❌ Хөл хорионий үед ажилдаа ашиглах цахим багажууд 🤳🏼

Erdenegarid
Эрксисийн Монгол блог
3 min readMar 25, 2020

Ажил хэргээ цахим орчноор дамжуулан хийх нь танд ямар санагдаж байна. Танай байгууллага технологи ашиглаж байна уу? Зарим байгууллагууд заавал ажил дээр ирэх шаардлаггүй цахимаар ажиллах боломжыг хамт олондоо олгосон тухай мэдээллүүд ч мөн явсан. Тэгвэл тэр бүхэнд хэрэг болж магадгүй хэдэн багажуудыг та бүхэнд санал болгоё.

📲 1. https://rocket.chat/ & slack.com/ — Хамт байгаа мэт харилцах

Rocket.chat opensource болохоор ямар ч хязгаарлалтгүй өөрсдийн сервер дээрээ байршуулаад ашиглах боломжтой. Веб болон гар утасны апп-тай тул хүссэн төхөөрөмжөөсөө ороод хурдан харилцана. Viber, wechat, facebook гэх мэт сошиал харилцааны багажуудаас тусдаа бизнесийн харилцаанд зориулсан дээрх хоёр багажыг ашиглаж үзэхийг санал болгож байна.

📟 2. https://whereby.com/ — Уулзалт, хурал хийх

Цахим хурал хийхэд та уг багажыг ашиглаж болно. Дүрсээ харах, дэлгэцээ харуулж ярилцах боломжтой ба нэвтрэх ашиглахад хялбар. Teamviewer болон zoom гэх мэт бусад багажууд байдаг. Эдгээрээс сонгоод цахимаар уулзалт, хурлаа хийхэд асуудалгүй.

🗃 3. https://gsuite.google.com/ — Бичиг баримт, файл

Энийг тайлбарлах шаардлаггүй биз ээ. Файл хуваалцах, exel, word болон powerpoint файлууд дээр онлайнаар ажиллах багийн гишүүддээ хуваалцан зэрэг ажиллах гээд л үндсэн ажил хэргийн зүйлсийг хялбар гүйцэтгэнэ.

✍🏻 4. Trello — Баг болон төслийн менежмент

Уг багажыг мөн ихэнх нь л мэдэх байх баг болон төслийн ажлын явц, менежмент хийхэд хялбар. Шаардлагтай багийн гишүүдээ оруулан мэдээлэл солилцох, ажлыг алхамуудаар задлан зөв дарааллаар гүйцэтгэх гэх мэт олон боломжууд бий.

🎨 5. invisionapp.com/ — Дизайныг хамтдаа

График дизайнтай холбоотой ажлууд дээр багаараа ярилцах, санал сэтгэгдэл хуваалцахад туслах энэхүү багаж нь танай багт туслаж магадгүй юм. Дизайн ч чухал шүү.

💻 5. Wordpress — OPEN SOURCE цахим хуудас урлах

Нийт цахим хуудсуудын 36% нь вордпресс дээр хийгдсэн. Та өөрийн бизнес, байгууллагын цахим хуудсыг бүтээх боломжтой нээлттэй эхийн том жишээ болсон бүтээгдэхүүн.

🦾 6. Botpress — OPEN SOURCE чатбот

Manychat, chatfuel гээд чатботын багажуудыг их ашигладаг. Ботпресс бол нээлттэй эхээр кодоо бичсэн буюу та өөрсдийн сервер дээрээ суулгаад өөрийн чатботтой болох боломжтой.

📊 7. metabase.com/ OPEN SOURCE дата анализ

Дата таны бизнест хамгийн чухал зүйлсийн нэг. Энэ багаж нь багийн гишүүд бүгд дата дээр ажиллах, өөрсдийн зүгээс харагдах байдлыг сайжруулж чарт, график гэх мэтээр харах, тодорхой үр дүнд хүрмэгц мэдэгдэл авах зэрэг боломжуудтай. Мэдээж хамгийн гоё нь нээлттэй эх эх тул та өөрийн сервер дээрээ суулгаад өөриймсөг ашиглаж болохнээ.

🔮 8. erxes — OPEN SOURCE борлуулалт, маркетинг, хэрэглэгчидтэй харилцах

Эрксисийг ашиглан дижитал орчин дах сувгаа нэг газраас удирдаж хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтаа алхамаар бүртгэж багийн цэгцтэй мэдээлэлтэй байх, хэрэглэгчдийнхээ цуглуулсан дата-нд тулгуурлан маркетингийн идэвхжүүлэлтүүд хийх боломжууд байна. Мөн нээлттэй эх дээр бичигдсэн тул өөрсдийн сервер дээр суулган ашиглах боломжтой. Эрксисийн танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл долоо хоног бүр болдог цахим сургалтанд ЭНД дарж бүртгүүлээрэй.

Дээрх багажууд танд хэр санагдаж байна? Цаг үетэй холбоотой бид илүү хурдан дижитал шилжилтэнд хийх шаардлага үүсч байгаа ч энх цагт ч технологи ашигласнаар илүү бүтээмжтэй байж болно гэдгийг зарим хүмүүс ойлгож байж магадгүй.

Танд санал болгох багажууд бий юу? тэгвэл бусадтайгаа хуваалцаарай.

--

--