Эрхэс платформоос Фэйсбүүк сэтгэгдэлд хариу өгөх

Trey. Tsengel
Эрксисийн Монгол блог
2 min readApr 16, 2019

Бүх сувгаар орж ирж буй хэрэглэгчдээ нэг цонхноос удирдан, бүртгэж яг өнөөх “шинэ зууны маркетер” болох гэсэн чинь жижигхэн асуудал гарчихлаа. Юуны төлөө Фэйсбүүк хуудсаа ЭРХЭС-т холбочихоод инбокс дотроос нь ПМ-д хариу өгч чадаад, сэтгэгдэлд хариу өгч чадахгүй суух билээ. Бүр сэтгэгдэл бичсэн гэдэг мэдэгдэл нь ирээд, харагдаад байх үед шүү.

Гэвч иймэрхүү тохиолдол Эрхэс хэрэглэгчдийн дунд нэг биш удаа гараад, одоо “цөөнгүй” гэсэн тоолуурт ороод явж байна.

ТУН АМАРХАН ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ АСУУДАЛ.

Нэгэнт холболтоо хийчихсэн, Фэйсбүүк хуудасны чат, сэтгэгдэл Эрхэс инбокс-д ороод ирчихсэн байхад сэтгэгдэлд хариу өгч болохгүй байгаа бол Фэйсбүүк дээр тохиргоо хийх нь ээ.

0. Эхлээд Фэйсбүүкийн тохиргоо(Settings) цэс рүү дарж орно.
1. Дараа нь 1 дугаартай сумны дагуу Business Integrations буюу фэйсбүүктэйгээ холбосон бусад багажуудын жагсаалт руу
2. Гарч ирсэн жагсаалт дундаас erxes Inc багажийг, яг нэрнийх нь доор байгаа View and edit тохиргоог дарна. Хажуу талын Tickbox биш шүү :)

Хамгийн чухал нь Publish as Pages you Manage гэсэн сонголт. Энэ л нөгөө хариу сэтгэгдэл бичиж болохгүй байсны гол шалтгаан байгаа юм.
Ингээд хуудас тус бүрт нь хийж болох үйлдлийнхээ зөвшөөрлийг Эрхэст өгөөд тохиргоогоо хадгалснаар та буцаад “шинэ зууны шилдэг маркетер” болох замдаа орлоо.

--

--