Хамгийн сул дорой нийгэмд л баатар төрдөг

Khishigtugs
khishigtugs
Published in
Jul 11, 2024

МАН, АН, ХҮН, ИЗНН, ҮЭ зэрэг нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуульд өөр өөрсдийн гэсэн мөрийн хөтөлбөртэй орсон. Уг нь ялангуяа АН, ХҮН хоёр төрийн оролцоог хумих, засгийн газрыг жижиг байлгах гэсэн барууны үзэл баримтлалтай гээд ярьж өгч байсан. Гэтэл одоо зүүний намтай нийлээд засаг барьж, өөрсдийн мөрийн хөтөлбөрийг хаяад МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээр эвсжээ. Аймшигтай. Үнэт зүйлсгүй байгаа нь л аймшигтай.

Ийн жишиглэснээр ард иргэд цаашид үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг авч үзэхгүй, оронд нь хувь хүн л харах болно. Хувь хүн харна гэдэг “баатар” хайна гэсэн үг. Хамгийн сул дорой нийгэмд л баатар төрдөг.

Швед, Норвеги, Швейцарид баатар хэрэггүй. Афганистан, Сомали, Монголд баатар хүсэмжилнэ. Ингээд сэтгүүлч, шарк, лайвчин, бөх мэтийн баатар дүрүүд гол болж эхэлнэ. Үнэт зүйл, үзэл баримтлал биш, харин хувь хүн дээр тогтож улс төр явна.

Баатаргүй улс болох болтугай.

--

--