👷‍♀️ 👷‍♂️ Үл хөдлөх хөрөнгийн салбарын экспертүүд зөвлөж буй 2019 оны маркетингийн үр дүнтэй аргууд

Erdenegarid
Эрксисийн Монгол блог
3 min readMay 16, 2019

Энэхүү нийтлэл маань үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тоглолт хийдэг мэргэжилтнүүддээ зориулагдлаа. Гадны мэргэжилтнүүд 2019 онд ашиглахад үр дүнтэй гэсэн маркетингийн идэвхжүүлэлтүүдийг өөрсдийн зүгээс хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна.

  1. Нөлөөлөгчийн(Influencer) маркетинг ашиглах 🦸‍♀️ 🦸‍♂️
/Chris Stapleton, Борлуулалтын төлөөлөгч, Blue Elephant Realty Inc. Brokerage/

Сошиал медиад нөлөөлөгчдийг маркетингдаа ашиглах нь үр дүнтэй идэвхжүүлэлтүүдийн нэг юм. Таны зорилтот хэрэглэгчдэд нөлөөлж болохуйц олон уншигчидтай блог бичигч, инстаграмийн нөлөөлөгч, юүтүбийн бичлэг хийгч зэрэг хүмүүстэй хамтран хэрэглэгчидтэй зориулсан агуулга бэлтгэн хүргээрэй.

2. Хэрэглэгчидтэй холбогдох арга хэмжээнүүд зохион байгуулах 🎪

Annemarie du LeBohn, Хэрэглэгчидтэй харилцах стратегич, TNG Real Estate

Миний хамгийн дуртай, хүмүүст зөвлөдөг маркетингийн арга бол хүмүүсийн оролцоог хангасан арга хэмжээнүүд зохион байгуулах. Бид сардаа 2 удаа жижиг арга хэмжээ зохион байгуулдаг. Арга хэмжээний үр дүнд хүмүүстэй харилцаа үүсгэх, мэйл баазаа нэмэгдүүлэх, мэдээллүүд хуваалцах гэх мэт олон зүйлсийг хийж чаддаг юм. Мэдээж хэрэг хүмүүсийн сонирхол татахуйц, хэрэгтэй арга хэмжээ байх хэрэгтэй.

3. Өөрсдийн цахим хуудсыг дэлгүүр болго 🛒

Lindsay Bolton, Маркетинг менежер, Finger Lakes Premier Properties

Бидний үндсэн маркетингийн багаж бол манай цахим хуудас. Одоогийн бизнесийн зах зээлд бол таны цахим хуудас таны бизнесийг төлөөлж буй дэлгүүр юм. Гар утсанд тохирч ажилладаг цахим хуудас нь төлбөрт сурталчилгаа ашиглалгүй хайлтын системд дээгүүр гарах боломжыг өгдөг. Мөн цахим хуудсанд ашиглах зургууд сайн байх хэрэгтэй. Сошиал медиа болон бусад сувгуудаар цахим хуудсаа идэвхжүүлж, хэрэглэгч зочилж ирсэн тохиолдолд таны цахим хуудаснаас хангалттай мэдээлэл авч байх чухал.

4. Инстаграм түүхүүд(Story) ашигла 🤳🏿

Dustin Brohm, Host, Massive Agent Podcast

2019 онд өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлэгч сошиалын нэг бол инстаграм бөгөөд түүний стори буюу түүхүүдийг дэлхий даяар 500 сая хүн өдөр тутамдаа тогтмол ашиглаж байна. Мэдээж хэрэг уг боломжыг ашиглан хэрхэн өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө борлуулах вэ гэдэг асуулт гарна. Хамгийн сайн аргууд бол хүмүүстэй стори ашиглан харилцаа тогтоох. Стори хийхдээ санал асуулга явуулах, стикерүүд ашиглах, хөдөлгөөнт зургууд ашиглах гэх мэт боломжуудыг ашиглах хэрэгтэй. Мэдээж хүн холбогдох сэдэл төрүүлэйхүйц бас энгийн байх гэдгийг мартаж болохгүй.

Хүмүүс хэр их харилцаа үүсгэнэ тэр хирээр инстаграмын алгоритм таныг сайн контен үйлдвэрлэж байна хэмээн тооцож илүү олон хүн хүргэхэд туслана. Мөн та өөрийн сториг скрийншот хийлгэж хувийн мессежээр уг зургуудыг хүмүүсээс авч дундаас нь азтан тодруулах гэх мэт идэвхжүүлэлт ч байж болно.

5. Хэрэглэгчдийн түгээмэл асуултуудаар нийтлэл бичих 📝

Tim Davis, Regional Brokerage Advisor, Corcoran

Цахим хуудсыг үр дүнтэй ажлуулах, хэрэглэгчиддээ мэдээллээ бүрэн хүргэхэд цахим хуудас маш хэрэгтэй. Үүнийг идэвхжүүлэх аргуудын нэг бол блог нийтлэл тогтмол бичих гэдгийг та бүхэн мэдэх байх. Харин хаанаас нийтлэлийнхээ санааг олох, эхлэхээ мэдэхгүй бол хамгийн үр дүнтэй бөгөөд хэрэглэгчдэд хэрэгтэй нийтлэл бол тэдний байнга асуудаг асуултуудад үндэслэн нийтлэл бичих юм.

Дээрх зөвлөгөөнүүд дээр нэмэгдээд:

  • Төлбөрт сурталчилгаануудыг илүү оновчтой ашиглах
  • Мэйл маркетингийг тогтмол ашигла
  • Хайлтын системийн оновчлолоор хэрэглэгчидтэй хүр
  • Шууд маркетинг хийж, гайхшралд оруулах посткартууд илгээ
  • Хөршүүд болон хотхоны аялал зохион байгуул
  • Миллениудад зориулсан контент үйлдвэрлэ
  • Тэмдэглэлт өдрүүдийг бүтээлчээр ашигла гэх зөвлөгөөнүүдийг уг салбарын олон жилийн туршлагтай мэргэжилтнүүд 2019 онд хэрхэн ажиллахдаа анхаараарай хэмээн зөвлөсөн байна.

📍Хэрэглэгчидтэйгээ харилцах, тэдэнтэй дараагийн шатанд харилцах өөрсдийн ажлаа үр дүнтэй байлгахад та бүхэнд ЭРКСИС системийг бид зөвлөж байна. Та 14 хоногийн үнэгүй, туршилтын хувилбараар ашиглаж үзээрэй. Уг салбарын томоохон компаниуд бидний харилцагч болон бодит үр дүнг өөрсөддөө гаргасаар байна.

--

--