Яагаад Conversion Rate тийм чухал гэж?

Trey. Tsengel
Эрксисийн Монгол блог
2 min readMay 15, 2019

Зах дээр гутал зардаг байсан найз маань нэг удаа “Хүнд гутлыг нь өмсүүлж үзүүлэх гээд лангууныхаа ард оруулж ирж чадвал гутал зарахад нэг алхам ойртлоо л гэсэн үг” гэж билээ. Хэдэн хүн тэр лангууны хажуугаар өнгөрөхөд хэдийнх нь сонирхлыг татан “лангууныхаа ард оруулж ирсэн” бол? Одоо бодоход ийм алхмыг л Conversion буюу Борлуулалт болгон хувиргах гэж нэрлэж байсан хэрэг аж. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулдаг ямар ч бизнесийн хувьд Хэрэглэгчийн амьдралын мөчлөг гэгдэх юүлүүр хэлбэрийн шатууд байдаг бол Conversion Rate нь тухайн шатнаас дараагийн шатанд дамжихад хэдэн хувийн амжилттай, хэдэн хувийн алдагдалтай байгааг үзүүлэх тоон үнэлгээ юм.

Өнөөдрийн гол асуулт: Яагаад Борлуулалтад хувиргаж буй тоон үнэлгээгээ мэдэж байх хэрэгтэй вэ?

Ямар ч бизнесийн эцсийн зорилго “ашгаа хамгийн өндөр байлгаж, зардлаа хамгийн бага боломжит хэмжээнд барих” байдаг бөгөөд ашгаа өндөр байлгах эхний алхамд борлуулалтын алхмууд тань хэрэглэгчдийг дараагийн шатанд өндөр хувьтайгаар хүргэх явдал тооцогдоно.

Хэрэглэгчдэд мэдээллээ хүргэх эхний алхмыг замбараагүй ихээр, зардал өндөртэй хийсэн ч хэрэглэгч тантай холбоо барихгүй бол яах вэ?
Борлуулалтад хувиргаж буй үнэлгээгээ сайжруулснаар та өөрийн хэрэглэгчдээ борлуулалтын алхам дамжуулах явцдаа алдагдал бага, ашиг өндөр байж чадна. Ингэхээр зорилтот хэрэглэгчдэдээ мэдээллээ хүргэн тэднээс хангалттай хэмжээний борлуулалтын ашиг олох боломж танд бүрэн бий болж байна.

Зорилтот хэрэглэгчдэдээ зөв мэдээллээ хүргэхэд танд
Эрксис — Маркетинг борлуулалтын платформ тусална. Манай веб хуудсаар зочлон бүтээгдэхүүний танилцуулга үзэх болон ЭНД дарж Эрксисийг 14 хоногийн турш ЯМАР Ч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ туршиж үзэх боломжтой.

Дараагийн нийтлэлээр Conversion Rate Optimization буюу Борлуулалтад хувиргаж буй үнэлгээгээ сайжруулах аргуудыг оруулна.

--

--