Хүлээлт үүсгэсэн LEGEND

Legend Show Mongolia
Legend Show Mongolia
2 min readJun 18, 2019

-Тэрний нэг тийм гоё цомог гарчээ хэмээн харь дуучны хэл хугалам нэр дурдан ярих залуусын яриа хальт чих дэлсэв. Гадны дуу хуур, соёлыг гаргаахгүй мэдэх энэ залуусаас гарал угсаа, түүх соёлынхоо тухай домог мэдэх үү гэвэл хэд нь ярих бол? Дэлхийн соёлыг дээдлэн шүтэж сонсон мэдрэхийг нь буруу гэсэнгүй. Дэргэдэх өвгөдийнхөө, дээд удмынхаа өнө холын түүх, үнэн домог, өв соёл, ёс заншлыг мэдэж, судалж, түгээж гэмээн монгол хэмээх үндэстний дэлхий дээр оршин тогтнох, ялгаран товойх зүйл тэр байх болно.

Агуу Ш. Жанцанноров нэгэнтээ ихэд ичсэнээ дурсан ярьсан байдаг. Оросод хөгжмийн сургуульд явахдаа үндэсний хэв маягтай ил захидал авч явж, орос багшдаа бэлэглэжээ. Орос багш ил захидлыг машид баярлан, ихэд сонирхон авч зурган дээрх үндэсний өв соёлын үүх түүх, учир жанцанг түүнээс асууж. Эвгүй хэдий ч энэ талаар мэдэхгүй гэдгээ тэрээр хэлэхэд орос багш нь: Муу л байна даа…Өөрийн улсын өв соёл, үүх түүхээ мэдэхгүй байж хүний өв соёл, урлагаас сурах гээд ингээд явж байдаг хэмээн зэмлэнгүй хэлж түүнийг улалзуулсан гэдэг. Дэлхий даяарчлагдан, техник, технологи хурдтай хөгжин тэлэх тусам залуус гадны зүйлст хүчтэй татагдсаар байна.Үнэндээ өв соёл, үнэт зүйлийг өнөө үеийн урлаг, шинэлэг бүхэнтэй нэгтгэж, нүд баясгаж, сэтгэл омогшил бадраасан контент, үзвэр ч дутмаг хомс гэж хэлж болно.

Энэ бүхэнд эмзэглэсэн хэсэг уран бүтээлчид өнөөдөр амьдарч байгаа хэн бүхнийг хийгээд орчин цагийн залуусыг үндэсний өв соёлоороо омогших сэтгэлгээтэй, ёс уламжлалаа дээдэлсэн, таньж мэдэхийг эрмэлзсэн монгол брэнд болох LEGEND төслийг төрүүлэхээр сэтгэл шулууджээ. Тэд уярам хайрын домгийг ур чадвар шаардсан цирк, уян налархай балет, урт богины дуу, урам зориг өгөх хэмнэлт бүжиг, уянгалаг аяз сэлтийг хослуулан сэтгэл догдлом, зүрх булгилам нэгэн цоо шинэ өвөрмөц брэнд шоуг төрүүлэхээр ур ухаан юугаан шавхан буй. Өнө эртнээс өгүүлэгдэн ирсэн үнэн хайрын үүх домог өнөө энэ үед өнгө загварын өвөрмөц шийдэл бүхий тайз, найруулагчийн задгай сэтгэлгээ, шинэлэг тавилт гээд л ер шинэлэг, шилдэг бүхнээр сүлэгдэн тун удахгүй амилах болно.

--

--

Legend Show Mongolia
Legend Show Mongolia

ДОМОГ АМИЛНА… 2019 оны 7-р сарын 7–12 өдрүүдэд өдөр бүр 19:00 цагаас