Гарын доорхи вэбийн анимейшн хэрэгслүүд

limitx
limitx
Published in
2 min readJan 26, 2016

Вэб дизайнер, хөгжүүлэгчид маш олон төрлийн вэб анимейшн хэрэгслүүдийг ашиглан interactive анимейшнүүдийг амархан хийдэг. Анимейшн нь вэбийн интерфэйс, экспериэнсд чухал үүрэгтэй. Энэхүү нийтлэл нь анимейшний талаар сонирхож байгаа хүмүүст хэрэгтэй байх болов уу.

CSS, JS

  • Animate.css — Хөтөч харгалзахгүй ажиллах, ашиглахад амархан CSS сан.
  • Bounce.js — CSS3 дээр суурилсан гайхалтай анимейшн бүхий JS сан.
  • WOW.js — Хуудас доош нь гүйлгэхэд гарч ирэх CSS анимейшн.
  • Stylie — Хөгжилтэй вэб анимейшн сан.
  • Effeckt.css — Шилжилт хөдөлгөөн болон анимейшн сан.
  • Morf.js — Хүссэнээрээ өөрчилж болохуйц CSS3 шилжилт хөдөлгөөнтэй javascript.
  • GSAP — GSAP бол HTML5 -ын хүч чадлыг ашигласан хөтөч харгалзахгүй ажиллах хэрэгсэл. Анимейторт тулгардаг бүх асуудлыг нарийн шийджээ.
  • Anima.js — Anima жаваскрипт ээр олон зуун объектыг нэг дор хөдөлгөх боломжтой. Жижиг деталь бүр нь өөрийн гол концепцыг хадгалж үлдэж чаддаг.
  • Rocket — Rocket нь тухайн хэсэгийг өөр нэг элемент дээр очиход хийгдэх анимейшн.
  • csshake — DOM -ыг хөдөлгөх боломжтой цогц CSS классууд
  • Hover.css — CSS3 -ын hover эффектүүдийг холбоос, товчлуур, лого, SVG, зураг гэд объектуудад амархан оруулж өгөх төдийгүй CSS, Sass, LESS хувилбараар ашиглах боломжтой
  • magic — Онцгой CSS3 -ын анимейшнууд.
  • Saffron — Маш энгийн sass бүхий анимейшн, шилжилт хөдөлгөөний сан.
  • uilang — Хуудас дээрх объектуудыг ил гаргах, нуух CSS3 сан
  • Velocity.js — Сайжруулсан жаваскрипт анимейшн.

Apps

  • Principle — Principle -ыг ашиглан дэлгэц хооронд шилжих, харилцан үйлчлэх гайхалтай interactive анимейшнуудыг маш амархан хийх боломжтой.
  • Tumult Hype 3 — Interactive HTML5 вэб контентыг компьютерийн дэлгэц, утасн, iPad -нд зориулан ямар ч кодчлолгүй хийх боломжтой.
  • Adobe Edge Animate CC — Edge Animate нь вэб дизайнерт HTML5 анимейшнийг вэб, дижитал хэвлэл, зар сурталчилгаа хийхэд амархан болгож өгчээ.
  • Framer — Анимейшн, шилжилт хөдөлгөөн эсвэл цоо шинэ зүйлийг бүтээ. Сэдэвтэй таарсан функциональ interface -ыг бүтээх боломжийг Framer олгоно.

Вэб дээр суурилсан

  • Easee — Дизайнерт зориулсан вэб анимейшн хэрэгсэл.
  • Animatron —Ухаалаг утсанд зориулсан анимейшн, баннер, инфографик бүтээхэд ашиглана.
  • Tridiv — Tridiv бол вэб дээр суурилсан CSS ээр 3D дүрс бүтээгч.
  • CSSYNTH — CSS анимейшны дараалал.
  • Ceaser — CSS ease анимейшн бүтээх вэб аппликейшн.
  • InVision — Статик хуудас, prototype бэлдэцдээ шилжилт хөдөлгөөн, анимейшн оруулах вэб аппликейшн.
  • Atomic.io — Таблет, ухаалаг утасны дизайнаа харилцагчид харуулж feedback авах боломжтой вэб аппликейшн

Эх сурвалж

--

--