2019 оны үл хөдлөх хөрөнгийн салбар дах маркетингийн 5 чиг хандлага 🏘 🏗

Erdenegarid
Эрксисийн Монгол блог
3 min readMay 4, 2019

Бизнесийн салбаруудаас Монгол улсад нэр хүндтэй салбаруудын нэг бол үл хөдлөх хөрөнгийн салбар. Энэ удаагийн нийтлэлээр үл хөдлөх хөрөнгийн салбарийн маркетрууд, реолторууд хэрэгжүүлж болох 2019 онд трэнд гэж тодорхойлогдож буй чиг хандлагуудаас хуваалцаж байна. Уг таван хандлагийг гадны шилдэг цахим хуудсууд болон олон нийтлэлүүдийг харьцуулан жишсэний үндсэнд бичсэн болно.

  1. Итгэлцэлд үндэслэсэн харилцаа🤝

Хэрэглэгчид өөрийн хүссэн мэдээллийг авах боломж ихэсч, бизнесийн байгууллагуудын өрсөлдөөн улам бүр нарийссаар байна. 2019 онд хэрэглэгчид итгэлцэл дээр үндэслэсэн харилцааг илүүд үзэж сонголтоо хийнэ гэж энэ салбарын нилээдгүй олон мэргэжилтнүүд үзжээ. Энэ зүйл ойлгомжтой мэт санагдаж магадгүй ч үнэнч хэрэглэгчидтэй болох, тэднийгээ бөөцийлөх, үргэлж холбоо харилцаатай байх ажлууд ч мөн үүнд хамаарч байгааг мартаж болохгүй. Та брэндийнхээ итгэлтэй байдлыг нэмэгдүүлэхэд, үнэнч хэрэглэгчдээ ихэсгэх, үнэнч хэрэглэгчиддээ зориулсан ямар ажлууд хийж байна вэ?

2. Хэрэглэгчдэд шууд үзүүл 👁

Уг салбарын мэргэжилтнүүд шилдэг видео контентууд бүтээж үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хуваалцах нь хамгийн үр дүнтэй контент маркетинг гэдгийг зөвлөж байна. Учир нь сошиал медиа дээрх видео агуулга нь зураг, текст, хөдөлгөөнт зураг гэх мэт бусад төрлийн агуулгуудаас хамгийн их хандалтыг авч чаддаг. Тиймээс та өөрийн борлуулах гэж буй орон сууц, үл хөдлөх хөрөнгтэй холбоотой видео агуулгуудыг бүтээлчээр хийж бусадтай хуваалцах нь 2019 онд үр дүнтэй идэвхжүүлэлтийн нэг байх болно.

3. Чанарыг эрхэмлэх 🔬

Хэрэглэгчидтэйгээ холбогдох контентууд маш чухал. Гэхдээ таны мэдээлэл хүргэхээр зорьж буй хүмүүст таны бэлтгэсэн агуулга ямар нэгэн байдлаар үнэ цэнэ өгсөн байх хэрэгтэй. Бид мэдээллийн маш их урсгал дунд амьдарч байна. Таны бэлтгэсэн агуулга бусад олон мэдээллүүдээс чанартай, хэрэгтэй байж өрсөлдөөнд ялгарч чадна. Та хэрвээ үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байсан бол танд ямар мэдээлэл хэрэг болох вэ? Эсвэл ихэнх худалдан авагч нар ямар нийтлэг алдаа гаргадаг бол?

4. Сошиал медиаг илүү боловсронгуй 🤳

Маркетингийн ихэнх идэвхжүүлэлт интернет ашиглан хийгддэг болсон гэхэд буруудахгүй боллоо. Интернет маркетингт багтдаг нэг томоохон төрөл нь сошиал медиа маркетинг. Үл хөдлөх салбарын маркетингийн мэргэжилтнүүд сошиал медиа маркетингийг илүү боловсронгуй, боломжуудыг бүрэн гүйцэт ашиглах, төлбөрт сурталчилгаануудыг илүү оновчлолтой хийхийг 2019 онд анхаарах хэрэгтэйг онцолжээ. Тогтмол болж буй үйл явдлын шинэ мэдээллүүд хуваалцах, сошиал хуудсуудын үнэлгээг нэмэгдүүлэх(review), хэрэглэгчидтэй амьд харилцаа үүсгэх гэх мэт олон зүйлсд анхаарах шаардлагтай. Таны брэндийг төлөөлж буй хуудас хамгийн анх ороход ямар зүйлсийг багтаасан, хүмүүсийн таны брэндийн талаарх сэтгэгдэл ямар байгаасай гэж та бодож байна вэ?

5. Маркетингийн автоматжуулалт 🤖

Та хэрвээ маркетингийн салбарын хүн бол энэ зүйлийг заавал анхаарч эхлэх хэрэгтэй шүү. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбар бус бүхий л салбарт маркетинг хийхдээ автоматжуулалт ашиглаж байна. Энэ нь технологийн боломжыг ашиглан хэрэглэгчийн байршил, холбогдсон тоо, бүртгэлийн мэдээлэл гэх мэт датанд үндэслэн автоматаар мэдээлэл хүргэх, холбогдох процессийг илэрхийлнэ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд маркетингдаа 2019 онд ашиглах заавал зүйлсийн нэгийг маркетингийн автоматжуулалт гэж тодорхойлжээ.

Бидний хөгжүүлсэн ЭРКСИС платформ танд маркетингийн автоматжуулалыг хийх боломжыг олгож байгааг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл одоогийн маркетингийн идэвхжүүлэлт хийхэд шаардлагтай техникийн боломжуудыг хангаж өгсөн бүтээгдэхүүн юм.

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн, хэрэглэгчдээ боловсруулж манлайлах нь маркетер бидний ажил шүү дээ. Та бүхний ажилд амжилт хүсэе!

--

--