН САН чинь ЭКСЕЛ дээр л байна уу?

Байгууллага бүр л тодорхой хэмжээнд хэрэглэгчийн мэдээллийн сангаа үүсгэсэн байдаг. Хаана вэ гэвэл #ЭКСЭЭЭЛ дээр…

“Алив хө, баяр наадам болж байна даа, хэдэн харилцагчруугаа баярын мэндчилгээ илгээе” гэж нэг сайхан сэтгэлтэй менежер санаачлага гарган хэрэгжүүлвээс нөгөө баахан имэйл хаягуудыг нэг нэгээр нь send to хэсэгрүү зөөх эсвэл хэн нэгэнд мөнгө төлөөд имэйл маркетингийн үйлчилгээ авсан тохиолдол манай ихэнх бизнес эрхлэгчдэд бий. Ядаж байхад уг дата нь ямар ч шүүлтүүргүй байх тохиолдол үнэхээр бэрх.

Тэгвэл энэ бүхэн ард хоцорсоон найзуудаа. Та хэрэглэгчидтэйгээ харилцдаг бүх сувгуудаа ЭРКСИС-д холбосноор, хэрэглэгчийн мэдээллийн сан тань нэг системд төвлөрч, хэрэглэгчдээ бүлэглэн, тохирох сегментэд тохирох мэдээллээ илгээх боломж бүрдэж байна.

Ямар үнэтэй вэ гэж үү? 10,000 имэйл илгээхэд ердөө $1!

ЭРКСИС-д мэдээж үүнээс ч илүү олон боломжууд бий!

Эрксистэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл erxes.io цахим хуудсаар зочлох, 9907 9070, 9688 7316, 9997 4131 дугаарын утсаар Эрксисийн зөвлөхүүдтэй холбогдох боломжтой.

--

--