🧐 API гэж юу вэ? Маркетрууд үүний талаар ямар зүйлсийг мэдэж байх хэрэгтэй вэ?

Erdenegarid
Эрксисийн Монгол блог
2 min readOct 2, 2019

Маркетингийн багийнхан өдөр тутмын үйл ажиллагаандаа өөрсдийн ажилд болон байгууллага доторх харилцаандаа олон төрлийн технологийн багажууд ашигладаг болсон. Та өмнө нь API-н тухай сонсож амжсан уу? Энэхүү нийтлэлээр API-н тухай програмистийн түвшинд бус, анхан шатны мэдэж байх энгийн зүйлсийг та бүхэнд хүргэж байна.

API гэдэг нь application programming interface гэсэн үгийн товчлол бөгөөд хамгийн товчоор тайлбарлавал программууд хоорондоо харилцах, мэдээлэл солилцох үйл явцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл таны ашигладаг олон програмууд хоорондоо холбогдож, танд шаардлагтай мэдээллийг нэгтгэн харуулах боломжыг API-р бүрдүүлдэг гэсэн үг юм.

API хэрхэн ажилладаг вэ?🤖

Та ресторанд ороод ширээнд суув. Зөөгч бол API. Зөөгчийн үүрэг бол таны ширээнээс хоолны захиалгыг авч гал тогоонд буюу хоол хийх газар захиалга өгч бэлэн болоход танд хоолыг хүргэж ирэх үүрэгтэй.

Энэ бол API хэрхэн ажилладагийг хялбараар тайлбарласан жишээ юм. Зөөгч(API) танаас захиалга(the request) авч гал тогоонд(system) хүргээд буцаагаад танд бэлтгэсэн хоолыг(response) хүргэж өгнө.

Илүү дэлгэрэнгүй програмын түвшинд мэдэх шаардлага бол бидэнд байхгүй гэж бодож байна. Түүнийг хэрхэн ажилладаг, ямар боломжыг бий болгож ашиглаж болох вэ гэдгийг л мэдэж байхад хангалттай. Мэдээж дэлгэрэнгүй судлах хязгааргүй боломж танд нээлттэй бий.

Маркетрууд бид яагаад анхаарах хэрэгтэй вэ?👩🏻‍💻 👨🏻‍💻

Өмнөх нийтлэлд дурдагдаж байсанчлан дата мэдээллийг хэрхэн бүрдүүлж түүн дээр хэрхэн ажиллаж байгаагаар өрсөлдөөн ялгарч байна. Маркетрууд хэрэглэгчдийн зан төлөв, үйлдлийг тандах зэрэг олон мэдээллийг дижитал маркетингийн үр дүнд хялбар авдаг. Харин зөвхөн нэг багаж ашиглаж бус хэд хэдэн эх сурвалжийг ашигладаг. Яг энд API-н хэрэг маркетруудад гарч ирнэ. Нэг апп нөгөө апп-тай ярилцах боломжыг л API бий болгож өгч байна гэсэн үг. Бид олон эх сурвалжуудаас авч буй мэдээллүүдийг нэгтгэн харах болон хэрэглэгчийн сайн дататай болоход бидэнд энэ зүйл хэрэгтэй.

Мөн та өөрийн байгууллагадаа ашиглаж буй технологийн шийдлүүд, шинээр нэвтрүүлж буй технологийн шийдлийг бусад программ-уудтай холбогдох, дата мэдээлэл солилцох боломжтой эсэхийг тодруулж байгаарай.

Танай байгууллага ямар программууд ашигладаг вэ? Тэдгээрээс маркетингт ашиглаж болохуйц хэрэгтэй мэдээллүүд байдаг бол хялбараар өөрийн багажтайгаа хослуулж ашиглахыг хүсч байна уу? Эрксис платформ маркетруудад олон боломжууд олгохоос гадна бусад шийдлүүдтэй холбогдож ажиллах боломжтой. 👍

--

--