Эрксис Мессенжер хэрхэн үүсгэх вэ?

Trey. Tsengel
Эрксисийн Монгол блог
2 min readMay 24, 2019

Өмнөх нийтлэлээр Онлайн туслахын давуу талуудыг бичихдээ Эрксисийн Мессенжерийг 5 минутын дотор үүсгэх тусламж блог бичихээр амлаж гарын үсгээ зурсан билээ 📝.

За ингээд шууд ажил хэрэгтээ орцгооё.

Хэрвээ
Голомт банкны веб
Скайтел компанийн веб
Эрхэт онлайн санхүүгийн программын веб — үүд рүү орж үзвэл хуудас бүрийн баруун доор хэрэглэгчтэй харилцах чатны цонх гарч ирнэ. Энэ бол нөгөө “алдарт” Онлайн туслах буюу Live Chat байгаа юм. Зөвхөн эд гэлтгүй Эрксис мессенжерийг ашигласан олон компанийн олон веб хуудас бий. Харин үүнийг Эрксис дээр яаж үүсгэх вэ?

Зурагт үзүүлсэн дарааллаар:
1. App Store цэс рүү дарж
2. Мессенжер интеграцийн
3. Шинээр үүсгэх товчийг дарснаар таны мессенжерийн харагдац, ажиллагааг тохируулах маш энгийн, хялбар цонх гарч ирэх болно.

Мессенжерийн гарчиг өгөхөө мартаж болохгүй.

Ингээд хэд хэдэн алхмын дагуу мессенжер үүсгэж дууссанаар таны “Онлайн туслах” ажиллахад бэлэн болно. Одоо ганцхан алхам:
Үүсгэсэн мессенжерийнхээ “Install Code” товчийг дараад, гарч ирсэн кодыг Веб хуудас хийлгэсэн газартаа хуулж явуулаад нүүр хуудасны <body> хэсэгт байрлуулахад та онлайн туслахтай боллоо гэсэн үг.

ХЭРЭГЛЭГЧДЭЭ БАЙНГА ОЙР БАЙЖ, БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БУЙ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!!

Эрксис платформыг та 14 хоногийн турш ямар ч үнэ төлбөргүйгээр ашиглаж үзэх боломжтой. Туршилтын хугацаанд веб дээрээ Эрксис мессенжер байрлуулж үзээрэй.

--

--