9 сая дугуй by Katie Melua

Tserendolgor Saintur
Kolekto de Feelings
2 min readMay 11, 2021
Зурагчин/Photographer: Дирк Фул/Dirk Pfuhl ©1997

Бээжин хотод есөн сая дугуй бий нь

Эгээ л миний насан туршаа чамайг хайрлах хайр шиг

Буцааж боломгүй

Бодит үнэн юм.

Хязгаараас 12 тэрбум гэрлийн жилийн зайд оршин буй нь

Харин ердөө таамаг төдий

Хэнбугай ч үнэн эсэхийг мэдэхгүй ч

Хамтдаа дандаа чамтай байхаа мэднэ ээ.

Хайрын чинь илчэнд өдөр бүр дулаацдаг болохоор

Худалч гэж намайг бодолгүйгээр

Хэлж буй бүхэнд минь итгээрэй!

Зургаан тэрбум хүнтэй энэ ертөнцийн

Илүү ч үгүй, дутуу ч үгүйд нь

Өчүүхэн жаахнаар өөрийгөө мэдрэх ч

Зөвхөн чамайгаа үлэмж ихээр хайрлана.

Нүднийхээ өмнөх ертөнцөд

Дээсэн дөрөөн дээр бид дэнжигнэх ч

Надад өгдөг үдэш бүрийн чинь хайраас

Даан ч хэзээ ч уйдахгүй ээ!

Бээжин хотод есөн сая дугуй бий нь

Эгээ л миний насан туршаа чамайг хайрлах хайр шиг

Буцааж боломгүй

Бодит үнэн юм.

Бээжин хот 9 сая дугуйтай гэдгийг

Насан туршаа чамайг хайрлана гэдгийг минь чи мэднэ ээ!

Бээжин хот 9 сая дугуйтай, манай дэлхий 6 тэрбум хүнтэй үеийг Кэти Мэлуа дуулснаас хойш даруй 16 жил өнгөрчээ. Ихэвчлэн инди эсхүл хард рок эсрэгцүүлэн сонсдог байсан их сургуулийн жилүүдэд хаа ганц ийм гоё “зөөлөн”, “хонгор” хоолой тоглуулагчид минь байдаг байж билээ. Ай даа, Кэти Мэлуа минь, сайн сайханд итгэх итгэлийг минь хадгалан дуулдагт талархнам!

7 тэрбум хүнтэй энэ ертөнцөд харин энэ дууг сонссоор байхаа мэдэж байна! Бас мэдээж, “эрхэм” хүнээ хайрласаар байна гэдгээ!

Tserendolgor Saintur

May 2021

--

--