Killing Me Softly

Frank Sinatra on Stage by John Dominis

АНУ-ын Fugees хамтлагийн дуулснаар олонд илүү хүрсэн энэ дууг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Фрэнк Синатрагийн хувилбарыг өнөөдөр сонсоод, блогтоо оруулахаар шийдэв.

Дуучин хүн өөр нэгэн дуучны дуунд уярах мэдрэмж. Гэхдээ яг миний тухай л дуулаад байгаа мэт дуу гэж үнэхээр байдаг байх шүү. Энэ дуу бол үгээсээ авахуулаад “тийм” дуу билээ.

Сайхан дуулдаг, өөрийн хэв маягтай гэж сонсоод
Сайх охинтой уулзаж, дуулахыг нь сонсохоор ирлээ
Үл таних залуухан охин нүдний минь өмнө зогсоно.

Уй гунигийг минь хуруугаараа хөгжимдөж
Уг амьдралыг минь үгэндээ багтаана
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно
Бүх амьдралыг минь үгээрээ хүүрнэж
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно

Бужигнасан олны өмнө ичиж улайх шиг
Захидлуудыг минь хайж олоод, нэг нэгээр нь дуудах шиг
Зүгээр л дуусгаж орхиосой гэвч тэр үргэлжлүүлсээр…

Уй гунигийг минь хуруугаараа хөгжимдөж
Уг амьдралыг минь үгэндээ багтаана
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно
Бүх амьдралыг минь үгээрээ хүүрнэж
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно

Цөхрөл харанхуй бүхнийг минь мэдэж байгаа мэт тэр дуулна
Гэнэт тэнд огтоос байхгүй юм шиг намайг нэвт харлаа
Тэгээд л хүчтэй, тодоор тэр дуулсаар, дуулсаар.

Уй гунигийг минь хуруугаараа хөгжимдөж
Уг амьдралыг минь үгэндээ багтаана
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно
Бүх амьдралыг минь үгээрээ хүүрнэж
Дуугаараа тэр алгуурхан ховсдоно

November 2020, Tserendolgor Saintur

--

--