ГОВЬ ГУРВАН САЙХНЫ ДОМОГ

Legend Show Mongolia
Legend Show Mongolia
2 min readJun 19, 2019
Зураач Ариун ‘Цогбадрах

Тэртээ эртийн цагт говь гурван сайхан уулс нь үзэсгэлэнт гурван бүсгүй байжээ. Хангай нутгийн хосгүй үзэсгэлэнт гурван бүсгүйг нас биед хүрэх үед эцэг нь тэр хавийн хөгшин ноёдод өгөхөөр сүй тавив. Цэцэг цэврүү шиг охид хоорондоо хэлэлцэн тохирч, уул уулсыг давж, ус мөрнийг гатлан хүлгийн хурдаар өмнийн говийг зорьжээ.

Явсаар тэртээх говьд ирж, харцын бор гэрт амьдран суув. Сайхан Гурван бүсгүйн тухай ам дамжин говь нутгаар тархав. Хээрээр гэр, хэцээр дэр хийн амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт хэмээх гурван залуу тэдэнтэй учирдаг болж хуримлан суухаар болзоо товложээ. Гэтэл өөдгүй нэгэн зарц нь эзэн ноёндоо ховлосноор баривчлан хар гэрт хориод, гав гинж зүүн байцаав.

Хонины бэлчээрээс холдолгүй аргалчин болгосноор мөнөөх гурав тийнхүү хангайгаас ирсэн гурван охинтойгоо ахин уулзаж чадахаа больж, алс зүүн зүгт Өлзийт овоо, Цагаан овоо, Цогт овоо нэртэй гурван хайрхан болон үлдэж, он жилүүдийн уртад гурван залуугаа хүлээсээр нөгөө гурван охин ч Гурван сайхан уул болон мөнхөрсөн гэдэг. Тэгээд хэзээ нэгэн цагт хэлцээ болзоо ёсоор хонгор жаахан хөвгүүдийг заавал ирнэ хэмээн урин цагийн түрүүчээр ногоон торгон дээлээр гоёж, улирлын сэрүүн намраар цагаан эсгий тоорцог асааж газар тэнгэрийн савслагад гангалж суудаг болсон гэнэм.

Говь гурван сайхан нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын ам бий. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2.694.307 га талбайг хамруулан баталгаажуулсан.

ДОМОГ АМИЛНА…

2019 оны 7-р сарын 7–12 өдрүүдэд өдөр бүр 19:00 цагаас
The Corporate Hotel & Convention Centre
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/763/
Үнэ-39'900

http://legends.show/

--

--

Legend Show Mongolia
Legend Show Mongolia

ДОМОГ АМИЛНА… 2019 оны 7-р сарын 7–12 өдрүүдэд өдөр бүр 19:00 цагаас