Насанд хүрээгүй эрчүүд буюу эр хүний хямрал

Khishigtugs
khishigtugs
Published in
3 min readFeb 14, 2020

Урлагийн социологи: Петер Пэн

Петер Пэн бол 1953 онд хүүхэлдэй, 2003 онд кино болон гарч байсан Шотландын зохиолч Ж.Барригийн зохиосон дүр юм. Петер Пэн өтөлж хөгширдөггүй тул тэрээр төлөвлөх, цаг барих, бодох, бусдад анхаарал тавих, амьдралаа цэгцлэх шаардлагагүй бөгөөд эрх дураараа, сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлаж амьдардаг ба тэрээр зальтай, сэргэлэн нэгэн. Тэр хэзээ ч буруудаж чаддаггүй ба үргэлж дөнгөн данган аргалах гэсэн өөрийн бурууг хүлээн зөвшөөрч чаддаггүй чадварлаг бултагч байгаад зогсохгүй алдаа хийхээс айдаг. Мөн хайхрамжгүй, зугаа цэнгэлд дуртай, өөртөө төвлөрсөн буюу эгоцентрист гэж дүрслэгдсэн. Петер Пэн бол насанд хүрч чадаагүй хүүхэд хэвээрээ үлдсэн эрэгтэй хүний төлөөлөл юм.

Петер Пэний эргэн тойронд буй хамгийн хүчтэй нэгэн бол Ахмад Дэгээ юм. Ямар ч хүүхэд Ахмад Дэгээ шиг болохыг үл хүснэ. Ахмад Дэгээг матар идэх гэж зүтгэдэг ба матар бол цаг хугацааны симбол. Ахмад Дэгээ хийж бүтээсэн зүйлгүй, нийтэд тусгүй, сурсан мэдсэн зүйл дутмаг буюу будилсаар байтал түүний залуу нас өнгөрсөн. Сахал ургаж олон намрыг үдсэн Ахмад Дэгээ насанд хүрэхийн тулд нэг гараа алдан бас бус золиос гаргасан.

Нөгөөтээгүүр Ахмад Дэгээ хэзээ нэгэн өдөр үхнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул зорилго, хүсэл мөрөөдөлтэй амьдардаг нь түүнийг насанд хүргэж буй гол хүчин зүйл. Мөн тэрээр гол өрсөлдөгчөө Петер Пэн буюу субьект гэж үзэж, матар буюу цаг хугацааг анхаараагүй учраас эцэст нь амьдралд хар толгойгоо тушааж төгсдөг.

Харин Петер Пэн алдаанаас айдаг тул юуг ч золиослох чадваргүйн дээр бас хайраа алддаг. Хайр золиос шаарддагийг Петер ухаарсангүй. Улмаар үүрд хүүхэд хэвээрээ утга учиргүй амьдарч, амьдралаа бүтээж чаддаггүй.

Венди Дарлин бол хараахан эмэгтэй хүн болж төлөвшөөгүй охин. Түүний эцэг нь аав байж чадаагүй тул өөр эрэгтэйгээс буюу Петерээс анхаарал хүсдэг. Дарлины гэр бүлд зөвхөн нохой нь л хүүхэд мэт тэвчээргүй биш том хүн шиг байдаг гэж Петер Пэн зохиолд байх-ыг шүүмжилсэн. Вендигийн аав бол мөн л биологийн хувьд насанд хүрэв ч оюуны түвшинд насанд хүрч чадаагүйг харуулах нэгэн. Жишээ нь хувцсаа олохгүй бол үдэшлэгт явахгүй гэж гомдолж, хүүхдүүдийг нь өөрөөс нь илүү халамжилсан нохойг гэрээсээ хөөж гаргах г.м. Вендид аав нь өв тэгш эр хүний үлгэрлэл үзүүлж даанч чадсангүй.

З.Фрейд болон К.Юнг нарын “Эцгийн хайр дутах өвчин” ухагдахуунаас үүдэж “Аавын асуудлууд” гэсэн ойлголт гарч ирсэн. Охин хүүхэд аавгүй өссөн эсвэл эцгээсээ аавын хайр халамж хангалттай авч чадаагүйгээс паталоги буюу эмгэгтэй болдог. Хүүхдэд бусдаас дутуу байгаагаа мэдрэх мэдрэмж чухал нөлөөтэй байдаг бөгөөд үүнийг “Эдипийн комплекс” гэнэ. Вендигийн дүр тэр чигээрээ комплекс. 1990 оноос улбаатайгаар Монголд оюуны түвшинд Петер Пэнүүд бүтээгджээ.

Дээрх кино урлагийн анализаас үүдэн ямар дүгнэлтэд хүрч болох вэ гэвэл Диснейн алдаа. Диснейн хүүхэлдэйнүүд юуг өгүүлдэг вэ? Үнсгэлжин, нойрсож буй гүнж, цасан цагаан, рапунцель гээд бүгд хүлээж, тэвчих тавилантай мэт. Залуу нь луу, аварга биет мангастай тэмцэлдэж байхад эмэгтэй нь цайз цамхагт хоригдон найдаж сууна. Харин эмэгтэйн хувьд гоо сайхан л хэрэгтэй болов уу. Гүнж ч тэр малчин бүсгүй ч тэр үзэсгэлэнтэй байх л чухал мэт. Харин хорон санаат дүр нь муухан царай зүстэй дүрслэгдсэн байдаг нь үнэхээрийн амьдралтай таардаггүй болов уу. Үнэхээрийн бодит байдал дээр сайхан царайтай нь хорон санаа агуулсан, муухан царай зүстэй нь сайн санаа өвөрлөсөн байх феномен олон.

--

--