Эмэгтэй үүсгэн байгуулагчтай стартапуудын ЭРИН айсуй

Irbis Oasis
Irbis Radar
Published in
3 min readMar 8, 2020

Сүүлийн жилүүдэд технологийн стартапын салбарт эмэгтэй энтрепренерүүд хүч түрэн орж ирж байгаа бөгөөд энэ хандлага цаашид улам өсөн нэмэгдэх хандлагатай байна. Учир нь эмэгтэй үүсгэн байгуулагчтай стартапт хөрөнгө оруулах нь зарим талаараа давуу талтайг хөрөнгө оруулалтын сангууд (VC) хүлээн зөвшөөрч буйг Форбес сэтгүүл хүртэл онцолжээ.

Эмэгтэй үүсгэн байгуулагчтай стартапуудад идэвхтэй хөрөнгө оруулж буй сангуудын тухайд

New Enterprise Associates нь эмэгтэй энтрепренерүүдийг хамгийн ихээр дэмждэг хөрөнгө оруулалтын сангийн нэг бөгөөд 2018 онд эмэгтэй үүсгэн байгуулагчтай 24 стартапт хөрөнгө оруулсан байна. Мөн Founders Fund, Social Capital ба Sequoia Capital сангууд нь 2018 онд тус бүр 15 стартапт хөрөнгө оруулжээ. Хөрөнгө оруулалтын багцынх нь ихээхэн хувийг эмэгтэй үүсгэн байгуулагчтай стартапууд эзлэж буй сангуудаас дурдвал Forerunner Ventures, Innovation Works, DCM Ventures, Omidyar Network, Upfront Ventures зэрэг сангууд байна.

График №1: Эмэгтэй үүсгэн байгуулагчтай гарааны бизнес рүү хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтын сан

Тэгвэл 2009–2019 оны хооронд эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан стартапт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 6.9% — 11.5% болж нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь цаашид энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоо ихээхэн нэмэгдэх төлөвтэйг харуулж байна. Мөн Crunchbase-ийн хийсэн судалгаагаар 2018 он эмэгтэй үүсгэн байгуулагчтай стартап бизнесүүд хамгийн их хөрөнгө оруулалт татсан жил болжээ.

График №2: Эмэгтэй үүсгэн байгуулагчтай гарааны бизнесийн хөрөнгө оруулалт татсан өсөлт
График №3: Эмэгтэй үүсгэн байгуулагчтай гарааны бизнесийн хөрөнгө оруулалт татсан давтамжийн өсөлт
График №4: +100 сая долларын хөрөнгө оруулалтын дүн хүйсийн ялгаагаар
График №5: Эмэгтэй үүсгэн байгуулагчтай гарааны бизнес рүү хөрөнгө оруулсан хэмжээ
График №6: Хөрөнгө оруулалтын хувь хүйсийн ялгаагаар

Харин АНУ-ын хувьд 2019 онд эмэгтэй үүсгэн байгуулагчид нийт 17 тэрбум ам.доллар босгосон нь 2017 оныхоос бага үзүүлэлт байсан хэдий ч 2019 онд эмэгтэй үүсгэн байгуулагчтай (эсвэл эмэгтэй хамтран үүсгэн байгуулагчтай) нэг тэрбум ам.доллар давсан үнэлгээтэй 21 UNICORN стартап төрөн гарсан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм. 2018 онд АНУ-д 15 UNICORN стартап төрөн гарсан байдаг.

График №7: Хөрөнгө оруулалтын үе болгонд хөрөнгө оруулалт босгосон дундаж дүн хүйсийн ялгаагаар

Upfront Ventures сангийн хөрөнгө оруулагч Kara Nortman нэгэн ярилцлагадаа эмэгтэй энтрепренерүүдэд хандан “Өөрийн туршлагаас харахад эмэгтэй үүсгэн байгуулагчид бизнес уулзалтын төгсгөлд хөрөнгө оруулагчдаас тусламж хүсэх нь харьцангуй бага байдаг. Миний өгөхийг хамгийн их хүсч байгаа зөвлөгөө бол уулзалтаа заавал маш ойлгомжтой, бас ажил хэрэгч хүсэлт тавьснаар дуусгаж байгаарай. Хөрөнгө оруулагчаараа нааштай шийдвэр гаргуулахад дараагийн алхмуудаа нарийн тодорхойлсон байх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргуулахад нөлөөлж болохуйц ямар нөхцөл боломж байгааг гярхай олж харах маш чухал” хэмээн зөвлөжээ.

График №8: Эмэгтэй үүсгэн байгуулагчтай гарааны бизнес рүү хөрөнгө оруулалт хийсэн тоо

Нийтлэлд ашигласан эх сурвалжууд:

https://www.forbes.com/sites/geristengel/2020/01/01/the-next-decade-will-bring-more-venture-capital-to-female-founders/#ea38d4f6b0fe

https://news.crunchbase.com/news/2018-sets-all-time-high-for-investment-dollars-into-female-founded-startups/

Нийтлэл бэлтгэсэн: Irbis Oasis

Нийтлэл №: 13

--

--

Irbis Oasis
Irbis Radar

“Irbis Oasis Radar“ технологи дээр суурилсан гарааны бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой онцлох нийтлэлийг хүргэнэ. https://www.irbis.sg/