Та АЙН??? гээд сонс…

Legend Show Mongolia
Legend Show Mongolia
2 min readJun 25, 2019

Үндэсний их баяр наадмын үеэр Та гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгээ, гийчин зочдынхоо хамт Наадмын төв талбайгаа сайхан гороолчихоод, наадмын хуушуураа амтархан идчихээд… Та бид өөр юу хийдэгсэн билээ?
Олонтой чихэлдэн талбайн тоглолт үздэг үү? Эсвэл… Үнэндээ өөр сонголт байхгүй мэт.
Монголчуудын бахархалыг сэрээж, сэдхил оюуныг баясган цэнгүүлж, зочид гийчдийг алмайруулан бишрүүлэх цоо шинэ тайзны бүтээл төрөн гарах гэж байгааг Та сонссон уу?

Төрийн шагналт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Хөгжмийн зохиолч, Монгол улсын Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нар нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринчений “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэн 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг хамруулан тайзны урлагийн гайхамшиг “LEGEND” энтертайнмэнт арт шоуг бүтээн Та бүхэндээ толилуулах гэж байна.
Нүүдэлчдийн язгуур урлагийн гайхамшиг болсон уртын дуу, хөөмий, ардын дуу, үндэсний бүжиг, модерн балет бүжиг, уран нугаралт, акробатын урлаг… Бид өөр юугаараа бахархан баярладаг билээ? Ширхэг чулуундаа хүртэл зориулан домог хэлхсэн өвөг дээдсээрээ… Тэдний маань үлдээсэн язгуур сэтгэлгээгээрээ…

Энэ бүхнийг өөртөө шингээсэн гайхамшигт нэгэн ДОМОГ 2019 оны 07-р сарын 07–12 өдрүүдэд Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын Их танхимын тайзнаа АМИЛНА.
Энэ бол ДОМОГ АМИЛАХ өдрүүд…

Та өмнө нь үзэж байсан язгуур урлагийн тоглолтуудын тухай төсөөллөө март!
Legend бол орчин цагийн нүүдэлчдийн сэдхил сэтгэлгээний сэргэн мандалт!

Та АЙН??? гээд сонс…
Зүрх сэтгэлээ анирд…

Дотоод нүүдэл чинь нэгийг өгүүлэх буй заа…

--

--

Legend Show Mongolia
Legend Show Mongolia

ДОМОГ АМИЛНА… 2019 оны 7-р сарын 7–12 өдрүүдэд өдөр бүр 19:00 цагаас