Улаан шугам

Khishigtugs
khishigtugs
Published in
1 min readAug 23, 2022

“ЕБС-д 9 дүгээр анги төгсөхөд “улаан шугам” татаж муу сурлагатныг сургуульд цаашид суралцуулах боломжгүй болгодог өнөөгийн тогтолцоо нь “эвдэрхий хүн” тул хасах ёстой гэсэн өрсөлдөөний харгис систем гэдгийг гэрчилж буй. Ерөнхий боловсрол гэдгээр нийтээрээ ижил боловсролтой болохыг хэлдэг ч үнэлгээний гажуудал нь онц болон муу сурлагатныг үйлдвэрлэдэг. Ерөнхий боловсролтой болгох үүргээ гүйцэтгэж чадаагүйчүүд хүүхдэд буруугаа өгч сургуулиасаа хөөдөг. Улаан шугамын доор орсон хүүхэд нэг бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (цаашид МСҮТ гэх) рүү эсхүл өөр сургууль руу шилжин орох болдог. Хөгжингүй орнуудад МСҮТ ихэд нэр хүндтэй байдаг бол Монголд муу сурдаг нь коллежид ордог гэсэн бүдүүлэг ойлголт байсаар удав. Энэ нь техник мэргэжлийн боловсролоос хүнийсэх хандлагыг үүсгэжээ.

Хэдийгээр төрөөс МСҮТ-ийг дэмжих арга хэмжээг авдаг ч нийгэм дэх хандлага болон үнэлгээний далий тогтолцоог өөрчлөөгүй цагт ямар ч арга хэмжээ тус болохгүй. 9 дүгээр анги төгсөхөд муу дүнтэй хүүхдийг хасдаг буюу Улаан шугам татах механизм нь нийгэмд боловсролоор ялгаварласан тэгш бус байдлыг өдөөсөн тогтолцоог бий болгожээ. Энэ нь МСҮТ-ийн нэр хүндийг унагаж, муу хүүхдүүд л ордог гэсэн стигма буюу шошгыг зүүх шалтгаан болоод зогсохгүй хүүхдүүдийн боловсролоос хөндийрч холдох дайжилтыг урамшуулсаар байна.”

“Хүнийсэл” 363–364 хуудас

--

--