Эмчлэгчээс болж өвчлөх

Khishigtugs
khishigtugs
Published in
Mar 15, 2022

“Эвдэрхий хүн” бүлэгт Медикализаци буюу орчин үед хүмүүс эмчилгээжих өвчинтэй болсон тухай бичсэн. Бид эмийн бус аргаар эрүүлжих гэхээс илүү аль болох л эмэнд өөрийн биеэ мэдүүлэхийг урьтал болж хүнийссэн.

Анх Хиппократ хэлснээр оточ нар өвчтөндөө гэм учруулж болохгүй гэсэн бөгөөд үүний эсрэгээр эмчлэгчээс үүсэлтэй гэм учрахыг ятроженезис (iatrogenesis) гэдэг. Жишээ нь жирэмсэн үедээ рентген туяаны оношилгоонд олон орох нь хүүхдэд хорт хавдар үүсгэнэ. Нойрны эмгүй гэвэл унтаж чадахгүй. Хоол хүнс, агаар, нарнаас бус химийн бодисоос амин дэм авна гэх.

Зарим тайланд:

  • Эрүүл хүн эмчилгээжилтээс болж 1990 онд 94,000 хүн нас барсан бол 2013 онд 142,000 хүн нас барсан.
  • Ятрогенез нь АНУ-д жилд 225,000 хүн нас барах шалтгаан болдог ба анагаахын хүрээлэнгийн тайланд жил бүр 230,000–284,000 ятрогенийн улмаас нас бардаг гэж тооцоолсон.
  • Судлаачид 2018 онд жилд нийт 35,416,020 хүн эмнэлэгт хэвтсэнээс нийт нас баралтын 9.5% нь эмнэлгийн алдаанаас үүдэлтэй болохыг тогтоожээ.

--

--