Ирбис Оасис Радар №1: Алуурчныг хайж ол

Irbis Oasis
Irbis Radar
Published in
4 min readMar 2, 2020

Гарааны бизнес: Hunt A Killer буюу Алуурчныг хайж ол
Үүсгэн байгуулагч:
Ryan Hogan

Hunt A Killer тухай:

1 жилийн дотор бүтээгдэхүүнээрээ гэнэтийн алдарт хүрсэн Hunt A Killer брэндийн тоглоом ба тоглогч өөрөө мөрдөгч болж алуурчныг нотлох баримтууд дээр үндэслэн олох тоглоом юм. Тоглоом нь 6 сарын турш сар бүр тогтмол 25 доллар төлөх ба зохиол нь дуусашгүй гэдгээр алдартай ба тоглогчдын сонирхлыг маш их татдаг тоглоом болж чадсан. Үнэлгээний trustpilot дээр 1 859 гаруй тоглогчдоос 9/10 оноо буюу маш сайн үнэлгээтэй байгаа.

Эх сурвалж: https://www.thestartupstory.co/huntakiller

“Oasis Radar” нийтлэгчийн сэтгэгдэл:

Бүх үүсгэн байгуулагч нарт асуудал болон маш том бэрхшээлүүд байдаг. Нэг асуудлыг шийдсэний дараа тэр нь 2 асуудал болж үржигдэх тохиолдлууд их байдаг. Тиймээс үүсгэн байгуулагчид өөрсдөө нөхцөл байдлаа үнэлэн хэрэгцээтэй нөөцүүдийг хооронд нь зөв холбох асуудал шийдэх барилгачны болон шинийг санаачлах архитекторын чадвартай байх шаардлагатай. Зарим тохиолдолд өөрөөс хамаарахгүй бага зэрэг аз байх зайлшгүй шаардлагатай байдаг нь маш олон амжилтад хүрсэн гарааны бизнесүүдээс харагдсан. Энэ нь мэдээж бага наснаас эхэлсэн өөрийн явах замыг хэн чиглүүлэх, туслах гээд маш өргөн хүрээгээр хэмжигдэнэ. Харин одоо та бүхэнд Ryan Hogan-ы амжилтад хүрсэн тухай өөрийнх нь амьдралын түүхтэй холбоотой ярилцлагаас хүргэе.

Ярилцлага:

Аав минь олон жил цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өөрийн амьдралын мөн чанар буюу тухайн үед өөрийн байгаагаас илүү аз жаргалтай амьдрахын тулд өөрийн бизнесийг эхлүүлэхийг шийдсэн. Тэр үед би 4-р ангид байсан ба тэр үеэс мөн жигнэмэг зарж эхэлсэн нь өөрийн гараар бүтээгдэхүүн бүтээж бусдад худалдах нь миний хувьд гоё болон ашигтай санагдсан (АНУ-д хүүхдүүд анги болон хөршүүддээ жигнэмэг зарах нь түгээмэл байдаг ба энэ нь ирээдүйд бизнес эрхлэх болон нийгмийн идэвхтэй болгоход нь тус болдог). Дунд сургуульд байхад би маш муу сурлагатай байсан ч нарийн мэргэжлийн ажил хийхэд түүндээ төвлөрөн ажиллахад давуу талтайгаа ойлгосноор сургуулиа төгсөөд цахилгаанчны туслах болсон. Цахилгаанчин хийж байх хооронд надад шинэ зүйл бүтээх, бусдад шинэ зүйл гаргаж санал болгох бодлууд маш их төрдөг байсан ч яг юуг, хэнд зориулж хийхээ мэдэхгүй байлаа. Нэг өдөр гараад л хамгийн хэцүү, хүнд гэдэгт тооцогддог тэнгисийн цэргийн бүртгэл явагдаж байгааг хараад би шууд бүртгүүлээд явсан. Аав минь намайг амьдралын тодорхой зорилготой бол гэсэн лекц нь намайг цэрэгт явах гол шалтгаан нь болсон.

Тэгээд л тэнгисийн цэрэгт 18 наснаасаа хойш 15 жил алба хааж ёс зүй, амьдралын зорилго, тэсвэр тэвчээр гээд хувиараа бизнес эрхлэгчид байх гол шинжүүдээ сурсан. Цэргийн алба хааж байх хооронд өөрийн цаг заваа ашиглан жижиг худалдааны бизнесүүд хийж байсан. Харин худалдаанаас гадна хэн нэгэнд шинэ зүйл боловсруулан өгөх сэтгэгдэл хэзээ ч үл бодогдож байгаагүй. Тиймээс бас л нэгэн өдөр хүн бүр цагдаа биш, хүн бүр аллага гэх мэт төвөгтэй хэрэг дээр ажиллаж чаддаггүйг мэдэж байлаа. АНУ-ын иргэдийн 10 хүн тутмын 8 нь гэмт хэрэг болон аллагын мөрдлөгийн түүх болон кинонд дуртай байдаг нь тоглоомынхоо анхны хувилбар гаргах санааг төрүүлсэн.

Тус тоглоомын санаа төрж багаа бүрдүүлснээс хойш 6 сарын турш тоглоомын дүр, түүх, агуулга гэх мэт зүйлүүдийг хийж худалдаанд гаргахад бэлэн болгосон. Гоё тоглоом хийчихээд хэрхэн таниулан борлуулах тал дээр хамгийн хэцүү нь байлаа. Харин манай багийн гишүүний гаргасан хамгийн гайхалтай санал нь “subscription box” буюу сар бүрийн төлөлтөөр гэрийн хаяг уруу тоглоомыг нь хүргэж өгөх санаа байлаа. Ингэснээр хэрэглэгчдэд сонирхолгүй байна гэж үзвэл өөрсдөө хэзээ ч тус үйлчилгээг цуцлах боломжтой. Түүний дараа бидний хийх гол ажил нь тоглоомын бүх хэсгүүдийг хайрцагт хийн хэрэглэгчид рүү явуулах ажил болж эхлэв. Удалгүй хэрэглэгчдийн зүгээс сар бүрийн анхны захиалга ихсэж, 6 сарын төлөлтүүд мөн адил тасрахгүй болж эхэлсэн нь энэхүү гарааны бизнесийн амжилт болов.

Тус ярилцлагаас авах гол зөвлөгөөнүүд:

  • Бизнесээ эрт эхэл: Эхэлсэн зүйлээ тасралтгүй сайжруулах хэрэгтэй, эс бөгөөс өдөр өнгөрөх бүр өрсөлдөгчид нэмэгдэж байгаа;
  • Завгүй, санхүү болон бусад нөөцгүй гэж өөрөө өөртөө шалтгаан өгөх хэрэггүй;
  • Нэгэнт бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бүтээх гэж байвал хэрэглэгчдийн сонирхол татахуйц сонирхолтой бүтээгдэхүүн хийх хэрэгтэй;
  • Бүтээгдэхүүнийхээ чухал хэсгүүдийг өөрсдөө хийх нь үнэ цэнэ хэд дахин нэмэгдэх боломжийг олгоно;
  • Алдаа дутагдал маш их гардаг ч замаасаа буцмаар санагдсан үед туслах хүнтэй ярилцах хэрэгтэй. Жишээ нь ээж, эхнэр, найзууд гэх мэт /Ryan Hogan-ын хувьд өөрийг нь эхнэр нь байнга дэмжиж байсан нь өдийг хүргэсэн/;
  • Шинэ санааг хэрэгжүүлж эхлэх нь ойр дотны хүнтэй болон түнштэйгээ уулзах энгийн уулзалтаас эхэлдэг;
  • Төлөвлөж байсны дагуу зорилтот хэрэглэгчид гэж хэзээ ч байхгүй;
  • Customer acquisition cost /нэгж хэрэглэгчийг олж авахын тулд гарсан нэгж зардал/ болон customer lifetime value /хэрэглэгчийн зүгээс өгөх орлого болон бусад хэмжигдэхүүнээр хэмжигдэх эргэн өгөх үнэ цэнэ/ тооцдог байх нь маш чухал;
  • Амжилтанд хүрсэн замд тус болсон хэрэглэгч болон хүн бүр Gratitude буюу ачлал талархалтай байх /заавал илэрхийлэх бус сэтгэлдээ шингээж явах хэрэгтэй/.

Нийтлэлийг бэлтгэсэн: Ирбис Оасис

--

--

Irbis Oasis
Irbis Radar

“Irbis Oasis Radar“ технологи дээр суурилсан гарааны бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой онцлох нийтлэлийг хүргэнэ. https://www.irbis.sg/